Thursday, April 1, 2010

Блогийн гишүүд бичиж байна. САНАХГҮЙ ГЭСЭН ЮМАА ЧАМАЙГАА БИ

Санахгүй л гэсэн юм аа чамайгаа би
Сэм сэмхэн зүүдэнд минь ирэх юм аа
Сэтгэлээ би захирч дийлэхгүй
Сайхан дүр чинь харагдаад болохгүй нь ээ

Бодохгүй л гэсэн юмаа чамайгаа би
Бүтэн шөнө зүүдэнд минь ирэх юм аа
Бодлоо би захирч дийлэхгүй
Борхон царай чинь харагдаад болохгүй нь ээ


Дурлахгүй гэсэн юм аа чамдаа би
Дүүрэн сартайд зүүдэнд минь ирэх юм аа
Дурлалаа би захирч дийлэхгүй
Догдлох зүрх минь дэнслээд болохгүй нь ээ

Хайрлахгүй гэсиймаа чамайгаа би
Харанхуй шөнөөр зүүдэнд ч ирэх юм аа
Харцыг чинь нууж чадахгүй
Хонгор чи минь мишээгээд болохгүй нь ээ

1 comment:

Bujidmaa.Ts said...

Шинээр гарсан гое дууны үг бичсэнд баярлалаа. Хэхэ харин жаахан алдааг нь засчихсан шүү. Бас ер нь блог дээрээ шинээр гарч байгаа дуунуудын сан гээд нэг label нээдэг юм уу гэж бодлоо. Баярлалаа.