ЭХ ОРНЫ ТУХАЙ МИНИЙ БОДОЛ
Миний эх орон бол Монгол улс юм. Харин би монгол орны нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай гэр бүл монголын олон олон жирийн гэр бүлийн нэг юм. Гэхдээ энгийн байна гэдэг бас дутагдалтай гэж би үздэг. Улам бүр өөр шинэлэг зүйлийг бүтээж тэрэндээ алдсан ч гутрахгүй байх нь чухал юм. Монголын нэгэн зүйр үг байдаг шүү дээ ”Ес унавал арав босно” гэж.
Улаанбаатар хот болохгүй юм ихтэй. Жишээ нь:утаа хог гэх мэт. Тэгсэн ч энэ бол миний эх орон. Манай хот болохгүй юм ихтэй ч өөр олон сайхан зүйлүүд бий. Жишээ нь: Өндөр өндөр барилгатай, бас өөр олон зүйлүүд хөгжиж байгаа.Одоо харин та бүхэнд монгол орны баяруудыг танилцуулъя. Хамгийн эхэнд хоёр сард болох “Цагаан сар юм”. Цагаан сарын нэг л юмыг би ойлгодоггүй юм. Тэр бол цагаан сараар бүх хүмүүс бие биендээ эд зүйл өгдөг нь хачин юм. Одоо манай цагаан сар болох гэж байгаа. Харин дараагийн баяр бол “Мартын найман” юм. Мартын наймнаар зөвхөн эмэгтэйчүүд баярлах ёстой гэж би боддог юм. Мартын наймнаар би ээжийгээ зөвхөн өөрийнхөө хөдөлмөрөөр хийсэн зүйлээ өгж баярлуулдаг юм. Ягаад гэвэл мартын найман эмэгтэйчүүдийн баяр юм. Ер нь би есхөн настай болохоор эннээс өөр юм мэдэхгүй. Харин би ирээдүйгээс ийм зүйл хүлээж байгаа тэр юу гээч тэр бол монгол орныг бусад өөр орнуудаас бүр тэрнээс ч их хөгжөөсэй гэсэн бодол юм. Би бол ийм л үзэл бодолтой хүүхэд юм.
Э.Мөнх-Эрдэнэ
No comments:
Post a Comment