Monday, December 29, 2008
Tuesday, December 9, 2008
ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН АНХААРАХ ЗҮЙЛ
Wednesday, December 3, 2008
ХОРИН НАСНЫ ДУРСАМЖ
Намайг гэсэн сэтгэлийг чинь ойлгодог шүү.
Өөрөө би чиний оронд байсан бол
Өдөр шөнөгүй уйлах байсан даа гэж
Хайртай болсон залуугийн хойноос
Хонгорхон охин зүрхэндээ шивнэв.
1991 оны 1 сарын 20. Свердловск.
Thursday, November 27, 2008
Tuesday, November 25, 2008
МИНИЙ БЯЦХАН ХҮҮ 10 НАС ХҮРЛЭЭ
МИНИЙ ХҮҮГИЙН ХӨГЖИЛТЭЙ ЯВДЛУУДААС:
- Мөнкүүк жаахан байхдаа их хэлэмгүй хүүхэд байсан юм. 4 нас л хүрч байсан юмдаг. Аавыгаа компьютер тоголж байхад нь очоод юм яриад байж л дээ. Тэгсэн аав нь анзаарахгүй байж. Тэгэхэд нь "Аав та ер нь ингэхэд юм ойлгодог хүн үү үгүй хүн үү" гэсэн гэж байгаа.
- 3 настайдаа жорлонд горошек дээр бие засаад сууж байсан чинь манай нэг дүү "Эгч нь бие засмаар байна Мөнкүүк чи гарах болж байна уу" гэсэн чинь "Та ямар миний горошек дээр суух биш ороод бие засаж л байхгүй юу юундаа маяглаад байгаа юм бэ" гэж хариулж билээ. Бид бөөн инээдэм болсон юм даг.
- Аавтай нь хамт хаяа архи уучихдаг Б гээд залууг би нөхөртэйгээ найзлуулах их дургүй л дээ. Тэгээд "Тэр Б ерөөсөө хүн биш чи битгий нийлж бай" гэж ярьж байхыг хүү маань сонсчихож. Маргааш нь нөгөө Б-г манайд орж ирэхэд нь Мөнкүүк өөдөөс нь нилээд харж байснаа "Та хүн үү" гэсэн гэдэг. Нөгөө Б гэдэг залуу бүүр гайхаад Төрөө энэ танай хүүхэд чинь надаас тэгж асуугаад байх юм. Би ямар харагдаж байна гэсэн гэдэг.
Хүмүүсээ миний хүүгийн төрсөн өдрөөр мэндчилгээ илгээгээрэй. e.monh@yahoo.com
МИНИЙ ХҮҮГИЙН ЗОХИОН БИЧЛЭГ
Миний эх орон бол Монгол улс юм. Харин би монгол орны нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай гэр бүл монголын олон олон жирийн гэр бүлийн нэг юм. Гэхдээ энгийн байна гэдэг бас дутагдалтай гэж би үздэг. Улам бүр өөр шинэлэг зүйлийг бүтээж тэрэндээ алдсан ч гутрахгүй байх нь чухал юм. Монголын нэгэн зүйр үг байдаг шүү дээ ”Ес унавал арав босно” гэж.
Tuesday, November 11, 2008
Аль нь вэ
Сэтгэл санааны байдал, биеийн эрүүл мэнд, залуу нас аль нь вэ.
Wednesday, October 29, 2008
АРСЛАН ТУУЛАЙ ХОЁР
Эрт цагт арслан туулай хоёр маш дотно үерхдэг байжээ. Араатны хаан гэгдэх арслан ойн амьдралын чухал асуудлуудыг туулайд итгэж даатгана. Туулай харин ойн олон амьтдын дотроос эрдэм мэдлэгээр гаргуун, аливаа юмны учир эвийг олж харьцахдаа сайн нэгэн. Тиймээс ч найз нөхөд олонтой. Тэр хоёрын үерхэлд атаархах амьтан цөөнгүй. Тэдний нэг болох үнэг нэгэн өдөр арсланд түүний дайсан болох чонотой туулай тун ч дотно харьцаатай хэмээн ярьжээ. Арслан үүнийг сонсоод ихэд хилэгнэв. Нээрэн ч зарим зүйл үнэн юм шиг санагдаад ойр дотныхоо бусад шадар нөхдийг дуудан ирүүлж, энэ тухай хэлж анхааруулжээ. Энэ өдрөөс хойш хэн ч тулайтай харьцахаа болив. Туулай хэзээ нэгэн цагт учир нь олдоно хэмээн итгэж өөрийн ажилдаа шамдсаар ... Хожим нэгэн өдөр арслан үнэн учрыг мэдээд урьдын адил туулайд итгэж шадарлах болов. Гэвч туулайг гэх бусад амьтдын итгэл эргэж ирэхээс нэгэнт өнгөрсөн байлаа.
