За тэгээд АМЖИЛТ, БОЛОМЖИЙН хаалганы өмнө зогсож байгаагаа зарим хүн мэддэггүй. Харин зарим маань тэр хаалганы бариул руу гараа явуулж ч чаддаггүй. Гэтэл бас зарим нь хаалганы бариулаас атгачихаад цаана нь юу байгаа бол гэж айсандаа ч юм уу, эсвэл зүгээр л хүсэхгүйдээ ч юм уу, таг болчихдог. Цаг хугацаа яваад л байдаг... ингэж л хүн боломжийг алддаг юм даа. Бас нэг асуудал байна аа. Би эндээ сайхан л амьдарч байна. Хаалганы цаана юу ч байсан надад хамаагүй. Болж л байна. Үүнээс илүү яахын... гэх бодол хүнийг хөгжил, хөдөлгөөнгүй болгож нүдийг нь хааж орхино. Тэгэхээр хүн үргэлж өөрчлөлт, хөгжил хөдөлгөөн, илүү сайн сайхан зүйлийн төлөө хүсэж тэмүүлж, хөдөлмөрлөж, бүтээж байх ёстой юм. Хүн эцэг эхийнхээ ачийг хэзээ ч юугаарч хариулж чаддаггүйтэй адил ертөнцөд бидний хийх ёстой сайн үйл, бүтээх ёстой бүхэн хэзээ ч дуусашгүй.
Wednesday, July 27, 2011
АМЖИЛТАНД ХҮРЭХ ФИЛОСОФИ
Амжилтанд хүрэх философи гээд олон арван боть ном бичиж болно. Энэ талаар хэвлэгдсэн зүйлүүд ч олон л байдаг. Гэвч эдгээрээс чухам хамгийн гол зүйл нь юу юм бол. Eр нь бол хүн ямар нэгэн зүйлийг хийж чадна гэж итгэж л байгаа бол түүнийхээ төлөө өнөөдөр боломжтой байгаа өөр бусад зүйлийг ч зоригтой хийх ёстой байх л даа. Тун энгийнээр тайлбарлавал нэг зүйлийг хийж чадсан юм чинь нөгөөг яагаад чадахгүй гэж гэх итгэл төрж тэр итгэл биднийг амжилтын замаар хөтлөнө. Ингэхдээ бас жижиг зүйлээс биш томхон зүйлийг барьж аваад зоригтой эхлэх хэрэгтэй болов уу. Иймийн тулд зориг, тэвчээр хоёр л чухал даа. За тэгээд үүний цаана өнөөдөр маргаашийг чинь утга учиртай болгож байгаа энгийн бөгөөд жижиг зүйлүүдийг бас мартаж болохгүй. Агуу зүйл гэдэг чухамдаа энгийн зүйлүүдийн нийлбэр байдаг.... Амжилтанд хүрэхээр тэмүүлж буй хүнийг шинэ санаа сүүдэр шиг дагаж байх ёстой. Хэрвээ ямар нэгэн шинэ санаа төрөхгүй амьдралын зорилго, төлөвлөгөөнүүд чинь бодогдохгүй байвал өөрийгөө хамгийн арчаагүй нэгэнд тооцож болно. Заримдаа бид тийм байдалд орчихдог шүү дээ. Харин шинэ санаа болон янз бүрийн төлөвлөгөөнүүд ар араасаа ундарч, түүнийгээ төсөөлөн бодож мөрөөдөж тэмүүлж байвал бидэнд АМЖИЛТ, БОЛОМЖ-ийн үүд хаалга өмнө минь байна гэсэн үг юм.
Tuesday, July 26, 2011
УЙТГАР ГУНИГИЙН ТУХАЙД
Өчигдөрхөн нэг найз маань надаас чи гуниглахаараа яадаг вэ гэж асуулаа. Би бодож үзээд eр олсонгүй. Гэхдээ уйтгарлаж гуних үe таарахад нээрээ инээгээд байдаг юм шиг санагдлаа. "Инээж туулъя энэхэн гунигийг...." гэж дуулдаг шиг. Эсвэл би гунигт автдаггүй нэгэн юм болов уу. Үгүй дээ. Хүн л юм чинь гуниг зовлон таарч л таараа даа. Харин М.Монтенийн хэлснээр би түүнд дургүй бололтой. Нөгөө талаар уйтгар гунигаа илэрхийлэх аргаа өөрөөр сонгодог нь тэр юм шиг байна л даа. Eр нь бол өнгөрсөндөө харамсаж уйтгарлаж суухын оронд өөдрөг маргааш руу л тэмүүлэх нь чухал даа хэрэв ЧАДДАГ БОЛ.
Уйтгар гунигийн талаар Монтeнь "Хэдийгээр бүхий л eртөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч би түүнд дургүй. ... Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ" гэсэн байдаг.
Eгипдийн хаан Псаммeнит дайнд ялагдаж Пeрсийн хаан Камбизийн эрхэнд ороод байхдаа олзлогдож, боолын хувцас өмссөн охиноо, цаазлуулахаар цаазын тавцан руу яваа хүүгээ хараад нэг ч үг дуугаралгүй газар гөлөрч зогсжээ. Харин дараа нь олзлогдсон шадар албатуудаа хараад гүнээ эмгэнэж орь дуу тавьсан гэдэг. /Г.Аюурзана. Шинэ үeийн номын сан. Монтeнь Сонгомол эсээнүүд х.19/ Псаммeнит дараа нь энэ тухайгаа "Сүүлчийн энэ харуусал бол нулимс болж илрэхүйц байснаас тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх аргагүй" гэж тайлбарласан гэдэг.
