Өнгөрсөн түүхээ эргэн сөхөж өдрийн тэмдэглэлээ уншиж байгаад би нэг зүйлийг буруу ойлгож явснаа ухаарлаа. Зарим хүн надтай адилхан боддог байж болох юм гээд үүнийг бичихээр шийдлээ. Ээж аав хоёрыгоо би надад амьдрал хайрласан гэж бодох тэр бодлоосоо үүдээд хоёр хүүдээ би амьдрал хайрласан л гэж боддог байлаа.
Гэтэл амьдралын жаргал, зовлонг туулж, итгэл алдарч, шаналж зовсон, тэмцэж, босож, зорьж тэмүүлсэн, санасандаа хүрч, хүссэн зүйлээ авсан тэр үеүдээ бодоход хоёр хүүгээ л бодож урагшилж байсан мөчүүд зөндөөн байж дээ. Тиймээс амин зүрхний минь шүтээн хоёр хүү минь намайг амьдралаас уйдах эрхгүй болгож, надад шинэ амьдрал бэлэглэсэн бас нэгэн бурханы бэлэг байжээ.
Хүн жаргалыг биш зовлонг даадаг. Өнөөдрийн жаргалтай амьдралд хүрсэн зам тийм ч дардан байгаагүй нь бас л бурханы бэлэг юм болов уу. Харин тэр бүхнийг давж туулах дундрашгүй эрч хүч надад байнга байдаг нь аз юм даа.
Тийм эрч хүч, ухаан бодлын гайхамшигт хүч хүн бүхэнд уг нь байдаг. Тэр үнэт зүйлээ олж нээж, хайрлаж, хөгжүүлж чадах нь чухал. Эд баялаг, мөнгө, албан тушаал, хайр дурлал гээд зарим зүйлээ бид алддаг. Зарим нь хүсээд ч ирэхгүй, зарим хэсэгхэн хугацаанд ирээд буцахдаа хамаг итгэлийг нь авч оддог. Харин дээр бичсэн ухаан бодлын гайхамшигт хүч, сэтгэлийн зориг тэнхээ гэдэг бол эрдэм мэдлэг, сайхан сэтгэл, нар гэрэлтсэн таны инээмсэглэлтэй адил хэн ч хэзээ ч булааж авч чадахгүй, бас тэгээд та өөрөө хүсэхгүй бол хэзээ ч таныг хаяаж явахгүй хамгийн том баялаг, үнэт эрдэнэ төдийгүй амьдрал хайрладаг бас нэгэн шидэт хүч ажээ.

1 comment:
Ай уйдах эргүй залуу насаа ....
Өөрийн эрхгүй ороод ирлээ.
Юуны өмнө бидэнд бодол ухаарал, эрэгцүүлэл өгч байдаг таньд баярлалаа. Миний мэдэх цөөхөн Эмэгтэй лидер хүн шүү та. аримдаа таныг би жаахан хатуу байж магадгүй гэж боддог юм.
Би өнгөрсөн шөнөжин нэгэн тэндерд өрсөлдөж нэлээд юм хийлээ. Маш их сурлаа. Гэхдээ хамгийн инээдтэй нь хариу нь тодорхой байлаа. тэгээд уур ч хүрэх шиг инээд хүрэх шиг сууж байна даа. Ёстой л залуу нас юм даа чи!
Бурхан бидэнд баяр баясгалан бас уйтгар гунигийг өгдөг. Энэ мөчүүдээ эргээд бодоход хэцүү цаг мөчүүд минь асуудлыг хэрхэн даван туулж бас шантарч байсан маань аз жаргал ч аль эсвэл хөгжилтэй дурсамж мэт санагдаж юм. /хагацал шаналал, өвчин эмгэгийг оруулаагүй/
Post a Comment