Tuesday, October 7, 2008
АНХНЫ ЦАС ОРСОН ӨГЛӨӨ
Saturday, September 27, 2008
ЦЭЦЭГ ЯАГААД . . .
Friday, September 12, 2008
АЛТАН БОЛОМЖ
Чулуу байрнаасаа хөдлөхөөр...
Гэхдээ нэг гаргасан шийдвэрийнхээ төлөө хүн өөрөө зүтгэх нь чухал. Иймээс 3 жил байраа олоогүй чулуу байх уу эсвэл түүнээс ч богино хугацаанд амьдралынхаа бат бэх суурийг олсон чулуу байх уу гэдэг нь тухайн хүний ур чадвар, авъяас, итгэл зүтгэлээс шалтгаална байх л даа. Миний сүүлийн үед хэлэх дуртай үг "Алтан боломж" болоод байгаа шүү дээ. Алтан боломжоо алдахгүй л байвал энэ амархан байх аа. Харин алтан боломжийг алдахгүйн тулд яах вэ. Хамгийн эхлээд алтан боломжоо зөв таних нь чухал. Хажуугаар нь өнгөрөв дөө. Хүмүүс ээ. Энэ талаар бодож үзээд коммент үлдээгээрэй.
Friday, August 29, 2008
БОЛОМЖ ба БИ
Тэнэг хүн алддаг.
Сул хүн хүлээдэг гэж хэлэлцдэг.
Тэгвэл би хэн бэ. Амьдралынхаа алтан мөчүүдийг эргээд бодохоор би чадварлаг мөртлөө тэнэг хүн юм уу даа. Миний блогийг үзэж буй эрхэм та бас бодоод үзээрэй. Тэгээд сomment үлдээгээрэй.
ИТГЭЛ
Monday, August 18, 2008
Saturday, August 16, 2008
Monday, August 4, 2008
Зуны сургалт
Сургалтын баг Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгуудын нутаг дэвсгэрээр нийт 3000 шахам км аялж, хөдөөгийн малчин иргэдийн дунд ардчилал, хүний эрх, иргэний оролцоо, нутгийн өөрөө удирдах ёс сэдвээр сургалтууд зохион байгуулж байна. Сургалтын багын аялал Увс, Хөвсгөл, Завхан, Булган аймагт үргэлжилнэ.
Monday, June 2, 2008
МИНИЙ СОНГОЛТ
Тийм ээ бид аливаа зүйлийг санамсаргүй сонгодоггүй.
"Сонголт" гэж юу вэ? Хүн юуг, хэнийг хэрхэн сонгож болох вэ comment үлдээгээрэй хүмүүс ээ
ГАРАА ДЭЛГЭ
Амьдрал миний оюун ухаанд багтсан бүх зүйлийг өгч чадна. Харин би оюун ухаандаа илүү ихийг бий болгож чадна. Энэ бол сансар огторгуйн уудам гэсэн үг. Би надад буй бүтээх чадвараа таньж, түүнийгээ нэмэгдүүлснээр оюун санааны хадгаламжаа арвижуулдаг.
Эмчилгээ, сувилгаа, анагаах, эдгээх гэдэг оюуны нөөц юм. Өдөр бүр тэр нөөц хадгаламжиндаа юм нэмж хийх заншилтай болцгооё. Луйз Л Хэй.
ТАНД ЗОРИГ, УРАМ, УХААРАЛ ХАЙРЛАХ ҮГС
Tuesday, May 20, 2008
Жендерийн мэдрэмжгүй зурагт хуудас
Saturday, April 12, 2008
Friday, March 14, 2008
БОЛОВСРОЛЫН ФИЛОСОФИ
Боловсрол нь хүн төрөлхтний бүтээсэн соёлын өвийн салшгүй нэг хэсэг, нийгмийн нэг дэд систем, хойч үеэ амьдрал хөдөлмөрт бэлтгэх үйл явц, хүний үйл ажиллагааны онцгой нэг салбар болохын хувьд философийн шинжлэх ухааны судлах зүйлийн нэг болж хүн төрөлхтөн үүссэн тэр цагаас оршин тогтнож ирсэн юм.