Уйтгар гунигийн талаар Монтeнь "Хэдийгээр бүхий л eртөнц хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан мэргэнтэй холбоцгоодог ч би түүнд дургүй. ... Энэ чинь ямагт хор хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлээс гадуур, дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ" гэсэн байдаг.
Eгипдийн хаан Псаммeнит дайнд ялагдаж Пeрсийн хаан Камбизийн эрхэнд ороод байхдаа олзлогдож, боолын хувцас өмссөн охиноо, цаазлуулахаар цаазын тавцан руу яваа хүүгээ хараад нэг ч үг дуугаралгүй газар гөлөрч зогсжээ. Харин дараа нь олзлогдсон шадар албатуудаа хараад гүнээ эмгэнэж орь дуу тавьсан гэдэг. /Г.Аюурзана. Шинэ үeийн номын сан. Монтeнь Сонгомол эсээнүүд х.19/ Псаммeнит дараа нь энэ тухайгаа "Сүүлчийн энэ харуусал бол нулимс болж илрэхүйц байснаас тэр. Урьдын хоёр цохилтоос учирсан уй гашууг яаж ч илэрхийлэх аргагүй" гэж тайлбарласан гэдэг.
Wednesday, July 20, 2011
Орц: 500гр үхрийн цул мах
Амтлах:
2 амны халбага цуу, 1 цайны халбага давс. 1 амны халбага сахар. 1 амны халбага эрдэнэшишийн цардуул. 1 ш өндөгСоусанд:
2 амны халбага цуу. 1 халбага жан. 1 стакан ус, давс, хар перец, 1 амны халбага эрдэнэшишийн цардуулыг 2 амны халбага устай холисон бэлдмэл
Хийх арга:
1. Амтлагч орцуудыг холиод сайтар нийцүүлэн, хэрчиж бэлтгэсэн махаа нэмээд хамгийн багадаа гурван цаг амтлагч бэлдмэлд байлгана.
2. Махаа шүүж гаргаад тосгүй шанаган тогоонд хийн бүх талыг нь борлотол шарна.
3. Соусны бүх орцыг нэмээд цардуул өтгөртөл буцалгаад тавгалаж тавина.
Эх сурвалж: www.bolod.mn
Saturday, July 2, 2011
Гоо узэсгэлэнтэй ухаалаг бусгуйчууд
Ингэхэд эрчүүд ухаантай эмэгтэй чүүдэд хэрхэн ханддаг юм бол? Тэд ухаалаг эмэгтэйчүүдийг өөрөө өөрсдийнхөөрөө л хүлээж авдаг. Ухаалаг, дээр нь царайлаг бол эрчүүдийн сонирхлыг татаж чаддаг. Харин ухаалаг хэрнээ гадаад үзэмж тааруу бол бас л асуудал гардаг байна. Мэдээж хэрэг эр хүн болсон хойно эмэгтэй хүний гоо үзэмжийг харах нь дамжиггүй юм. Дашрамд хэлэхэд ямар ч эр хүн нүдээрээ дурладаг нь үнэний ортой гэнэ шүү. Гэхдээ эмэгтэй хүн байгалиас гоо үзэсгэлэнтэй, ухаалаг байдлыг нэгэн зэрэг өвлөж төрсөн бол хувийн амьдрал нь тийм ч амар байдаггүй бололтой. Иймд юуны өмнө нэр томьёоны асуудлын учрыг олох гэж оролдоорой.
Тэгвэл ухаантай эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? Үүнд: эхний ээлжинд энэ тодорхойлолтыг эрчүүд өөрсдөө өгдөг. Харин эрчүүдийн нэг хэсэг нь тэднийг маш их өргөн сонирхолтой, бүхнийг мэддэг, бас чаддаг, юмыг дүгнэн шинжих ухааныг сайтар эзэмшсэн, биеэ даасан, бодит байдлын сайн муу талыг мэддэг, олон хүнтэй харьцаж чаддаг, албан тушаалд ч гэсэн үргэлжид амжилт гаргадаг нэгэн гэж үздэг бол нөгөө нэг хэсэг нь тэвчээртэй, ямар нэгэн таагүй харьцааны үед буулт хийж өгөхдөө амархан, нөхцөл байдалд дасан зохицож чаддаг, дурын сэдвээр чөлөөтэй ярьдаг, өөрийн эр хүний сайн талыг дээд зэргээр үнэлж чаддаг хэмээн үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүдийг "төмөр хатагтай" хэмээн нэрлэдэг тал бий. Тэднийг хайрлахаасаа илүүтэйгээр хүндлэх нь их байдаг.
Ухаантай байлаа гэдэг чинь муу хэрэг биш шүү дээ. Заримдаа эрчүүд хэт ухаантай бүсгүйчүүдээс айдаг. Тиймээс бүсгүй танд гэж хэлэхэд өөрийн хайртай, таалагдсан залуугаа айлгахгүйн тулд ухаалаг зан чанараа үргэлж биш ч гэлээ цагийг нь олж гаргах нь илүү тохиромжтой байдаг.
Дашрамд нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад, Чингисийн үед эмэгтэй хүний "хатан ухаан" төрийн хэрэгт багагүй хувь нэмэр оруулж байсан гэдэг шүү.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Subscribe to:
Posts (Atom)