Thursday, May 20, 2010

ХАРАМЛАЖ БОЛОХГҮЙ . . .

Энэ хорвоод хүн ердөө ирээд л буцдаг юм байна шүү дээ. Ердөө л үдлээд буцахын төдий. Гэтэл хэд хичнээн ч насаллаа гэсэн тэр нь бүхэлдээ ганцхан  л хором байдаг аж. Ганцхан хором. . . Гэтэл бид мөнх амьдрах юм шиг л бодож ЭНДҮҮРСЭЭР. 
            .  .  . Аан яадгийн тэгж байгаад болно биз хэмээн өчүүхэн сэтгэлдээ адгаж,  
. . . Эсвэл дараа гэж талархлын үгээ залгиж,
. . . Яршиг гэж инээмсэглэлээ харамласаар. 
Навчсаар уйлсан намрын үдшээр шөнжингөө хүлээлгэж, өвлийн жаварт өчнөөн орой дааруулавч,  өнөөх хүйтэн хөндий үгнээс өөр юу ч эс хайрлана.
           Сайхан сэтгэлийн ганцхан дуслыг, хайр энэрлийнхээ өчүүхэн хэсгийг бусдаас харамласан мянган өдрийнхөө төлөө ганцхан  хором гуйж нулимсаа урсгаж суухад  бурхан л бодогддог юм байна хүмүүсээ.  
Харамласан бүхнийхээ төлөө . . .  ганцхан удаа. .  . ганцхан удаа  үгийг минь сонсооч гэж харамсаж суухын оронд . . .  хайр энэрэлээ, эсвэл зүгээр л  дулаан үг, халуун сэтгэлээ бүү харамла.    Амьддаа бие биенээ хайрла гэдэг яасан үнэн үг вэ. Нарт хорвоод болж өгвөл нэг ч хүнийг бүү гомдоо.  Хүмүүсээ.

1 comment:

Anonymous said...

Өнөөдрийг хүртэл өөрийн чинь блогийг олж үзээгүй явсандаа харамсав. Бичлэгүүд тань маш ихэд таалагдлаа. Онлайн дээр дахин дахин уулзана, бодол санаагаа солилцоно гэдэгт эргэлзэхгүй байна, үүнээс хойш блогт чинь байнга хандаж байх болно.