Showing posts with label АМЬДРАЛЫН ФИЛОСОФИ. Show all posts
Showing posts with label АМЬДРАЛЫН ФИЛОСОФИ. Show all posts

Saturday, July 20, 2013

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг гэдэг. Харин амьдралын их далай, хөлгүй номин оюун санааны орон зайгаас сувд эрдэнийг нь шүүрдэж авах тэр сав үнэхээр хэмжээтэй байдаг уу. Хэнийх хир том, хэнийх нь хир жижиг байдаг юм бол. Хэмжээг нь томруулж болох уу гээд л олон асуулт оюун бодлыг минь эзэгнэнэ. Мэдээж хүн гэдэг амьтан шунал ихтэй, аль болох ихийг л авахыг хүсэж байгаа.  Хүн өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, өөрийгөө болон бусдыг урмаар тэтгэж, амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, эерэг сайхан бодол хүсэл өвөрлөж, ирээдүйдээ итгэж найдахын гал цог сэтгэлдээ тээж явах учиртай. Энэхүү ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бас алдаж ч магадгүй тийм зан заримдаа хүмүүс гаргадаг нь нууц биш. Нэг л удаа ирээд буцдаг энэ сайхан хорвоод утга учиртай, сайхан амьдралаар амьдарч, энэ амьдралаа жолоодохыг хүсэж л байгаа бол  ухаалаг зоримог зан, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь хичээл зүтгэл, чармайлт чухал. Ийнхүү хичээн зүтгэхдээ зарим нэг шаардлагатай зүйлийг зоригтой хаяж, урагшлах явдал ч олон тохионо.  Энэ бүхнийг өөртөө цогцлуулж чадсан хүн савныхаа хэмжээгээр биш хүссэнийхээ хэмжээгээр авах боломжтой болдог юм даа.  

Thursday, July 26, 2012

ХЭН НЬ ВЭ

Эртээ нэгэн цагт төгс эмэгтэй, төгс эрэгтэй 2 тааралджээ. Тэр 2 төгс болзоо зохиож, төгс хурим хийсэн байна. Төгс хос төгс шинэ жилийг төгс тэмдэглээд, төгс машинд суугаад явж байж. Гэтэл зам дээр жинхэнэ өвлийн өвгөн машин нь эвдрээд замын хажууд шуудай дүүрэн бэлэгтэй зогсож байж гэнэ. Төгс хос маань хөөрхий хүүхдүүд бэлэггүй хоцрох вий гэж санаа зовоод өвлийн өвөөг машиндаа суулгаад бэлэг тараахаар 3-уулаа явж байгаад осолд оржээ. 1 нь л амьд үлдэж. Хэн амь гарсан бэ?
---
Төгс эмэгтэй л амь үлдэнэ. Учир нь төгс эрэгтэй, өвлийн өвөө гэдэг бол байх боломжгүй үлгэр. Ккк.
---
Анхаар! Хүүхнүүд цааш нь унших хэрэггүй. Онигоо ингээд дуусаа. Үргэлжлэл зөвхөн эрчүүдэд.
---
За тэгэхээр, өвлийн өвөө, төгс эр хүн гэж байдаггүй юм байж. Тэгвэл эмэгтэй хүн л машин барьж явжээ дээ. Осол яагаад тохиолдсон нь ойлгомжтой.
--- Хэрэв та эмэгтэй болоод, хэлсээр байхад энэ хүртэл уншсан бол хүүхнүүд үнэхээр л хүний үг хүлээж авдаггүй гэдэг нь батлагдаж байгаа байхгүй юу..... гэнээ.  
                                                                  
Үүнийг би Чинбагийн FB  profile-аас авсан юм.

Гэхдээ яг үнэндээ бол ... Яагаад төгс эмэгтэй нь амьд үлдсэн бэ гэвэл эрчүүд төгс ч бай төгс биш ч бай хамгийн тэвчээргүй хүмүүс байдаг юм. Тэгээд л чад хийчихгүй юу хэхэ. Дэлхийн Ш дайн яагаад болохгүй байгааг мэдэх үү. Учир нь одоо үед дайн болбол эрчүүд тэвчээр хатуужил, тууштай зангаараа эмэгтэйчүдийн хаана нь ч хүрэхээ байсан учир хүүхнүүдэд зориулсан зэвсэг хүлээгээд л дэлхийн Ш дайн болохгүй байгаа гэж байгаа кккк. Уншсан хүмүүс коммент үлдээгээрэй.
 