Философийн шинжлэх ухаан нь үүссэн цагаасаа өнөөг хүртэл оршин буй боловсролын системийг судлан тайлбарлаж, шинэ үзэл санаа, шинэ үнэт зүйлсийг бий болгож иржээ.
Thursday, March 13, 2008
БОЛОВСРОЛЫН ЖЕНДЕР
Нийт багшийн 78.2 хувь нь, бага ангийн багш нарын 92.5 % нь эмэгтэйчүүд байна. /Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнгээс/
Thursday, February 28, 2008
ДУНДГОВЬ АЙМАГТ
Friday, February 1, 2008
БҮСГҮЙН НУЛИМС
ХАМГИЙН ....ЮУ ВЭ
Эрт урьд цагт нэгэн ноён гурван хүүгийнхээ ухааныг сорихоор шийдэж ууган хүүгээсээ асуужээ. Хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн нь юу вэ гэхэд ууган хүү: -хамгийн амттай нь чихэр, хамгийн тарган нь гахай, хамгийн мэргэн нь ноён гэжээ. Харин дунд хүү нь:- хамгийн амттай нь зөгийн бал, хамгийн тарган нь хонь, хамгийн мэргэн нь цэцэн түшмэл гэжээ. Гэтэл отгон хүү нь :- хамгийн амттай нь давс, учир нь хоол бүхэнд амтыг тааруулдаг. Хамгийн тарган нь дэлхий Түүн дээр бүх юмс оршин байдаг. Хамгийн мэргэн нь үзэг. Үзгээр орчлонгийн хэрэг явдлыг бүхнийг тэмдэглэн бичиж, ном хэмээх гайхамшгийг бүтээдэг хэмээн хариулжээ. Та бүхэн ч бас энэ асуултанд хариулаад үзээрэй.
Wednesday, January 30, 2008
Friday, January 25, 2008
Tuesday, January 22, 2008
БОДОЖ СЭТГЭХЭД ЦАГ ГАРГА
Бодож сэтгэхэд цаг гарга
Оюун ухаан ундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Хөлс болгон шагнал тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Бага залуу харагдахын тулд
Тоглож наадахад цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Хань, нөхөртөө цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Зүдрэх цаг ээлжтэй тул
Өглөг хишигт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлтэй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Sunday, January 20, 2008
ДОРНОД АЙМАГТ
ЭМЭГТЭЙЧYYДИЙН КВОТ
Монгол улс Үндсэн хуулиндаа тунхаглан зарлаж ардчилсан хөгжлийн замыг сонгосон тэр үеэс хойш арван хэдэн жилийг ардаа орхив. Ардчиллын хэрэгжилтийн хэмжүүрийн нэг нь хүний эрх, тэр дундаа цөөнхийн эрхийг хамгаалж, баталгаажуулсан байдлаар тодорхойлогддог билээ. Гэтэл УИХ-ын эрэгтэй гишүүдэд цөөнхийн эрхийг хамгаалан баталгаажуулах хүсэл, тэгш боломжид суурилсан хөгжлийн тухай үзэл санааны үнэр ч байхгүй байгааг бүх монголчууд харлаа. Үнэндээ дэлхийн нийт энэ үйл явцыг анхааралтай ажиглан харж байсан биз. Та бүхнийг сонгосон олон олон сонгогчид сэтгэл гонсойж, бас эрэгтэй гишүүдийнхээ өмнөөс ичиж сууна. Магадгүй одоо төслийн хэмжээнд яригдаж байгаа жендерийн талаарх хуулийн төслийг ч ийм хувь заяа хүлээж байгааг хэн мэдэх билээ. Гадны орнуудын Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулинд тэгш бус байдлыг арилгахын тулд тусгай арга хэмжээ авах /temporary special measures/ талаар нийтлэг хандлагууд байдаг юм билээ. Харин монголын эмэгтэйчүүдйин хувьд квот зүүд зэрэглээ болж үлдлээ.
