- Руванда улс парламентад суух эмэгтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт суудлын 63,8%-ийг эмэгтэй гишүүд эзэлдэг байна.
Showing posts with label ЖЕНДЕР. Show all posts
Showing posts with label ЖЕНДЕР. Show all posts
Sunday, November 9, 2014
Эмэгтэйчүүд Шийдвэр гаргах түвшинд
Дэлхийн улс орнуудын засгийн газруудын нийт сайд нарын 17%-ийг эмэгтэй сайдууд эзэлдэг. Тэд ихэвчлэн нийгмийн хамгаалал, боловсрол, гэр бүлийн
яамдуудыг тэргүүлэн ажиллаж байна. Харин дэлхийн нийтийн хэмжээнд 5 парламентын гишүүн
тутмын нэг нь л эмэгтэй гишүүн байна.
Friday, September 16, 2011
ЭМЭГТЭЙ ХҮН БАЙГАЛИАС ЗАЯАСАН МЯТРАШГҮЙ ТЭМЦЭГЧИД БАЙДАГ
Эмэгтэйчүүдийн талаарх жендерийн тогтсон хандлага эмэгтэйчүүдийг "сул дорой", "зөөлөн" гэдэг үгээр тодорхойлдог. Гэвч хүний нийгмийн баялаг түүхэнд мятрашгүй тэмцэгч, ухаалаг бүр тэр битгий хэл харгис эмэгтэйчүүд, хатан хаад олон байсан. Эмэгтэйчүүд тэмцэх чадвараараа эрэгтэйчүүдтэй яг адилхан болохыг судалгаагаар нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд төрөлхийн байгалиас заяасан мятрашгүй тэмцэгч чанартай гэнэ.
Тэгвэл энэ чанараа хэрхэн улам нэмэгдүүлэх вэ? Мэдээж гадаад төрх байдал, хувцаслалт, будаг, үнэртэн чухал. Гэвч хамгийн чухал нь мэдлэг боловсрол, амьдралд хандах хандлага юм. Өндөр мэдлэг боловсролтой, ухаалаг зөв яриатай, дотоод сэтгэлийн гоо сайхныг эзэмшсэн бүсгүйчүүд ямагт бусдыг соронзон мэт өөртөө татаж байдаг. Харин "мятрашгүй тэмцэгч" байна гэдэг нь зөвхөн эр зориг, харгис, хатуу, зөрүүд гэдэг ойлголтоор хязгаарлагдахгүй юм.
Saturday, July 2, 2011
Гоо узэсгэлэнтэй ухаалаг бусгуйчууд
Ингэхэд эрчүүд ухаантай эмэгтэй чүүдэд хэрхэн ханддаг юм бол? Тэд ухаалаг эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөөрөө л хүлээж авдаг. Ухаалаг, дээр нь царайлаг бол эрчүүдийн сонирхлыг татаж чаддаг. Харин ухаалаг хэрнээ гадаад үзэмж тааруу бол бас л асуудал гардаг байна. Мэдээж хэрэг эр хүн болсон хойно эмэгтэй хүний гоо үзэмжийг харах нь дамжиггүй юм. Дашрамд хэлэхэд ямар ч эр хүн нүдээрээ дурладаг нь үнэний ортой гэнэ шүү. Гэхдээ эмэгтэй хүн байгалиас гоо үзэсгэлэнтэй, ухаалаг байдлыг нэгэн зэрэг өвлөж төрсөн бол хувийн амьдрал нь тийм ч амар байдаггүй бололтой. Иймд юуны өмнө нэр томьёоны асуудлын учрыг олох гэж оролдоорой.
Тэгвэл ухаантай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Үүнд: эхний ээлжинд энэ тодорхойлолтыг эрчүүд өөрсдөө өгдөг. Харин эрчүүдийн нэг хэсэг нь тэднийг маш их өргөн сонирхолтой, бүхнийг мэддэг, бас чаддаг, юмыг дүгнэн шинжих ухааныг сайтар эзэмшсэн, биеэ даасан, бодит байдлын сайн муу талыг мэддэг, олон хүнтэй харьцаж чаддаг, албан тушаалд ч гэсэн үргэлжид амжилт гаргадаг нэгэн гэж үздэг бол нөгөө нэг хэсэг нь тэвчээртэй, ямар нэгэн таагүй харьцааны үед буулт хийж өгөхдөө амархан, нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, дурын сэдвээр чөлөөтэй ярьдаг, өөрийн эр хүний сайн талыг дээд зэргээр үнэлж чаддаг хэмээн үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг "төмөр хатагтай" хэмээн нэрлэдэг тал бий. Тэднийг хайрлахаасаа илүүтэйгээр хүндлэх нь их байдаг.