Saturday, March 17, 2012

АЖИЛДАА ИРЭХ ЗАМД ТӨРСӨН БОДОЛ

Ажилдаа явахаар гэрээсээ гарч ирэхэд өглөөний наран намайг инээмсэглэн угтаж авлаа. Хавар болж байгаа нь хичнээн сайхан бэ. 
Хүүхдээ салхилуулж байгаа ээжтэй таарлаа. Аз жаргалтай залуу сайхан хатагтай байлаа. 
Явах замаа товчлон кино үйлдвэрийн арын гудамжаар явлаа. Худагны дэргэдүүр өнгөртөл тэнд маш олон машин байхыг хараад нилээд гайхлаа. Машиныхаа арын багажнаас хэд хэдэн 20-ийн канистр гаргаж байгаа хүмүүс ч байна. Бүүр портер дээр маш том усны сав тавьсан хүмүүс ч харагдлаа. Ингээд бодохоор монголчуудын амьдрал дээшлээд ч байгаа юм шиг.  Тэгээд би 40-ийн бетоноор худгаас авдаг байсан бага насаа дурслаа. Манайх цагаан хуаранд миний мэдэхийн намайг 8 нас хүртэл байсан юмдаг. Манайд усны тэрэг байхгүй. Хажуугийн айлын тэргийг гуйх гэж бөөн юм болдог байж билээ. Заримдаа өгөхгүй. тэр үед бетонтой усаа өнхрүүлж гэртээ ирнэ. Өвлийн хүйтэнд /би багадаа ч биеэр жижигхэн охин байсан юм/ жаахаан охин 2 км-ийн цаанаас 40-ийн бетоноор ус зөөж, ганцаараа мод хөрөөддөг байснаа саналаа. "Хүүхдийн эрхийг дэндүү зөрчиж байсан байна шүү" гэж одоо би аав ээждээ тоглон хэлдэг юм. Одоо бодоод байхад 6-8 насандаа тэгж хөдөлмөрлөж байсан санагдана. Удалгүй манайх намайг 2 дугаар ангид байхад байранд орж, гэр хорооллын амьдрал, "хүүхдийн хүнд хөдөлмөр"-өөс би чөлөөгдсөн юм даа. Магадгүй захын хорооллын нэг худаг дээр очвол усаа зөөж байгаа хүүхдүүдтэй таарах л байх л даа. Гэхдээ би өнөөдөр машинаараа усаа авч байгаа хүмүүсийг хараад гайхах ч шиг, баярлах ч шиг болж билээ. Багадаа ус зөөдөг байсан тэр ажилдаа их л түүртдэг байсан шиг байгаа юм. Тэгээд би бодлоо. Тэрнээс хойш ямархан амьдрал туулснаа товч гүйлгээд л... хэ хэ. 
Амьдралын зорилгоо анх 16 насандаа тодорхойлж байснаа саналаа. Өнөөдөр ч  зорилгодоо хүрэх шатаар өгсөж л явна. Хүн бүрийн амьдралын зорилго ялгаатай ч бусдад  таалагдаж  бусдыг хүссэнээр  амьдрахад оршдоггүй . Өөрийнхөө мөрөөдлөөр, зорилгодоо хүрч, өөрийнхөө сайн сайхан  амьдрахад оршдог. Харин энэ сайн сайхан байдалд маань миний ертөнцийг бүтээж буй гэр бүл, үр хүүхэд, аав ээж, хамт олон, найз нөхөд минь бүгд багтана. Өөрөөр хэлбэл бусдад таалагдах шаардлагагүй гээд бусдад муу зүйл хийж, бусдыг үзэн ядаж явах биш сайн санаа, сайхан сэтгэлээр жигүүрлэж амьдрах нь жинхэнэ аз жаргал болдог.  

Friday, March 16, 2012

АЙДАС

Хүмүүсийн ихэнх нь алдахаас айдаг учраас 
ХАЙРЛАХААС АЙДАГ.
Үүрэг хариуцлага авчирдаг учраас 
БОДОХООС АЙДАГ.
Шүүмжлүүлэхээс айдаг учраас 
ЯРИХААС АЙДАГ.

