Showing posts with label ХАЙР. Show all posts
Showing posts with label ХАЙР. Show all posts

Thursday, July 26, 2012


Хайраар  үерлэн шуугих
Хөлгүй их далайд
Харуусал гуниг дагуулан
Хар салхи дэгдэхэд
Хөлгийн жолоог залах
Хүмүүний сэтгэл алжааж
Хувь заяаны эргүүлгээр  
Хаашаа  хамаагүй сэлүүрдэнэ.   
        Эрчлэн исгэрэх далайн
        Давалгаа ч өөрөө алжааж  
       Жаргах наран дор намирах
      Намуухан долгион хүсэмжлэнэ.



Wednesday, June 27, 2012

ШҮЛГИЙН ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ ХЭРЭГГҮЙ

Шүлгийн хойноос хөөцөөлдөх хэрэггүй
Шүүрч авах гэж ухасхийх хэрэггүй.
Сүүдэргүй говийн замба гүрвэл шиг
Сүүлээ үлдээгээд л алга болно.
Сэтгэлийн гүнд аяндаа хурах вий
Эсэж сагасан шинэхэн айраг шиг
Нэг хэсэгтээ шаагин асгарах вий
Сайхан болсон алим жимс шиг
Бөнжигнаж байснаа бөмбөрөөд ирэх вий
Сараа гүйцээсэн хүний үр шиг
Үүрээр ч хамаагүй чарлан төрөх вий.
Ч.Чимэд

Tuesday, February 14, 2012

ЧИНИЙХЭЭ ТУХАЙ БОДОХОД МИНЬ


Үүдээр инээд цалгиулан орж ирэхийг чинь хүлээхийн цагт
Үнсүүлэх гээд хацраа өгдөг өхөөрдөм занг чинь санахын цагт
Үснийхээ үзүүрээр оролдож хаяа нэг тунирхадгийг чинь дурсахын цагт
Үдэш орой энгэрт минь наалдаад эрхэлдэгийг чинь хүсэхийн цагт . . . чамайгаа улам их хайрламаар болдог хайрт минь.
Анх чамтайгаа учирсан өдрөөс хойш өнөөг хүртэл чинийхээ жаргалд уусч, чинийхээ хайранд жаргаж яваа ч, “Чамдаа хайртай” гэж их л цөөхөн хэлсэн санагдана. . .
Дэлхий дээр ургасан хүн цэцэгсийн  дундаас дэндүү гоёмсог нь чи минь болохоор “Хайр” хэмээх сэтгэлийн цагаан шувуухайгааа би чамдаа нисгэж хамт байхын зөнгөөр хөтлөгдөн хацрыг чинь анх үнссэн тэр агшин минь бидэн хоёрын хайрын эхлэл байсан биз ээ.
Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ өдөр хотын гудамжаар алхах хос бүхний тоогоор хайр гэрэлтэж, хүйтний жавар хайрын сэтгэлээс үргэж, сарны гэгээнд шивнэх нандин үг бүхний тоогоор одод гэрэлтэх биз ээ. Нэг үгээр хэлбэл хайрын хотод орших, хайрын гудамжинд байдаг хайрын дэлгүүрээс хайрын илэрхийлэл болсон цэцгийн баглаа тэврэн гарах хүн бүхний сэтгэл гэгээн тунгалаг мөрөөдлөөр дүүрэн байх буй заа.
Өнгө өнгийн гэрэл асгарсан миний хотын гудамжинд  өөрийгөө дайлах гэсэн хүн өнөөдөр л лав байхгүй. Учир нь хайраас заядаг хүний орчлон болохоор бүгд л хайрыг хайрлаж, хайрыг хүндэтгэж амьдардаг байх. Тэр хүмүүсийн нэг нь би. Тиймээс л өнөөдөр чамдаа зориулж, хамгийн сайхан үгийг хэлж, хамгийн сайхан хайрыг бэлэглэе. Энэ бол чиний минь надад өгсөн их сэтгэлийн хариу юм.
Магадгүй надаас хариу нэхэхгүй ч өглөгийн хариу өглөг байдаг гэдэг шиг итгэл хийгээд сэтгэлийн дээд нь хайр шүү дээ амраг минь.
Зун болж, бороо шивэрч хорвоо гоёход ариуханд нь намайг орхиогүй.
Намар болж, модод жимсээ дэлгэн дайлахад амтанд нь дурлаж намайг орхиогүй
Өвөл болж, цас бүжиглэн бударахад зөөлөн ширхэгэнд нь уясаж намайг орхиогүй
Хавар болж, орчлон гоёлоо зүүхэд цэцэгэнд нь шунаж намайг орхиогүй Чамдаа би хайртай.  
В.НЭРГҮЙ 
Монголын үнэн 2010-02-14

Monday, February 13, 2012

ГЭГЭЭН ВАЛЕНТИНИЙ ӨДӨРТ

 
Хайр гэдэг агуу их тэвчээр сэтгэлийн тэнхээг шаарддаг, хамгийн өршөөнгүй бөгөөд хамгийн хэрцгий зүйл юм. Эндээс уншаарай.
http://gereltnaran.blog.banjig.net/post.php?post_id=12760