Tuesday, February 24, 2009

САР ШИНИЙН МЭНД

XVII жарны Харшлалт хэмээх шороон үхэр жилийн өлзий учрал бүрдэж, утга чанар цогцолсон Сар шинийн халуун дотно мэндчилгээг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Ургаж байгаа жилдээ ажил үйлс тань өөдрөг, амжилт бүтээлээр арвин, айл хотлоороо дүүрэн баяртай, төвшин жаргалтай явахын билэгт ерөөлийг талбиж, эвийн сэтгэлээр дүүрэн сайхан шинэлээрэй хэмээн eruue.

Thursday, February 12, 2009

ЖУЛИЯГИЙН ДУРЛАЛ

Манай Жулия насанд хүрсэн тул найз олж өгөх хэрэг гарсан л даа. Тэгээд хайж хайж нэг нохой олоод нэг удаа нийлүүлэхдээ 20000 төгрөг төлөөд хоёр удаа улзуулсан юм. Гэтэл Жулия маань хоолоо ч идэхээ болиод тоголж харайж, эрхэлж гүйхээ болиод гуниглаж хэвтдэг болчихсон. Бид бүүр гайхаад эмч дээр нь очсон юм. Тэгсэн чинь нөгөө найздаа дурлаад түүнийгээ санаад байгаа нь тэр гэнээ.

Урьд нь нохой тэжээж үзээгүй болохоороо бид нар мэддэггүй юм байна л даа. Тэгэхээр нь дахин хайж байгаад түрүүчийнхээс нь арай залуу найз олоод өгсөн чинь зүгээр болсон шүү. Тэгээд одоо гуниглахаар нь бид нар “хоёр найзынхаа хэнийг нь санаж байна чи” гээд л шоолдог юм.

Одоо Жулия маань намба суугаад өөр болсоон. Сахилгагүй жижигхэн эрх нохой байхаа болиод ээж болох гэж байгаа.

Амьтан ч гэсэн дурладаг хайрын энэ хорвоод аз жаргалаар дүүрэн амьдрахыг та бүхэнд ерөөж Гэгээн Валентиний өдрийн мэнд хүргэе. Коммент үлдээхээ мартав аа.

Tuesday, February 3, 2009

УРУУЛАА БУД БҮСГҮЙ МИНЬ

Уруулаа буд бүсгүй минь
Унжуу дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлэгдэж баригдаж бүү амьдар
Гоо сайхан яв бүсгүй минь
Голж бас шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Санаашрах гунигийн дуу бүү аял бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…
/Зохиогч нь нэрээ нууцлахыг хүссэн тул хүлцэл өчие/

Monday, February 2, 2009

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Багш таны.. . .
Эгшиглэнт үгс чинь эрдэм төгс
Инээмсэглэл чинь ялдам сайхан
Ухаалаг ярианд чинь уярч
Уран үгийг чинь биширч суухдаа
Эрдмийн оргилд хүрэх
Эрхэм хүсэлд автдагсан

Багш аа танд багш нарын баярын мэнд хүргэе. /Д.Ц/



БҮЖЭЭ БАГШДАА
АЛДРЫН ОРГИЛД ХҮРЭХ
АНХНЫ ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН
АЛЖААЖ ЯДРАХАА УМАРТАН
ААНАЙ Л БИДНИЙГЭЭ ЖОЛООДСОН
УРЬД ЗҮГИЙН БИДНИЙГ
УДИРДАХУЙН УХААНД СУРГАЖ,
УРАМ ХАЙРЛАЖ ХӨГЖӨӨСӨН
УХААЛАГ ХӨӨРХӨН БАГШ МИНЬ ЭЭ
ТАНЫХАА ИТГЭЛИЙГ МАРТАХГҮЙ ЭЭ БИД
ТАСАРХАЙ МУНДАГ МАСТЕРУУД ТӨРНӨ ӨӨ
ТЭГЭЭД ДАРАА НЬ ДОКТОР БОЛНО ОО
ТЭГЭХДЭЭ БАС Л ТАНЫГАА УРИНА АА . . .

Дорноговь аймгийн анхны мастерийн ангийнхнаас /Эрдэнэчимэг/

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

БҮЖЭЭ БАГШДАА
АЛДРЫН ОРГИЛД ХҮРЭХ
АНХНЫ ХИЧЭЭЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН
АЛЖААЖ ЯДРАХАА УМАРТАН
ААНАЙ Л БИДНИЙГЭЭ ЖОЛООДСОН
УРЬД ЗҮГИЙН БИДНИЙГ
УДИРДАХУЙН УХААНД СУРГАЖ,
УРАМ ХАЙРЛАЖ ХӨГЖӨӨСӨН
УХААЛАГ ХӨӨРХӨН БАГШ МИНЬ ЭЭ
ТАНЫХАА ИТГЭЛИЙГ МАРТАХГҮЙ ЭЭ БИД
ТАСАРХАЙ МУНДАГ МАСТЕРУУД ТӨРНӨ ӨӨ
ТЭГЭЭД ДАРАА НЬ ДОКТОР БОЛНО ОО
ТЭГЭХДЭЭ БАС Л ТАНЫГАА УРИНА АА . . .

Дорноговь аймгийн анхны мастерийн ангийнхнаас /Эрдэнэчимэг/