Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргье. Дээрх явдал болсноос хойш даруй 7-8 сар өнгөрчээ. Удаан холбогдоогүйд хүлцэл өчье. Гэхдээ ингэж удсанд учир байсанг та одоо миний бичих хэсгээс уншаад мэдэх болноо. Түүнээс хойш 2010 оны 7 дугаар сарын эхээр Э маань Солонгос руу явж хамгийн сайн эмнэлэгт нь үзүүлж дахин хагалгаанд орсон юм. Тэгээд Со эмч нар нь 1 жил орчимын хугацаанд мэдээ орно гэж хэлсэн юм билээ. Одоо би Говь Алтай аймагт ажиллаж байгаа юм л даа. Со-гоос ирэхэд нь уулзахад “Миний гар мэдээ мөд орохгүй юм шиг байнаа” гэж байсан юм. Тэгээд хөөрхий 2 гартай байсан хүн 1 гартай болоод юм хийх гэхээр аргагүй 1 гар нь дутагдаад их хэцүү юм билээ. Өмнө нь чаддаг байсан зүйлсээ чадахаа байгаад... уур нь ч заримдаа хүрдэг байх. Гэхдээ найз маань угийн сийрэг, сэргэлэн залуу болохоор тун удалгүй ажил төрөлөө хийж эхэлсэн бөгөөд, ажилчидаа ЧАНГА дуугаараа хашгирч командлаад явж байхыг нь харах сайхан л юм билээ. Үхээд боссон гэж бодохоор л, хайрлаад байдаг юм...
Тэгтэл өнөөдөр 2010-11-01 бид бүхний удаан хүлээж байсан гайхамшигтай сайхан мэдээг Э маань өнөөдөр надад утсаар дуулгалаа. Өнөөдөр санамсаргүй 1 хүнтэй юм яриад сууж байгаад гэмтсэн гараа бугуйгаар нь хөдөлгөөд алгаа дээш харуулсанаа гэнэт харсан гэнээ, хэхэ тэгээд ЭНЭ ЧИНЬ ЮУ БИЛЭЭ... гээд хэсэг гайхаад гараа гэнэт мэдээ орж эхэлсэнг мэдээд бөөн баяр хэхэ. Урд нь бол гар нь бугуйгаараа хөдлөхгүй, хуруунууд нь мэдээ ороогүй, гар нь бүхэлдээ унжаад л байж байдаг байсан юм.
ЭНЭ ҮНЭХЭЭР САЙХАН МЭДЭЭ БИШ ГЭЖ ҮҮ ТА МИНЬ. БИ ҮНЭХЭЭР ИХ БАЯРЛАЖ БАЙНА.
Хорвоо дэлхийд хэрэгтэй хүн, хувьтай хүн гэж байдаг л юм байна, бурхан гэж байдаг л юм байна гэж би бодож сууна... Эхнэр У нь энэ мэдээг дуулаад хөөрхий яаж баярлаж байгаа болдоо. Хурдан хот ороод найздаа баяр хүргээд толгойг 1 илэхийг л их хүсч байнадаа хэхэ.
Бурхан байдаг юм-1 дээр эерэг сэтгэгдэл үлдээсэн ТА бүхний зөв, сайхан энерги найзад минь байнга хүрч, эерэгээр нөлөөлсөн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна БАЯРЛЛАА ТА БҮХЭНД. Өө нээрээ хэ хэ би 1 хэсэг Э-гийн утасны дугаарыг нь үлдээгээд Та бүхэн миний найзад мессеж бичээрэй гэхэд Сайхан сэтгэлт та бүхэн минь маш их мессеж бичсэн гэсэн БАЯРЛАСАН ШҮҮ ТА БҮХЭНДЭЭ. Хүн гэдэг амьтан чинь урмаар тэжээгдэж, магтаалаар гялалзаж, зөвлөгөөгөөр ухаажиж байдаг шүү дээ. Сүүлд Э маань маш олон мэдэхгүй дугаараас гоё гоё үгтэй мессеж их ирсэн шүү гэж хэлж байсан юм хэхэ.
2010-11-01 нээрээ өнөөдөр цаг агаар цаанаа л нэг тогтуун нартай, дулаахан үнэхээр нэг л сайхан онцгой өдөр байнаа, энэ өдөр бидэнд их чухал сайхан өдөр боллоо. Цифрүүд нь хүртэл ямар 1 юмыг хэлээд байгаа юм биш үү дээ дандаа 1-ийн тоо голдуу юм байна хэхэ. Аливаа бүхний эхлэлүүд нэгдсэн өдөр ч юм шиг... Энэ өдрийг тэмдэглэдэг болох нь дээ хэхэ. За Э найз минь хурдан бүрэн эдгээрэй, өнөөдөр бугуйгаараа хөдөлж эхэлсэн юм удахгүй бүх мэдээ, мэдрэлүүд нь сэргэнээ, найз нь үргэлж л дотроо залбирч боддог юм, хурдан бүрэн эдгээрээрэй гэж ерөөе. Амьдрах үнэхээр сайхан шүү миний найз, Найздаа хайртай шүү, амжилт хүсье 2 найздаа.
3 comments:
Ta uuniig anh udaa unshij uzej bgaa bol, yamar uchirtaig n sonirhoj bgaa bol "Burhan baidag yum bilee shuu humuusee !!!" gsn bichlegiig ehleed unshaad uzeerei.
Бурхан байдаг юм - I,II бичлэгийг бичсэн И... -д
Бурхан бол үнэхээр байдаг юм.
Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.
Үнэндээ тэр бидний хэнээс ч холгүй байдаг бөгөөд бид түүнийг хайж олох нь Түүний хүсэл юм.
May living God bless you.
Saihan meduushtei, surgamjtai tuuh bna. Amidrah saihan gedgiig oilguulj ogson ta buhend bayarlalaa amjilt husie.
Post a Comment