Мартагдсан блогоо санаж нэг эргэв.
Showing posts with label МИНИЙ ТУХАЙ. Show all posts
Showing posts with label МИНИЙ ТУХАЙ. Show all posts
Thursday, April 2, 2020
Wednesday, April 25, 2012
Блогийн гишүүд бичиж байна: Багштайгаа найзалж болохгүй гэж үү?
Хүн хүнээр үргэлж дутаж явдаг сэтгэлийн амьтан. Цээнээ
бол цаг ямагт найз нөхдөөрөө дутаж, тэднийг үгүйлж, санаж явдаг. Бас тэднийхээ
дэмэнд, сэтгэл зүрхнээсээ гэрэлтэж амьдардаг. Найздаа, бусдадаа туслахаар
өөрийнхөө мөрөөдөлд улам бүр ойртож, алхам алхмаар амжилт ирж байгааг мэдэрдэг.
Тийм учраас найз нөхдийнхөө хүрээг үргэлж тэлж, тэднийхээ төлөө боломжит бүх л
цаг заваа зориулахыг хичээдэг. Хайртай хүмүүстээ хэрэгтэй үед нь хэрэгтэй хүн
нь байна гэдэг хамгийн чухал. Тэгээд ч шинэ найз нөхдөөр хүрээгээ тэлнэ гэдэг
над шиг хүнд бол амьдралын бас нэгэн утга учир. Энэ удаа нэг хүнтэй найзламаар
байгаагаа л бичих гэсэн юм.
Өнгөрсөн өвөл Бүжидмаа багш намайг өөрийнхөө блогт юм
бичиж болно гэж санал тавьсан юм. Багш нарын баярын үеэр л дээ. Тухайн үед
боломж байгаагүй. Би тэр хүнээр хичээл заалгадаг оюутан нь байж, өөртэй чинь
найз болмоор байна гээд бичээд өгчихвөл яаж ч бодсон зүйд нийцэхгүй. Харин одоо
би сургуулиа төгсчихлөө.
Багш нарын
баяр өнгөрсөн ч гэсэн багшдаа баярын мэнд хүргэе. Бас баярлалаа гэж хэлмээр
байна.
Яагаад тийм уянгалаг намуухан дуутай, намбатай зөөлөн
алхаатай, бас тийм гоё өнгөлөг, хайр татмаар байдгийн чинь нууцыг бараг мэднэ.
Тийм болохоор л таны шавь байхаас гадна найз чинь баймаар байна.
Бүжидмаа багш аа, та зүгээр л өөрийгөө мэдэрч, өөрийгөө
сонсч, зүрх сэтгэлээ дагаж амьдардаг тийм гайхамшигтай эмэгтэй. Бас үргэлж сайн
сайхныг түгээж, бусдад хайр, халамж, эрч хүч, урам зориг өгч явдаг ховорхон
эмэгтэйчүүдийн нэг. Сайн багш энэ тэр гэж магтахгүй ээ таныг, мэдээж, тэр үгийг
та өдөр болгон сонсдог, оюутан бүр чинь л тэгж хэлдэг байж таараа.
Харин та бол жинхэнэ хүн. Гэхдээ энэ үгээр хүн чанар,
хэлсэндээ хүрдэг байх энэ тэр гэсэн уламжлалт ойлголтуудыг бус өөрийгөө
мэдэрсний чинь утга учрыг л хэлэх гэсэн юм.
Орчлон ертөнцөд түрхэн зуур, гэхдээ хэдий хугацааны
томилолт өвөрлөн ирснээ мэдэхгүй ч энэ цаг үед хамтдаа амьдарч байгаа хүмүүн
бид бүгдээрээ сайн сайхныг хүний сэтгэлийн гэрлийг олж харж, өөрийнхөө тэр л
сэтгэлийн гэгээн гэрлийг бусдадаа түгээх нь гол утга учир гэж боддог. Таныг би
ингэж байгаагийн чинь учир баярлалаа гэж хэлж байгаа юм. Тийм учраас та
жинхэнэ хүн.
Амьдрал ямар гоё юм бэ, баярлалаа гэж чин сэтгэлээсээ дуу алдах өдөр танд олон байдаг, та тэгж л уншигддаг. Тийм байгаа болохоор та дотроосоо гэрэлтэж харагддаг.