Monday, February 20, 2012

АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ МИНИЙ ХҮҮГИЙН БОДОЛ

 Happiness is coming home…

Someone once told me that “Where is your heart - There is your home”
To everyone happiness means many, many things but either means to me happiness is coming home
When you come home you feel calm relieved from your stresses that
Overwhelm you on life and job, and finally you can be yourself that’s the peak of calm that is the edge of happiness
If you find happiness from friends, family and your loved ones yeah that is
Coming home. Surface of calm, peak of being your true self that you find within them it is Happiness
Though your happiness is money it really is YES! It is Coming Home
The unending joy, satisfying your needs, stress no more…
What happiness means to you. Again either way at the very end of all roads

‘Happiness Is Coming Home’

Munkh-Erdene

Wednesday, February 15, 2012

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.

Эр зориг эмэгтэй хүнд ч хэрэгтэй. Амьдралын шуурга хэдий хүчтэй байсан ч ухаант хүмүүн арга, эвээр дийлмой гэж би хэлэх дуртай. Энэ нь зөвхөн эрчүүдэд хэлсэн үг биш юм. Ертөнц чамайг гоёлын даашинзны цуглуулгаар булахгүй гай түйтгэр, ганцаардал, гуниг гутралаар бөмбөгдсөн ч, хоргодох байрны мисс байх хором тутмыг олж мэдэрч, олноос өөрийгөө онгцгойруулан товойлгох нь гагцхүү бүсгүй хүнд л бурхнаас өгсөн гайхамшигтай ур чадвар юм шүү. Дайнд ялах итгэлийг чи л доожоогүй эрчүүдэд өгнө шүү дээ гэж ккк
А.АРМАН
 

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.

Хүнд алт мөнгө, алдар хүндээс илүү сайн хань, сайхан хайр л хамгийн их хэрэгтэй байдгийг, та бид Уитни Хьюстоны амьдралаас харж ухаарах ёстой болохоос, түүний хэд насалсан, жинхэнэ попын хатан хаан эсэх нтр бол ер нь нээх чухал асуудал биш. Амьдрал хэн нэгэнд нь цэцэгт тал мэт амьсгалахад ч зөөлхөн, амттай бурам, цангинасан инээд мэт гэрэл гэгээтэй байдаг бол зарим нэгэнд нь хөл хальтирвал эргэж авирах нь бүү хэл, хөл дээрээ ч тогтоход хэцүү бэрх, ёолж гасалсан дуу тасралтгүй цуурайтах хад асга мэт хайр найргүй байдгийм. Тийм ч учраас хүний сайныг л олж хайрлаж ханилах учиртайм шүү, таминь гэж ккк
А.АРМАН

Tuesday, February 7, 2012

ДАЛАЙ ХИЧНЭЭН АРВИН Ч ХҮН САВНЫХАА ХИРЭЭР Л АВДАГ

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг гэдэг. Харин амьдралын их далай, хөлгүй номин оюун санааны орон зайгаас сувд эрдэнийг нь шүүрдэж авах тэр сав үнэхээр хэмжээтэй байдаг уу. Хэнийх хир том, хэнийх нь хир жижиг байдаг юм бол. Хэмжээг нь томруулж болох уу гээд л олон асуулт оюун бодлыг минь эзэгнэнэ. Мэдээж хүн гэдэг амьтан шунал ихтэй, аль болох ихийг л авахыг хүсэж байгаа.  Хүн өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, өөрийгөө болон бусдыг урмаар тэтгэж, амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, эерэг сайхан бодол хүсэл өвөрлөж, ирээдүйдээ итгэж найдахын гал цог сэтгэлдээ тээж явах учиртай. Энэхүү ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бас алдаж ч магадгүй тийм зан заримдаа хүмүүс гаргадаг нь нууц биш. Нэг л удаа ирээд буцдаг энэ сайхан хорвоод утга учиртай, сайхан амьдралаар амьдарч, энэ амьдралаа жолоодохыг хүсэж л байгаа бол  ухаалаг зоримог зан, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь хичээл зүтгэл, чармайлт чухал. Ийнхүү хичээн зүтгэхдээ зарим нэг шаардлагатай зүйлийг зоригтой хаяж, урагшлах явдал ч олон тохионо.  Энэ бүхнийг өөртөө цогцлуулж чадсан хүн савныхаа хэмжээгээр биш хүссэнийхээ хэмжээгээр авах боломжтой болдог юм даа.  

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.

