Wednesday, July 7, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-6

Уран шувуу “Амьдрал” хоёрын дурлалыг анхааралтай ажиглаж байсан “Бурхан” арал дээр ганцаар уйтгарлан суух “Амьдрал” дээр очлоо. Үргэлж баяр хөөрөөр гийж байдаг нүднийх нь гал буурсан ч тэрээр халуун тэврэлтээр Бурханыг угтав. Нэгэн үед нэг л бүсгүйд дурлаж сэтгэлийн жаргал зовлонг хамт туулсан хоёр найз удаан ярилцаж ойгоор зугаалжээ.
- Чи яах гэж ирсийн
- Найздаа сэтгэлийн дэм өгөхөөр
- Би зүгээрээ. Чиний очих ёстой хүн чинь би биш. Чи над дээр биш миний шувуухай дээр оч. Түүнд одоо надгүйгээр хэцүү байгаа.

Хэдэн зуун жил хайрласан бүсгүйгээ битгий хэл энэ хорвоогийн бүх хүнийг ойлгодог “Амьдрал”-ыг Бурхан бахдан харна. “Би Уран шувуунд дурлаад яаж санаж, гансарч байсан чамд одоо тийм л байгаа даа, НАД ШИГ Л САНАЖ БАЙГАА ДАА” ингэж бодоод найзыгаа өрөвдөх сэтгэл төрнө.

- Уран шувууг надад биш чамд дурлаад энэ хайрандаа хэрхэн үнэнч байсан гэгээн түүхийг би хүмүүст байнга ярьдаг. Чамд дурласан жаргал нь дэндээд надтай мөрийцөхөд нь би дээрэмчдийн ертөнц рүү илгээж, дээрэмчид түүнээс хүсэл мөрөөдлийг нь хулгайлсанд би өөрийгөө одоо ч буруутгадаг. Гэтэл тэр даваад л гарсан. Мөрөөдлөө хурдан олоосой гэж би үргэлж боддог. Гэхдээ тэр хичнээн хэцүү байлаа ч чамаас урваагүй. Тэгээд яагаад ... чи ч гэсэн . . . энэ эзгүй арал дээр хүлээгээд л байх юм уу гэж гайхан асуув. Тэгтэл “Амьдрал”:
 
- Миний түүндээ очих зам хол. Би ганцаар туулж барахгүй. Чи мэдэж байна уу. Би хайр сэтгэлдээ хөтлөгдөн хичнээн хол тэмүүллээ ч Уран шувууных шиг тийм их хүч чадал надад байхгүй. Тэр их хүч чадал энэ жижигхэн шувуухайн хаанаас нь гараад байдаг юм бол гэж би заримдаа гайхдаг юм гэсэнд Бурхан:

- Уран шувууны хүч чадал нь түүний мөрөөдлөө олох гэсэн хүсэл тэмүүлэлд нь байдаг юм. Түүний зүрх сэтгэлээс зөвхөн хүсэл тэмүүлэл л төрөн гардаг. Тэгээд тэр их хүсэл тэмүүллийнхээ хирээр төдий чинээ их хүч чадалтай байдаг юм даа гэжээ.

Гэтэл энэ яриаг сонссон юм шиг гэнэт уран шувуу нисээд ирэв.

Тэрээр урьдын адил баяр баясгалантэй бас улам ч жавхаалаг болсон байлаа. Гэнэт "Амьдрал"-д хайрт бүсгүйгээ маш их хардах сэтгэл төрж "чи өөр хүнд хайртай болоо юу" гэж анх удаа ууртайхан асуув. “Үгүй ээ” гэж уран шувуу инээмсэглэн хэлэхдээ нүд нь маш жаргалтай гэрэлтэж байлаа. "Амьдрал " өөдөөс нь харж харж:

- Үгүй л байна даа, чи инээгээд байхаараа худлаа хэлдэг шүү дээ гэсэнд
- Тийм ээ, би өөр хайрыг мэдэрсэн тэгээд л тэр хайрандаа маш их жаргалтай байна.

