Сэм сэмхэн гэтэж
Сэтгэлийг минь эзэмдсэн
Зүрхийг минь онилж
Зоригийг минь хөгжөөсөн
Сайхан мөрөөдөл чамтайгаа би
Саатанхан учрах юм гэж зүүдэлсэн ч үгүй явлаа.
Бүртийх ч үүлгүй шөнийн тэнгэрт
Од шиг гялалзах сэтгэлийн шүтээн минь
Орчлонгийн хязгаарт тэмүүлэх ирээдүйн харгуйд
Яасан олон гэрэл гэгээ дагуулна вэ
2 comments:
Muruudluu bieluulehed tolovlogoo, erch huch, asar ih zutgel heregtei bh gj bi bodoj bna. Zaluuchuuddaa handaj helehed ezen hicheevel zayaa chin yag adilhan hicheedeg yum shuu gj zahiya daa hehe
Яг ямар мөрөөдөл чинь биелсэн юм бэ гэдгээ бичиж болохгүй юу. Нууц л байдаг байх л даа. Гэхдээ л сонин санагдаад
Post a Comment