Эмэгтэй хүн эмэгтэй хүнийг ийн магтаж байгаа нь нэг талаар сонин, нөгөө талаар танаас би өөрийнхөө зарим нэг төрх байдлыг хардаг гэдгээ энэ захидлаар хэлж байгаа юм. Таныг баяртай, гунигтай, бас хааяа бухимдсан, жаахан ядарсан байгаа чинь шууд нүднээс чинь харагддаг. Бүжээ багш аа та битгий уурлаж байгаарай, ууртай байгааг чинь хармааргүй байдаг юм. Та яг над шиг уурладаг юм билээ.

За ингээд, гэрэлтэж, үргэлж цацарч явдаг миний багш, бас
надтай адилхан уурладаг найз минь амжилт хүсье. Би одоо оюутан чинь биш төгсөгч
чинь болсон болохоор yahoo
messenjer*-ийнхээ найз гэсэн бүлэг рүү хаягийг чинь нүүлгэлээ. Сайхан найзалж, ирэх он
жилүүдэд бие биеэ сэтгэлийнхээ гэрэл гэгээгээр гийгүүлж
амьдарцгаая.
БАГШТАЙГАА НАЙЗАЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ. ШАВЬДАА
БИЧСЭН ХАРИУ ЗАХИДАЛ
Цээнээг би анх
хараад л, бас хичээл дээр минь ярьж байгаа зүйлээс нь сонсоод л зарим
талаараа надтай адилхан юм даа гэж бодсоноо нуух юун. Намайг хүмүүс ингэж
уншдаг гэдгийг одоо л Цээнээгийн бичсэнээс л олж мэдлээ. Би өөрөө хичээл дээрээ
ч, амьдрал дээрч хүмүүст дандаа л өөрийнхөөрөө бай, зүрх сэтгэлээ мэдэрч амьдар
гэж хэлдэг болоод тэгдэг юм болов уу. Бүүр заримдаа найзтайгаа муудалцахаараа
"чи зүрх сэтгэлээ мэддэггүй, би чам шиг зүрх сэтгэлийнхээ эсрэг
явдаггүй" гэж ирээд л хэлдэг юм. Цээнээ үргэлж инээд хөөр болж
явдаг, эрч хүчээр дүүрэн бүсгүй. Харин найз минь чи нэг зүйлийг ойлгоогүй
байгаа юм байна. Хоеулаа аль дээр үед найз болчихсон шүү дээ. Энийгээ би хэзээ
ухаарсан гээч. "Бүжээ багш аа. Та намайг дипломоо хамгаалж байхад битгий
гарч яваарай. Таныг байхад цаанаа л нэг нөмөртэй байдаг юм. Дээр урьдчилсан
хамгаалалт дээр та яг намайг хамгаалах болсон чинь гараад явчихсан шүү"
гэж хэлэхэд чинь л мэдэрсэн юм. Дараа нь бүүр дарамтанд орчихсон байсан штээ.
Хэзээ Цээнээ орж ирэх билээ, бас гараад явчихсан байж таарах вий дээ гэж бодоод
л...