Ухаантай байлаа гэдэг чинь муу хэрэг биш шүү дээ. Заримдаа эрчүүд хэт ухаантай бүсгүйчүүдээс айдаг. Тиймээс бүсгүй танд гэж хэлэхэд өөрийн хайртай, таалагдсан залуугаа айлгахгүйн тулд ухаалаг зан чанараа үргэлж биш ч гэлээ цагийг нь олж гаргах нь илүү тохиромжтой байдаг.
Дашрамд нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад, Чингисийн үед эмэгтэй хүний "хатан ухаан" төрийн хэрэгт багагүй хувь нэмэр оруулж байсан гэдэг шүү.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Tuesday, May 20, 2008
Жендерийн мэдрэмжгүй зурагт хуудас
Энэ зургийг хамгийн анх надад нэгэн гадаадын мэргэжилтэн үзүүлээд гайхсан байдлаар хоёр гараа дэлгэсэн юм. Тэрээр монголоор уншиж чадахгүйн дээр зураг дээрх хүний зургийг Чингис хаан гэж таниагүй тул монголын газар нутаг тэр чигээрээ нэгэн дайчин эрийн зургаар дүүрснийг хараад үнэхээр гайхсан байлаа. Хэл мэдэхгүй гадны хүн ч яах вэ. Энхийн биш өнгө аястай, ямар ч жендерийн мэдрэмжгүй энэ зургийг харсан сонгогчдын зөв сонголт нь хэн байх бол.
Thursday, March 13, 2008
БОЛОВСРОЛЫН ЖЕНДЕР
Ардчилал, даяаршлын нөлөөгөөр 1990-ээд оноос хойш хүний эрх, тэгш байдал, жендерийн асуудлыг манай улсын бүх салбарт идэвхтэй ярих болсон. Монгол улсын хүн амын дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эзлэх хувь хэмжээ бараг тавь тавин хувь байдаг бөгөөд ЕБС-ийн бага ангид жил бүр орж байгаа хүүдүүдийн хувьд ч энэ харьцаа хадгалагдаж байдаг билээ. Харин ахлах ангиас эхлээд энэ харьцаа алдагдаж, ЕБС-д суралцагчдын олонх хувийг эмэгтэй сурагчид эзлэх хандлага бий болоод 10 гаруй жил болж байна. Судалгаанаас харахад нэгээс гурав дугаар ангийн эмэгтэй сурагчдын эзлэх хувь 50.3%, 7-р ангид- 53.1%, 9-р ангидаа-58.4 % болж байна. Дунд сургууль төгсөгчдийн 56.2 хувь, дээд сургуульд суралцагчдын 78.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин алс хязгаар нутгийн дархад, цаатан зэрэг үндэсний цөөнхийн дотор хүүхэд сургууль завсардах, насанд хүрсэн хөдөөгийн хүн амын дотор эмэгтэйчүүдийн бичиг үсгийн боловсролын түвшин эрчүүдийнхээс доогуур байв.
Нийт багшийн 78.2 хувь нь, бага ангийн багш нарын 92.5 % нь эмэгтэйчүүд байна. /Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнгээс/
Нийт багшийн 78.2 хувь нь, бага ангийн багш нарын 92.5 % нь эмэгтэйчүүд байна. /Боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгааны дүнгээс/
Sunday, January 20, 2008
ЭМЭГТЭЙЧYYДИЙН КВОТ
Монголын эмэгтэйчүүдийн хувьд квот бол зүүд
Монгол улс Үндсэн хуулиндаа тунхаглан зарлаж ардчилсан хөгжлийн замыг сонгосон тэр үеэс хойш арван хэдэн жилийг ардаа орхив. Ардчиллын хэрэгжилтийн хэмжүүрийн нэг нь хүний эрх, тэр дундаа цөөнхийн эрхийг хамгаалж, баталгаажуулсан байдлаар тодорхойлогддог билээ. Гэтэл УИХ-ын эрэгтэй гишүүдэд цөөнхийн эрхийг хамгаалан баталгаажуулах хүсэл, тэгш боломжид суурилсан хөгжлийн тухай үзэл санааны үнэр ч байхгүй байгааг бүх монголчууд харлаа. Үнэндээ дэлхийн нийт энэ үйл явцыг анхааралтай ажиглан харж байсан биз. Та бүхнийг сонгосон олон олон сонгогчид сэтгэл гонсойж, бас эрэгтэй гишүүдийнхээ өмнөөс ичиж сууна. Магадгүй одоо төслийн хэмжээнд яригдаж байгаа жендерийн талаарх хуулийн төслийг ч ийм хувь заяа хүлээж байгааг хэн мэдэх билээ. Гадны орнуудын Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулинд тэгш бус байдлыг арилгахын тулд тусгай арга хэмжээ авах /temporary special measures/ талаар нийтлэг хандлагууд байдаг юм билээ. Харин монголын эмэгтэйчүүдйин хувьд квот зүүд зэрэглээ болж үлдлээ.

Subscribe to:
Posts (Atom)