Ариунаа дөнгөж саяхан мэндэлсэн манцуйтай бяцхан үрээ тэврэн нөхрөө хүлээж сууна. Нөхөр нь ажил төрөл хийдэггүй боловч гэрийн бараа харах нь тун цөөн. Ер нь л зугаа цэнгэлхэн энээ тэрээ хөөж хорвоогийн бор хоногийг өнрөгөөнө. Ариунаа анхны гэгдэх цэвэр ариун хайраа Цэнгэлд өгч амьдралаас их л зүйлийг хүсэн хүлээж байсан нь ч тэр бүр санаснаар болохгүй л байлаа.Бүхий л зүрх сэтгэлээ өгч хайрласан залуу нь өөрт нь хайргүй юм шиг санагдана.
Үр хүүхэд нь төрчихөөд байхад цаашид хэрхэн амьдрах тухайгаа ч мэдэхгүй, тэр талаар боддоггүй ч үгүй байдагт нь Ариунаа гайхаж, бухимдана.Одоо ч гэсэн зовж байж хөөрхөн хүү төрүүлээд байхад тоож байгаа юм даан ч үгүй. Ариунаа энэ бүхнийг бодож хүүгээ ширтэж суутал коридорт хөлийн чимээ гарч, согтуу нөхөр нь хэн нэгэнтээ чанга чанга ярьсаар хаалгаа чанга гэгч нь балбав. Ариунаа хаалгаа онгойлгож өгөөд нөхөртөө хийж тавьсан хоолоо халааж өгөх зуур ойр зуурын зүйл гурвуул ярилцав. Гэтэл нөхөр нь өврөөсөө задалж уусан тал шилтэй хямдхан архи гаргаж ирээд 3 аяганд хийв. Ариунаа уулгүй уруулаа хүргээд тавьсанд нөхөр нь уухыг шаардав. Уухгүй гэж хичнээн учирлавч тусыг олсонгүй сүүлдээ нөхөр нь бүүр уурлаж, "Чи миний найзыг хүндлэхгүй байна" хэмээн сүр бадруулан хашгичиж, унтаж буй бяцхан хүүгээ сэрээд уйлж байгааг ч үл тоомсорлон нялх биетэй эхнэрээ балбаж элхэв. Ариунаа "Тоогий Цэнгэлийг болиулаач, надад туслаач хэмээн" уйлан гуйсан ч нөхрийнх нь сайн найз гэгддэг Тоогий хэмээх залуу туслахын оронд харин гараад явчихав. Тэгж тэгж нөхөр нь гар хөлийнхөө чилээг гаргаж ханасан бололтой гэрт чимээ намдаж, Ариунаа хүүгээ хөхүүлж суутал гаднаас Тоогий орж ирж тэр хоёр гал тогооны өрөөнд өнөөх хэрүүлийн эхлэл болсон архийг уухаар орлоо. Удалгүй тэд дахин уухаар гарч одов. Ариунаа ухаангүй тэнэг нөхөрөө үзэн ядаж, нялх биетэй эхнэрээ яаж тэнхрүүлэх вэ гэж бодохын оронд найруулсан спиртээр шахаж түүнийгээ уусангүй хэмээн зодож байхдаа яахав дээ хэмээн гомдон гомдон бодож, үүр цайтал уйлж хонолоо.

No comments:
Post a Comment