Би амьдралд хайртай, амьдралыг гэрэл гэгээтэй өөдрөг талаас нь харж, үнэрлэж, амталж, амьдралын жаргал зовлонг ганцхан олдох насандаа тойрч биш туулж гарах гэсэндээ, ахархан богино насандаа амжихгүй болов уу гэсэндээ нисэх лугаа амьдрахыг хүсэж мөрөөдөж, энэ мөрөөдөл хүслээрээ жигүүрлэж амьдардаг. Тийм бүсгүйчүүдийн нэг нь Цээнээ чи. Харин чи надаас нэг зүйлээр ялгаатай. Тэрэнд чинь би маш их атаархаж бас бахархаж билээ. Сургууль дээр яг өөр шигээ хөөрхөн бас сэргэлэн, жаахан мөртлөө ухаалаг яриатай, нэг л өөр охин дагуулаад ирсэн байсан. Би яг л намайг дуурайсан охинтой болох юмсан гэж маш их хүсдэг боловч одоо хүртэл болоогүй л байгаа. Миний хоёр хүү бол амьдралын минь утга учир, миний ертөнцийн үргэлжлэл, харин энэ ертөнцийн минь нууцлаг бүхний тайлал, энэ амьдралд өгсөн хайрын минь гэгээн элч нь намайг дуурайсан охин минь байх байсандаа. Хэрвээ би охиной байсан бол... Харин Цээнээ чиний охин том болоод маш мундаг удирдагч, улс төрч эмэгтэй болж, хүмүүст хайрлагдаж хүндлүүлж, их ч зүйлийг хийж бүтээх болно доо. Би чиний ярьж байхыг сонссоон. Бүжиг балет ч гэлүү нэг юм яриад байх шиг байсан би андуураагүй бол. Үгүй ээ тийм биш. Охин чинь шал өөр хүн болно. Бид хоёр ярилцсан штээ, тун цөөхөн үг. Гэхдээ би чамаас илүү найз болчихсон хэхэ. Ямартай ч хоёр гайхамшигтай найзтай болсондооо маш их, бүр туйлын их баяртай байна. Намайг, миний ертөнцийг үргэлж гийгүүлж байдаг нарны дулаан цацрагийг тоолж хэрвээ чаддагсан бол нилээд хэдээр нэмэгдчихлээ. Ижил ижлээ хайж, энерги таардаг хүмүүс бие биенээ олж найзалдаг юм. Цаашдаа сайхан найз нөхөд явж, бие биенээ уншиж ойлгож, хийж чадаагүйг нь хийж, хэлж чадаагүйг нь хэлж, бие биенээ нээж, нөхөж, хөгөлж амьдарцгаая.

Tuesday, January 19, 2010
Блогийн гишүүд бичиж байна.
Энэ Блог дээр бичих эрх авах гэж бүтэн жил гүйсан юм. Ийм их үнээр олдсон эрхээ би удахгүй алдах байх даа гэсэн айдас эхнээсээ л намайг зовоогоод. Энэ блогийн эзэн бүсгүйг хэрэндээ л би мэддэг гэж боддог. Гэхдээ бас мэдэхгүй зүйл маш их. Заримдаа бүүр яг оньсого шиг. Эх хүний, эмэгтэй хүний зөөлөн хонгор өнгөөр гэрэлтэж явдаг нэгэн боловч бас хатуу самар шиг.
Тийм болохоор блогт нь бичих эрх авах гэж бараг л гэрээ байгуулж, зөндөөн их амлалт өгсөн. Жишээ нь л гэхэд нэрээ бичихгүй, бүдүүлэг үг хэрэглэхгүй, хувь хүнийх нь эрх чөлөөнд халдахгүй, өөрийнх нь тухай бичихгүй байх гээд л Бүжээг мэддэг хүмүүс ярьдаг зүйлүүдийг нь мэднэ дээ. Тэр зүйлүүдээ түмэн нөхцөлөөр тулгасан даа. Тэгэлгүй яахав тэгнэ, тэгнэ би чиний хэлснээр л байна л гээд байгаа. Энэнд маань Бүжээ итгэхгүй л дээ. Гэхдээ Бүжээ хэзээ ч эрхийг минь хасах эсвэл бичлэгийг минь хаачих эрх нь байгаа болохоор тэрэндээ жаахан тайвширдаг байх л даа. Нэг удаа овоо нааштай үг сонсоод. . . Би блогтоо орохгүй хэдэн долоо хоног ч болдог юм. Одоо харин өдөр бүр орж байхгүй бол болохгүй боллоо доо гээд сайхан нүдээрээ инээсэн юм. Тэгэхэд нь би гэнэн байна даа гэж хэлээд бас л уурлуулаад дахиад л бүтэн сараар эрх авах хугацаагаа сунгачихсиин. Хөгжилтэй шүү. Өөрөө блог нээгээд бичихгүй юу гээд ширэв татна. Гэсэн нь зөөлөн хонгор ааштай болохоор зөвшөөрнө гэж мэддэг байсан. Заавал энэд бичнэ дээ л гэж боддог байлаа. Тэгж байгаад л хүссэндээ хүрлээ дээ. Чаднаа гэж бодож байсан л даа. Энэ блогийг олон хүн уншдаг болохоор чухам тэдэнд л үгээ хүргэмээр санагдсийн. Бас Бүжээгийн бичдэггүй хэлдэггүй бодол хүслийг нь биччихмээр санагдаад . . . Хэ хэ тэгвэл ч алуулна л даа. Тэгэхгүй гэж зөндөөн амласан гэж байгаа. Гэхдээ блогийн эзэн маань өөрөө хүнийг их уучламтгай, удаан уурлаж чаддаггүй болохоор гайгүй биз. За ингээд л гэрээгээ зөрчөөд эхэллээ дээ.Би гэхдээ жишээ нь Арман шиг гое бичиж чадахгүй ээ. Яахав өөрийнхөө түвшинд л.