-          Уучлал бол буруугаа хүлээн зөвшөөрч ойлгосон хүнд л үзүүлдэг сэтгэлийн хөнгөлөлт болохоос увиагүй нөхдүүдийг бурхны өмнөөс хайрлаж ойлгохын нэр биш. Тэр ажлыг тэнгэр бурхад өөрсдөө хийг. Бид хүн. Тийм ч учраас хүн шиг хүнийг л уучилж болно. 
А.Арман

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.


Ганцаардал, эргэлзээ хоёр гарцаагүй хүн бүрийг дагаж явдаг. Тэд сэтгэлд сиймхий зай гарах л юм бол сэнгэнэтэл санаа алдуулаад, эзлээд суучихдаг. Тийм учраас малгай өмсөж бай. Ядаж тархины судас нарийсахгүй, цусан хангамжаар дутахгүй байхад яаж ийж байгаад наад бөндгөр чинь чамд ганцаардал, эргэлзээ хоёрыг яаж ялан дийлэхийг заагаад өгнө гайгүй. Ер нь ч тэгээд хаад ноёд титэмтэй байхдаа л өөртөө итгэлтэй байдаг.
А.Арман

Monday, January 30, 2012

БҮСГҮЙ МИНЬ ЧИ ТОЛИНД ХАРАХДАА ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.

Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.

Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг

Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи

Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү
www.busguinet.mn

Thursday, January 26, 2012

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА

Хорвоо дээр хамгийн харамсалтай зүйлийн нэг бол, хайрт чинь биш харин хайрлаж байсан тэр хачин сайхан хайр явчихсан байхыг мэдрэх. Тэр хүнтэй хамт байх байтугай хичнээн жилийн дараа гэнэт таараад, зүрх чинь зүүгээр хатгуулсийм шиг лугшихгүй байхыг мэдрэх тэр үед, ертөнц ердийн нэг кино шиг сайхан дурсамжаар л дуусдагийг ухаардгийм даа гэж. Тийм учраас амьдралд алдсан ч гэсэн хайрла. Учир нь кино дууслаа гээд амьдрал дуусахгүй ээ хө гэж ккк

А.Арман

Monday, January 16, 2012

БАРАГДАШГҮЙН ШҮЛЭГ

Баруунаа жаргаж,
Зүүнээ мандах
Нар барагдахгүй...
Унтахнаа зүүдэлж,
Сэрэхнээ санах
Сэтгэл барагдахгүй...
Хүсэхнээ хясаж,
Хүрэхнээ хулжих
Хүсэл барагдахгүй...
Жаргахнаа зовж,
Зовохноо жаргах
Заяа барагдахгүй,
Төрөхнөө үхэж,
Үхэхнээ төрөх
Жам барагдахгүй...
Б.Лхагвасүрэн

Tuesday, January 10, 2012

ЧИН СЭТГЭЛИЙН ЗАХИДАЛ

Хайрт гэргий халамжит хань чамдаа бичсэн захиагаа багшийнхаа блог дээр тавилаа. 
Сайн байна уу? Миний амьдралын түшиг тулгуур болсон хонгорхон хайрт хань минь. Би чамдаа захидал бичилгүй 25 жил болжээ. Тэртээ 1987 онд чамдаа зориулсан захидлууд минь хайр, мөрөөдлийн үгээр дүүрэн, хүсэмжилж санасан утга бүхий захидлууд байдагсан. Цэргийн залуу би чинийхээ сонин дээр гарсан зургийг харж дурлачихаад, заавал чамтай танилцаж сууна гэж өөртөө амлаж байж, түүнийгээ биелүүлсэн. Харин хэдэн жил өнгөрч, бид хоёр алганы ар өвөр мэт салшгүй болж, зөвхөн жаргалыг сүлэлдүүлэн амьдарч иржээ. Би өнөөдөр чамдаа хайрын тухай бичье гэж бодсонгүй. Зүгээр л чи минь ямар эмэгтэй вэ? гэдгийг хэлэхээр энэхүү захидлыг бичиж сууна.
Ертөнцийн эмэгтэй хүн бүр өөрийн гоо сайхан, онцлог төрхтэй. Муухай эмэгтэй гэж нэгээхэн ч үгүй. Миний хань тэдэнтэй л адил эмэгтэй. Чи минь миссийн тэмцээнд оролцож, мэргэдтэй цэцлэн ухаан уралдуулж яваагүй ч төгс төгөлдөр, ялдам сайхан ааль, дэндүү нүдэнд дулаахан эгэл даруу дүр төрх, аливаа зүйлийн учир явдлыг таниулан, арга замыг тодорхойлон гаргадаг ухаалаг чанар чинь хэнтэй ч зүйрлэшгүй. Үнэндээ эрдэм мэдлэгтэй, эрхэмсэг дүр төрх бүхий бүсгүйчүүд ямар сайн байлаа ч 25 жил ханилсан чамтай минь зүйрлэгдэх үү? Тийм л учраас ханилсан хань хамгийн сайхан гэдэг нь тэр шүү дээ. Мэдээж сайхан бүхэн цогцолсон, хүний хайлан болсон бүсгүйчүүд миний эргэн тойронд олон байдаг. Тэд сэтгэл зүрх, урам зоригийг минь сэргээн  харилцаж, ярилцаж, хамтран ажиллаж, сурч байгаад маш их баяртай байдаг даа. Миний сайхан хань бүсгүй хүний заяа, тавьлан төөргийг уруудаж биш сөрж яваа нь чамд минь зарим эр хүнд ч байхгүй эрэмгий зориг, эрч хүч байгааг харуулдаг. Сонин юм шүү. Хүнд байх сайхан чанар бүхэн цогцолсон ховорхон бүсгүйг сонингоос олж авсан би азтай эр хүн. Чамайгаа илүү магтая гэхээр хайрын үгс л орж ирээд байна. Чамдаа хайртай шүү. Эглийн эгэл эрхэм хүн, насны ханьдаа үргэлж баярлаж явдгаа хэлж, энэхүү захидлаа өндөрлөе.   Түр баяртай хань минь. Би удахгүй очно оо.

