Monday, February 2, 2009

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Багш таны.. . .
Эгшиглэнт үгс чинь эрдэм төгс
Инээмсэглэл чинь ялдам сайхан
Ухаалаг ярианд чинь уярч
Уран үгийг чинь биширч суухдаа
Эрдмийн оргилд хүрэх
Эрхэм хүсэлд автдагсан

Багш аа танд багш нарын баярын мэнд хүргэе. /Д.Ц/



БҮЖЭЭ БАГШДАА
АЛДРЫН ОРГИЛД ХҮРЭХ
АНХНЫ ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН
АЛЖААЖ ЯДРАХАА УМАРТАН
ААНАЙ Л БИДНИЙГЭЭ ЖОЛООДСОН
УРЬД ЗҮГИЙН БИДНИЙГ
УДИРДАХУЙН УХААНД СУРГАЖ,
УРАМ ХАЙРЛАЖ ХӨГЖӨӨСӨН
УХААЛАГ ХӨӨРХӨН БАГШ МИНЬ ЭЭ
ТАНЫХАА ИТГЭЛИЙГ МАРТАХГҮЙ ЭЭ БИД
ТАСАРХАЙ МУНДАГ МАСТЕРУУД ТӨРНӨ ӨӨ
ТЭГЭЭД ДАРАА НЬ ДОКТОР БОЛНО ОО
ТЭГЭХДЭЭ БАС Л ТАНЫГАА УРИНА АА . . .

Дорноговь аймгийн анхны мастерийн ангийнхнаас /Эрдэнэчимэг/

1 comment:

Anonymous said...

Багш аа. Танд 9 сарын 1-ий мэнд хүргэе. Тань шиг сайн багш болохсон гээд л мэрийж байна даа. дээрх зүйлийг уншаад яг үнэн хэлж дээ гэж бодлоо. Таны лекцийг сонсож байхдаа бүх юмыг мартдагсан. Та харин биднийг таны ярианд орчихсон ухаанаа алдчихсан байгааг мэдрээд заримдаа хөөрхөн тоглоом хийхэд чинь бид мэдэлгүй итгээд танд шоолуулдаг сан. Та жинхэнэ багш шүү.