Monday, February 2, 2009
БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ
Багш таны.. . .
Эгшиглэнт үгс чинь эрдэм төгс
Инээмсэглэл чинь ялдам сайхан
Ухаалаг ярианд чинь уярч
Уран үгийг чинь биширч суухдаа
Эрдмийн оргилд хүрэх
Эрхэм хүсэлд автдагсан
Багш аа танд багш нарын баярын мэнд хүргэе. /Д.Ц/
БҮЖЭЭ БАГШДАА
АЛДРЫН ОРГИЛД ХҮРЭХ
АНХНЫ ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН
АЛЖААЖ ЯДРАХАА УМАРТАН
ААНАЙ Л БИДНИЙГЭЭ ЖОЛООДСОН
УРЬД ЗҮГИЙН БИДНИЙГ
УДИРДАХУЙН УХААНД СУРГАЖ,
УРАМ ХАЙРЛАЖ ХӨГЖӨӨСӨН
УХААЛАГ ХӨӨРХӨН БАГШ МИНЬ ЭЭ
ТАНЫХАА ИТГЭЛИЙГ МАРТАХГҮЙ ЭЭ БИД
ТАСАРХАЙ МУНДАГ МАСТЕРУУД ТӨРНӨ ӨӨ
ТЭГЭЭД ДАРАА НЬ ДОКТОР БОЛНО ОО
ТЭГЭХДЭЭ БАС Л ТАНЫГАА УРИНА АА . . .
Дорноговь аймгийн анхны мастерийн ангийнхнаас /Эрдэнэчимэг/

АЛДРЫН ОРГИЛД ХҮРЭХАНХНЫ ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН
АЛЖААЖ ЯДРАХАА УМАРТАН
ААНАЙ Л БИДНИЙГЭЭ ЖОЛООДСОН
УРЬД ЗҮГИЙН БИДНИЙГ
УДИРДАХУЙН УХААНД СУРГАЖ,
УРАМ ХАЙРЛАЖ ХӨГЖӨӨСӨН
УХААЛАГ ХӨӨРХӨН БАГШ МИНЬ ЭЭ
ТАНЫХАА ИТГЭЛИЙГ МАРТАХГҮЙ ЭЭ БИД
ТАСАРХАЙ МУНДАГ МАСТЕРУУД ТӨРНӨ ӨӨ
ТЭГЭЭД ДАРАА НЬ ДОКТОР БОЛНО ОО
ТЭГЭХДЭЭ БАС Л ТАНЫГАА УРИНА АА . . .
Дорноговь аймгийн анхны мастерийн ангийнхнаас /Эрдэнэчимэг/
Sunday, January 20, 2008
ABOUT ME /English/
Education
- Bachelor degree in Ural State University, Ekaterinburg city, USSR, Jun. 1992
- Manager on Public management. Public Administration and Management Development Institute, Ulaanbaatar , 1998-1999
- Ph.D degree in Educology, Pedagogical University, Jun. 2001
- Member of Science Council Institute of Education;
- Member of Science Council of Master’s Degree of Educational College
- Chairman of Science Council of Academy of Political Education
- Member of Science Council of Master’s Degree of “Liberty’’ Institute
Tuesday, January 15, 2008
МИНИЙ ТУХАЙ
Боловсролын байдал:
- 1992 онд ОХУ-д Уралын Улсын их сургууль
- 1999 онд Удирдлагын академи төгссөн.
- Боловсрол судлалын ухааны доктор /Ph.D/
- Философич, Философийн багш,
- Төрийн захиргааны удирдлага, зохион байгуулалт
Ажлын туршлага:
- 1992-2003 онд Боловсрол соёл шинжлэх ухааны Яамны харъяа боловсролын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан ,
- 2003-2006 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга
- 2007 оноос Улс төрийн боловсролын академийн судлаач, багш
Subscribe to:
Posts (Atom)