Магистрант Гансүхтэн Г.Батчулуун

Monday, January 9, 2012

Амьдрал бол алтан боломж, үнэ цэнийг нь ойлго.
Амьдрал бол маш сайхан, харж чаддаг бай.
Амьдрал бол аз жаргал, мэдэрч сур.
Амьдрал бол мөрөөдөл, биелүүлж сур.
Амьдрал бол дайн, тэмцэж сур.
Амьдрал бол үүрэг, гүйцэтгэж сур.
Амьдрал бол өв хөрөнгө, хамгаалж сур.
Амьдрал бол баяр, баясаж сур.
Амьдрал бол оньсого, тааж сур.
Амьдрал бол амлалт, биелүүлж сур.
Амьдрал бол уйтгар гуниг, дуугүй байж сур.
Амьдрал бол дуу, дуулж сур.
Амьдрал бол тэмцэл, тэвчиж сур.

Monday, November 14, 2011

БУРХАД БИДНИЙ ДЭРГЭД БАЙДАГ

Нүүрэнд нь түмэн үрчлээ суусан, хэдэн мянган шавьтай, өвгөн буурал багшийнхаа амнаас унах үг болгон нь хичнээн үнэтэй болохыг бодож эргэцүүлж суухдаа үүнийг бичих санаа төрсөн юм.    
Бид "Бурхан байдаг уу. Байдаг бол хаана байдаг вэ" гээд л янз бүрээр бичиж ярилцацгаадаг. Бас нэгнийхээ хэлснийг нөгөө хүнд нэг их сүрхий хүн болох гэж өөрөө ч ойлгоогүй байж, давтаж худлаа цэцэрхэнэ. Тэгвэл бурханы тухай үнэн юу вэ. Бурхан үнэндээ бидний дотор байдаг.  "Хүн өөрөө бурхан болох бөгөөд бурхны мөн чанар хүний мөн чанарт бий. Хүн бүхэн бурхан болж чадах боломжийг агуулна” хэмээн буддын сургаальд  үздэг.  
Тиймээ хүн бүхэн  өөрийн бурханлаг чанарыг нээж хөгжүүлж чадсанаар өөрийгөө, оюун ухаанаа боловсруулан чөлөөлж, сэтгэлээ ариусган төгөлдөржүүлж чадна гэсэн үг юм. Хүн бүхэнд өөрийнхөө дотоод хүчийг нээж, түүнийгээ хөгжүүлэн, аливааг өөрийн хүч боломжоор хийж бүтээх агуу их чадвар байдаг. Ингэж чадсан бүх хүмүүс, бас бидний дэргэд байгаа сайхан сэтгэлт хүмүүс бүгд Бурхад юм шүү гэдгийг хэлэх гэж үүнийг бичиж байна. 
Сайхан ээж, аав маань, өвгөн буурал багш маань, үнэлж хүндэлж явдаг хайртай дотно хүмүүс маань, үргэлж сайхан үгээр ухаарал, сэтгэлийн дэм өгч байдаг тэр л хүмүүс маань бидний хувьд БУРХАД юм. Амьдралын энэ урт замд хэн дэргэд чинь байж, дэмжиж дэмнэж явааг хэзээ ч мартаж болохгүй. Бурхад хаана байдаг вэ гэж гайхаж суухын оронд дэргэдээ байгаа БУРХАД-аа хайрлаж хүндэлж явах нь чухал юм даа.