ЗАЛУУ НАСАА ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ
- Натураль хүнс хэрэглэх
- Аль болох хөдөлгөөнтэй байх
- Арьсаа тогтмол арчлах
- Сэтгэлээр өөдрөг байх
Залуу насаа хадгалах гол хүчин зүйлийн нэг нь өөдрөг сайхан сэтгэл юм. Бухимдаж, цухалдалгүй амьдралын сайхан талуудыг олж харж, байнга инээмсэглэж яваарай. Инээмсэглэл бол залуу насаа хадгалах таны хамгийн хүчтэй зэвсгийн нэг юм шүү.
ГУТРАНГИ YЗЭЛ ХYНИЙГ ХQГШРYYЛДЭГ
"АРДЧИЛЛЫН YНЭЛЭМЖ" СУРГАЛТ
Энэ сургалтанд Нийслэлийн 53, 44, 68, 97, Улаанбаатар бага сургууль, Төв аймгийн Баянцогт, Баянхангай, Лүн сумын 10 жилийн сургуулийн нийт 180 гаруй багш нар оролцсон байна.
ДОРНОД АЙМАГТ
ABOUT ME /English/
Education
- Bachelor degree in Ural State University, Ekaterinburg city, USSR, Jun. 1992
- Manager on Public management. Public Administration and Management Development Institute, Ulaanbaatar , 1998-1999
- Ph.D degree in Educology, Pedagogical University, Jun. 2001
- Member of Science Council Institute of Education;
- Member of Science Council of Master’s Degree of Educational College
- Chairman of Science Council of Academy of Political Education
- Member of Science Council of Master’s Degree of “Liberty’’ Institute
Saturday, January 19, 2008
ЭНКYYЛЭЭ ОРОС ХЭЛ АНХ СУРЧ БАЙХДАА
- Энкүүлээ: Багш тэгж хэлсэн.
- Ээж нь: Миний хүү буруу ойлгосон юм биш биз?
- Энкүүлээ: Үгүй үгүй би бүр өөрөө лавлаж асуусан юм чинь.
- Ээж нь: Миний хүү тэгээд яг юу гэж багшаасаа асуусан бэ. Ээждээ оросоор хэл дээ.
- Энкүүлээ: "Завтра я иду сюда" гэсэн чинь багш "ненадо" гэсэн.
Tuesday, January 15, 2008
МИНИЙ ХОЁР ЭРДЭНЭ
Том хүү Энх-Эрдэнэ Орос монголын хамтарсан 3 дугаар сургуульд сурдаг. Тэрээр сагс тоголно. Бүжиг хийнэ. Ер нь урлаг спорт гээд хичээлээ 2 дугаарт тавина. Шалгалтаа болохоор маш сайн өгөөд бусад үедээ тэгж ингэсгээд сулхан дүнтэй л яваад байдаг зальтай хүү. Гэвч багш нь шалгалт аваад групп хуваадаг
болохоор хамгийн сильный группт ороод өөрийгөө зовоодог доо.
- Харин бага хүү маань Солонгос монголын Улаанбаатар дунд сургуульд сурдаг. Тэрээр энэ жилээс бас л бүжиглэдэг болсон. Ганц ч "В"- гүй галзуу онц сурдаг.
Миний хүү амьтанд их хайртай. Саяхан тэрээр Жулия гэдэг хөөрхөн нохойтой болсон.
Та бүхэн миний хоёр Эрдэнийн хөгтэй явдлуудаас эндээс үзээрэй. Уйдахааргүй хөгжилтэй түүхүүд олон бий шүү.
ЦАГ ХУГАЦААНЫ УХААН
ШАРИЛЖИНД ИДЭГДДЭГ
АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ УРЛАГ
МИНИЙ ТУХАЙ
Боловсролын байдал:
- 1992 онд ОХУ-д Уралын Улсын их сургууль
- 1999 онд Удирдлагын академи төгссөн.
- Боловсрол судлалын ухааны доктор /Ph.D/
- Философич, Философийн багш,
- Төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалт
Ажлын туршлага:
- 1992-2003 онд Боловсрол соёл шинжлэх ухааны Яамны харъяа боловсролын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан ,
- 2003-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга
- 2007 оноос Улс төрийн боловсролын академийн судлаач, багш