Амжилт бүтээл гэдэг олон зүйлээс шалтгаалах боловч хамтран зүтгэх нөхөд юунаас ч илүү чухал. Нөхөртэйгээ хамтарч амжилтанд хүрэх ганц түлхүүр нь итгэл. Зарим хүн тэр түлхүүрээ нандигнахын учир утгыг тийм ч сайн ойлгодоггүй. Тэгээд л түлхүүрээ гээж орхидог. Түлхүүрээ гээсэн тухай олонд зарлах нь сайн нөхрөө буудсан хэрэг. Буун дууг ДАЙСНУУД чинь баярлан сонсож байгаа тэр ертөнцөд ТА үлдэж, харин НӨХӨР чинь АМГАЛАН нойрсоно.
Сайхан хэлжээ. Энэ " Бусдын нууцыг задална гэдэг урвалт, өөрийнхийгөө задлана гэдэг мунхаглал" гэж Вальтерийн хэлсэнтэй язгуур нэг болжээ.
ReplyDelete