Wednesday, September 16, 2009

ВИТИЛИГО

Витилиго өвчнийг хэрхэн анагаах талаар хүмүүстэй мэдээлэл солилцох үүднээс энэ зүйлийг бичиж байна. Бизнетворкоор танилцсан танилууд маань овоо мэдээлэл өгч байна. Харин энэ удаа миний блогийг уншдаг нөхдөөсөө мэдээлэл солилцох тусламж хүсэж байна.
Би хүүгээ монголд байгаа бүх л эмнэлэгүүд, эмч домч нарт үзүүлсэн. Тэгээд түрх гэсэн болгоныг нь л түрхсэн. Янз бүрийн тоснууд, мелагинин гээд эхийн эхсээс гаргасан бүтээгдэхүүн, цөцгий, билүүний баас,бас нэг хятад эмчид үзүүлээд ургамлын ханд авч түрхсэн. Цус төлжүүлэх юмнууд хэрэглэсэн. Зөндөөн мөнгө зарсан. Ямар ч үр дүн гараагүй. Тэгээд дараа нь цуглуулсан мэдээллүүддээ үндэслээд өөрөө эмчилж эхэлсэн.
Гол нь өгөх ёстой витаминуудыг нь сайн өгөөд хоолоор нь эмчилж байгаа. Бас үндсэн дархлааг нь сайжруулах эмчилгээ хийсэн. Нэг зун бүтэн сар нар салхи, уул усанд дагуулж явсан. Нэг жил Бөөрөлжүүт гээд Аварга тосон шиг найрлагатай рашаанд авч явсан. Нэг жил гүүний саам уулгасан. Сүүлийн хэдэн жилд бүх л мөнгөө иймэрхүү эмчилгээнд зориулсан. Орос хэл дээрх бүх сайтаар орж үзсэн. Тэгээд тэндээс хоолны дэглэмийн талаар санаа авч хоол хүнсэнд нь анхаарлаа хандуулсан. Өглөө бүр өлөн элгэн дээр нь 100 гр помидор эсвэл огурцы идүүлж байгаа. Хиам хоносон хоол, лаазалсан бүтээгдэхүүн, газтай ундаа бүр мөсөн хорьсон. Хүүхэд болохоороо тийм амар амттанаас татгалзаж чадахгүй хэцүү л байсан. Гэхдээ 1 сар болоод л дассан даа. Одоо бол хааяа л авч өгдөг. Баяр ёслолоор тавгаа чихэр шокаладаар биш ааруулаар дүүргэдэг болсон. Өдөрт заавал нэг аяга сүү эсвэл тараг уулгана. Сүү таргаа хүнтэй гэрээ хийгээд оригоор нь авч өгч байгаа. Чухам алинаас нь болж байгаа юм бүү мэд ямар ч гэсэн цагаан толбонуудын 50 хувь нь арилсан. Саяхан Тенториум гээд зөгийн балны бүтээгдэхүүн авч өгсөн. Тэрийг уугаад эдгэрсэн хүн гарсан байна лээ. Ямар ч гэсэн нөлөөлж л байх шиг байна лээ. Гэхдээ миний хүү Зөгийн балны хатгуур эмчилгээнээс нь айгаад хийлгэж чадаагүй. Би бас нэг хүнээс сонссон юм. Нэг хүн хөдөө явж байгаад машин нь эвдрээд бүтэн 5 хоног помидороос өөр юу ч идээгүй гэнээ. Тэгсэн чинь витилиго нь арилчихсан гэсэн. Туршаад үзье гээд хүүтэйгээ тохирсон боловч чадахгүй л байгаа.

No comments: