Өхөөрдөм хөөрхөн үр минь эжээсээ өндөр болсон ч
Өнөөх л бүүвэйн хайрандаа өлгийтэй мэт л санасаар,
Үрийнхээ дууг сонсоод өөрийгөө хатан хаан мэт санаж
Би хүүтэй хүн шүү гэж хайраар омогшихдоо
Бүгээн хорвоогийн зовлон, гунигийг мартдаг.
Цэцэг шиг залуу насанд минь хайр зарлаж гүйсэн
Цэмцгэр ганган залууг битүүхэн дотроо голж
Үлгэрийн сайхан хан хүүг мөрөөдөж явсан ээжид нь
Тэнтэр тунтар алхсан хөөрхөн нялх үр минь л
Тэнгэрийн хан хүү дүрээрээ мөн байлаа.
Эрдүү залуу насандаа бардсан
Эцгийнхээ ховор нулимсыг
дагуулж ирсэн хүү минь
Ээж аавдаа чи
НАНДИН ЭРДЭНЭ шүү.
No comments:
Post a Comment