Өнөөдөр 2011 оны 11 сарын 1 ний өдөр. Дан 1-ийн тоотой, 1-ээр эхэлсэн шинэ эхлэл, шинэ эрч хүчийг мэдрэх өдөр. Энэ өдөр Григорийн тооллын жилийн 305 дахь өдөр бөгөөд он дуустал 60 өдөр үлдэж байна.
Аливаа шинэ эхлэл гэдэг дандаа л мөрөөдөл хүсэл тэмүүлэл, зорилго зорилт агуулж байдаг. Магадгүй амжилт ололт, тохиолдож мэдэх бэрхшээл, түүнийгээ даван туулах, бүдрэвч босох хүч чадал гээд л бүхий л зүйлийг агуулж байдаг.
Шинэ сар, шинэ өдрийг өөдрөг урам зоригтой эхэлж, санасан бодсон бүхнээ биелүүлэхийн төлөө шинэ зүйлсүүдээр өөрийгөө цэнэглэх өдөр.
Харин эхэлснээ амжилттай бүтээж, шинэ зүйлийг эхлүүлэхийн гол түлхүүр нь өөрийн хүчинд итгэх явдал юм шүү.
Шинэ сарын шинэ сайхан өдөр найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ төгс сайхан харилцаатай байх нь энэ өдрийг улам сайхан болгоно. Итгэл хүндэтгэл, хайр халамж, сэтгэлийн дэмжлэгийг эрхэмлэснээр та өөрөө ч энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн байх болно.
Эрч хүч буцалсан энэ өдрийн шинэ санаа, шинэ төлөвлөгөө, шинэлэг бүхэн дээр суурилсан бүхэн чинь амжилттай байхын ерөөлийг миний блогийг уншиж байгаа эрхэм Танд өргөн барья.
2 comments:
Сайн уу Бүжээ дарга аа. Ойрдоо та блогоо ер тоохгүй байсан саяхнаас эргээд бичээд эхлэх чинь. Таны эрч хүчээс блогоор чинь дамжуулж бид авдаг шүү. Дандаа бичээрэй.
neeree goe udur bna shuu
Post a Comment