"Амьдрал" хайрт бүсгүйгээ удаан санаж ганцаардсандаа, бас гэнэт ийм үг сонссондоо тэр үгний учир утгыг ухаж ойлгох сэхээгүй болж сэтгэл нь харанхуйлаад өөр юу ч бодож чадахгүй байлаа. Тэгээд гэнэт бардам сэтгэл нь хөдөлж,

- Чи өөрчлөгджээ. Одоо чи надад хэрэггүй. Би урьдын хайртай уран шувуугаа хүлээнэ.
- Харин тийм ээ. Би өөрчлөгдсөн.

Уран шувуу инээгээд л байлаа. Амьдрал бүүр уур нь хүрэв. Уран шувууг ирэхэд нь баярлан дуртай дарсыг нь нэрж байснаа түүнийгээ асгахаар босов. Энэ үед Уран шувуу тэсвэр алдаж, гүйж ирээд тэврэн авлаа.

- Тэнэгхэн минь чи юу ч ойлгохгүй байна уу. Би чамайгаа өөрөөр хайрладаг болсон тэгээд л өөрчлөгдсөн. Хичнээн их хайртайгаа ойлгосон. Тэгээд бас яаж хайрлах ёстойгоо ч мэдэрсэн. Ингэж хэлээд уран шувуу хоёр найзыгаа хэмжээлшгүй жаргалтай нүдээр ширтэж: 

- ХАРИН БИ ТА ХОЁРТОО ХЭЛЭХ ЗҮЙЛ БАЙНА АА. БИ ОЛОН ЖИЛ ХАЙСАН МӨРӨӨДЛӨӨ ОЛСООН.

Ингээд удаан уулзаагүй 3 найз Уран шувууны холын аянд тохиосон сонин хачин зүйлүүдийн талаар ярилцаж, "Амьдрал"-ын нэрсэн дарсыг шимж шөнө дөл болтол суулаа. "Амьдрал", Уран шувуу хоёрын хайранд хорвоо дэрхий тэр аяраа уяран хайлж, ойн төгөлд модод навчсаа хөглөн салхины аясаар ганхана.  Өвсөн толгойн биесээ шүргэлцэх чимээнд цэцэгс баясан хайрын дуу аялна.

3 comments:

Anonymous said...

Ёое ашгүй дээ. Бүжээ эгч ээ. Яагаад блог дээрээ юа бичихгүй байсан юм бэ. Юу хийгээд, ямар учрал тохиолдоод завгүй байна вэ гэж бодоод л хүлээгээд л байлаа. Ялангуяа Уран шувууг Амьдрал дээр очихыг тэсэн ядан хүлээсэн шүү заримдаа таны өмнөөс биччихмээр л санагдаж байлаа.

Anonymous said...

Сайн байна уу таны блог үнэхээр гоё юм аа би таныг үнэхээр хүндлэх сэтгэл төрж байна. энэ уран шувууны үлгэрийг би 5 бас 6г нь л уншсан. Гэхдээ үнэхээр гоё. Миний сэтгэл их хөдөлж байна. Би оюутан байж байгаад сая иөгсөөд шууд ажилд орсон юм. Гэтэл ажил маань цаг наргүй. Заримдаа амьдрал минь хайран санагдах юм. Хүн зөвхөн ажиллах биш амьдралын сайн сайхнгы мэдэрмээл байдаг. Гэтэл....... Би яах ёстой вэ? Би яг л энэ уран шувуу шиг амьралынхаа утга учрыг мөрөөдлөө олмоор байна. харин яаж гэдгийг л би мэдмээр байна.

Bujidmaa.Ts said...

Сайн байна уу. Миний блогт зочилж сайхан үгээр баяжуулсанд баярлалаа. Миний блогийн архив руу ороод Уран шувууны амьдрал 1-4 ийг нь уншаарай. Бас дээрхи асуудлаараа ярилцмаар бол е-mail бичиж болно.