Өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Цас хайлж хаврын сайхан гэрэлт тунгалаг наран ээсэн өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна даа. Би "Цагийн менежмент" хичээл орохдоо оюутнууддаа хэлдэг юм хэрэгцээтэй үед “Үгүй” гэж хэлж сур гэж. Гэвч өөрөө тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэж нилээд зүдэрдэг. Тэгээд юм бүхнийг амжуулах гэж гүйгээд заримдаа үр дүнгүй болох тохиолдол гардаг л даа. Хүн гэдэг амьтан амьдралын зарим ачааг хаях хэрэгтэй байдаг. Эс гэвээс үүрээд л яваад байвал эцсийн буудалд хүрэх зам мөн ч бартаатай байх биз. Өнөөдөр би маш чухал нэг ажлын төлөө 2 ч хүнд “ҮГҮЙ” гэж хэлээд, хичээлээ хүртэл тасалчихаад учиргүй баяртай сууна даа. Хэ хэ. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Би урьд нь хэзээ ч хичээлээ хүртэл зоригтой хаяж чаддаггүй байсан юм. Яг тэрэнтэй адил нуруун дээрх зарим нэгэн ачаагаа хаячихаад сэтгэл нэг л уужим, баяртай, тэгээд бас дараагийн сонголт хийхийн өмнө алийг нь вэ гээд тунгааж сууна. Заримыг нь хаяхад тун бэрх байна л даа. Гэвч хэн нэгэн надад “зарим АЧААГАА хэрэгцээт газар нь хүргээд хаях хэрэгтэй” гээд шивнээд байна даа. Өнгөрснөө хаяж ирээдүйгээ аварна аа хө. Гэхдээ амьдралын бартаат замыг гэрэлтүүлэгч “ХАЙР”-ын хүчийг хэрхэвч хаяж болохгүй, бусдад сайхан сэтгэл, хайр энэрэл, баяр баясгалан түгээх тэр нэгэн зүйлийг яасан ч умартаж болохгүй юм даа.
Хамгийн түрүүнд бичигдсэн нэг комментийг ил тавилаа. Үргэлжлүүлээд бичээрэй хүмүүсээ.
Золоо: Хэ хэ нээрээ ч үгүй гэж хэлэх хэцүү шүү. сайхан өдөр байна даа. Яг одоо үгүй гэж хэлээгүйгээсээ болоод нэг хүнийг гомдоочоод сууж байна даа. Ажил + ажил + ажил + асуудлууд. Кк хэний төлөө вэ бас юуны тулд вэ. Хавар болж байна даа, кк бөөн зөрчил байна даа.
Их сонин үгүй гэхээр тийм болгохоор зүтгэдэг хүмүүс байдаг тээMarch 9, 2011 2:18 PM