ХАЙР ЗӨӨЛӨН БАЙДАГ

Манай нэг оюутан ярьж байна. Охин нь 3 дугаар анги гэнээ. Тэгсэн хажууд нь суудаг хүү үргэлж чимхээд байдаг гэнэ. Охин нэг өдөр багшдаа хэлж л дээ. Багш аа энэ дандаа намайг чимхээд байх юм гэсэнд багш нь за яахав дээ. Чамд сайн болоод л тэгж байгаа хэрэг гэсэнд охин "Үгүй дээ. Арай л чанга чимхээд байгаа юм даа" гэсэн гэнээ.  10 хан настай охин хүртэл "Хайр зөөлөн байдаг" гэж боддог байх нь ээ. Хүмүүсээ бие биенээ хайрлаж, сайхан үгээр сэтгэлийг нь тэтгэж, хайртай хүндээ зөөлөн хандаарай. Бид золоор ирсэн энэ хорвоодоо нэг л удаа амьдрана шүү дээ. Бас амьдралын энэ урт замын нэгээхэн хэсгийг хамт туулж, хамтран ажиллаж, амьдарч байгаа хүмүүс маань нэг л  төрдөг, тантай нэг л удаа таардаг гэдгийг бүү мартаарай.   

Wednesday, November 2, 2011

ЗӨВХӨН УРАГШАА

Аливаа  ажил хэрэг, амьдрал байдалд чинь саад бэрхшээл гарсан ч зөвхөн урагшаа тэмүүл. Учир нь урам зориг, хичээл зүтгэл гэдэг бүхнийг шийдэх түлхүүр болдог. Хэн нэгэн, эсвэл ямар нэгэн далдын хүч  надад тусална хэмээн найдаж суух нь  утгагүй зүйл. "Xэн ч чамд туслахгүй" гэдгийг байнга санаж, төмөр эр зоригтой байх хэрэгтэй.  

Tuesday, November 1, 2011

ШИНЭ САР, ШИНЭ ӨДӨР 2011-11-1

Өнөөдөр 2011 оны 11 сарын 1 ний өдөр. Дан 1-ийн тоотой, 1-ээр эхэлсэн шинэ эхлэл, шинэ эрч хүчийг мэдрэх өдөр. Энэ өдөр  Григорийн тооллын жилийн 305 дахь өдөр бөгөөд он дуустал 60 өдөр үлдэж байна. 
Аливаа шинэ эхлэл гэдэг дандаа л мөрөөдөл хүсэл тэмүүлэл, зорилго зорилт агуулж байдаг.  Магадгүй амжилт ололт, тохиолдож мэдэх бэрхшээл, түүнийгээ даван туулах,  бүдрэвч босох хүч чадал гээд л бүхий л зүйлийг агуулж байдаг.  
Шинэ сар, шинэ өдрийг өөдрөг урам зоригтой эхэлж, санасан бодсон бүхнээ биелүүлэхийн төлөө шинэ зүйлсүүдээр өөрийгөө цэнэглэх өдөр. 
Харин эхэлснээ амжилттай бүтээж, шинэ зүйлийг эхлүүлэхийн гол түлхүүр нь өөрийн хүчинд итгэх явдал юм шүү. 
Шинэ сарын шинэ сайхан өдөр найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ төгс сайхан харилцаатай байх нь энэ өдрийг улам сайхан болгоно. Итгэл хүндэтгэл, хайр халамж, сэтгэлийн дэмжлэгийг эрхэмлэснээр та өөрөө ч энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байх болно. 
Эрч хүч буцалсан энэ өдрийн шинэ санаа, шинэ төлөвлөгөө, шинэлэг бүхэн дээр суурилсан бүхэн чинь  амжилттай байхын ерөөлийг миний блогийг уншиж байгаа эрхэм Танд өргөн барья.