Wednesday, April 8, 2009
Sunday, April 5, 2009
МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ
Багш хэмээх сайхан мэргэжил эзэмшээд энэ ажилдаа сэтгэл зүрхээ алдчихсан юмдаг.
Дуртай ажил маань болохоор дандаа л илүү шинийг бодож, сэдэж, хэрэгжүүлэхийг хичээж, түүнийхээ хирээр хөгжиж, хөөрч баярлаж, эрч хүч авч байдаг. Гэвч нэг зүйлийг өөрөө ч мөрөөдөж, оюутнууддаа ч олон удаа амласан ч нэг л болж өгдөггүй байлаа. Гэтэл жижигхэн ч гэсэн тэр мөрөөдлөө өчигдөр биелүүлсэн шүү. Бид Зайсан толгой дээр гарч хичээллэсэн... Гое байгаа биз. Цаг агаар сайхан тэгээд ч амралтын өдөр байсан болохоор хүн их байлаа.
Зайсан толгойн эргэн тойронд баригдсан шинэхэн барилга байшингууд, уулын оройд хүртэл хашиж барьсан хашаанууд Төрийн албаны ёс зүй хичээлийн хүрээнд АВЛИГА-ын тухай ярилцахад сайхан мотиваци болсон. Оюутнуудад маань ч таалагдсан байх.
Харин миний хувьд жижигхэн ч гэсэн бас нэгэн мөрөөдлөө биелүүлсэндээ баярлаж, өөр бас олон олон хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл нэмэгдсэн юм даа. ТИЙМ ЭЭ МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ.
Миний блогийг байнга уншиж, шинэ зүйл нэхэж, хүлээж байдаг фенүүддээ хэлэхэд таны ч бас мөрөөдөл удахгүй биелэх болно. Жаахан л хичээгээд үзээрэй. Харин тэр мөрөөдлөө биелүүлсний чинь дараа дахин өөр сайхан зүйл таныг хүлээж байна. Нээрээ шүү харж л байгаарай.

Зайсан толгой дээр алхаж гарах гэж хирэндээ хөөрхөн зам туулж,багаахан ядраад авсан шүү. Оргилд хүрэх амаргүйэээээээ гэж.Тэр бүр хараад байдаггүй их хотын зүг хараа чилээж хэсэг зогсоод сууж ярилцах нөмөртэй газрын эрэлд гарлаа. Нэг их хол хайсангүй. Дөнгөж зүүн урьд зүгт нь уруудаад маш сайхан нөмөртэй газар олж, хичээлээ явуулсан юм.
ХАРИН ЗАЙСАНГИЙН ОРОЙ ДЭЭР САЛХИТАЙ БАЙЛАА.
Зайсан толгойн эргэн тойронд баригдсан шинэхэн барилга байшингууд, уулын оройд хүртэл хашиж барьсан хашаанууд Төрийн албаны ёс зүй хичээлийн хүрээнд АВЛИГА-ын тухай ярилцахад сайхан мотиваци болсон. Оюутнуудад маань ч таалагдсан байх.
Харин миний хувьд жижигхэн ч гэсэн бас нэгэн мөрөөдлөө биелүүлсэндээ баярлаж, өөр бас олон олон хүсэл мөрөөдөлдөө хүрэх итгэл нэмэгдсэн юм даа. ТИЙМ ЭЭ МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ.
Миний блогийг байнга уншиж, шинэ зүйл нэхэж, хүлээж байдаг фенүүддээ хэлэхэд таны ч бас мөрөөдөл удахгүй биелэх болно. Жаахан л хичээгээд үзээрэй. Харин тэр мөрөөдлөө биелүүлсний чинь дараа дахин өөр сайхан зүйл таныг хүлээж байна. Нээрээ шүү харж л байгаарай.
Thursday, April 2, 2009
МӨРӨӨДЛӨӨ БҮҮ МАРТ
Мөрөөд хүмүүс минь мөрөөд
Мөрөөдсөнөө авахаар тэмүүл
Бэрхшээл зовлон тохиогоод
Бага зэрэг хазайсан ч
Сайхан Мөрөөдлөө битгий март
Сонгосон замаасаа бүү ухар...
Өнөө биш ч маргааш биелнэ хүсэл чинь
Өөдрөг мөрөөдлөө нандигнан хадгал
Зорилгоо бүү умарт хүмүүсээ
Зовлон жаргалын алинд ч
Сэхээрч ухаарсан нандин бүхнээ
Сэтгэлийнхээ мухарт нандигнан хадгал
Мөрөөдсөнөө авахаар тэмүүл
Бэрхшээл зовлон тохиогоод
Бага зэрэг хазайсан ч
Сайхан Мөрөөдлөө битгий март
Сонгосон замаасаа бүү ухар...
Өнөө биш ч маргааш биелнэ хүсэл чинь
Өөдрөг мөрөөдлөө нандигнан хадгал
Зорилгоо бүү умарт хүмүүсээ
Зовлон жаргалын алинд ч
Сэхээрч ухаарсан нандин бүхнээ
Сэтгэлийнхээ мухарт нандигнан хадгал
Subscribe to:
Posts (Atom)