Нүүрэнд нь түмэн үрчлээ суусан, хэдэн мянган шавьтай, өвгөн буурал багшийнхаа амнаас унах үг болгон нь хичнээн үнэтэй болохыг бодож эргэцүүлж суухдаа үүнийг бичих санаа төрсөн юм.
Бид "Бурхан байдаг уу. Байдаг бол хаана байдаг вэ" гээд л янз бүрээр бичиж ярилцацгаадаг. Бас нэгнийхээ хэлснийг нөгөө хүнд нэг их сүрхий хүн болох гэж өөрөө ч ойлгоогүй байж, давтаж худлаа цэцэрхэнэ. Тэгвэл бурханы тухай үнэн юу вэ. Бурхан үнэндээ бидний дотор байдаг. "Хүн өөрөө бурхан болох бөгөөд бурхны мөн чанар хүний мөн чанарт бий. Хүн бүхэн бурхан болж чадах боломжийг агуулна” хэмээн буддын сургаальд үздэг.

Тиймээ хүн бүхэн өөрийн бурханлаг чанарыг нээж хөгжүүлж чадсанаар өөрийгөө, оюун ухаанаа боловсруулан чөлөөлж, сэтгэлээ ариусган төгөлдөржүүлж чадна гэсэн үг юм. Хүн бүхэнд өөрийнхөө дотоод хүчийг нээж, түүнийгээ хөгжүүлэн, аливааг өөрийн хүч боломжоор хийж бүтээх агуу их чадвар байдаг. Ингэж чадсан бүх хүмүүс, бас бидний дэргэд байгаа сайхан сэтгэлт хүмүүс бүгд Бурхад юм шүү гэдгийг хэлэх гэж үүнийг бичиж байна.
Сайхан ээж, аав маань, өвгөн буурал багш маань, үнэлж хүндэлж явдаг хайртай дотно хүмүүс маань, үргэлж сайхан үгээр ухаарал, сэтгэлийн дэм өгч байдаг тэр л хүмүүс маань бидний хувьд БУРХАД юм. Амьдралын энэ урт замд хэн дэргэд чинь байж, дэмжиж дэмнэж явааг хэзээ ч мартаж болохгүй. Бурхад хаана байдаг вэ гэж гайхаж суухын оронд дэргэдээ байгаа БУРХАД-аа хайрлаж хүндэлж явах нь чухал юм даа.
2 comments:
Нээрээ үнэн үг шүү. Та миний бурхан шүү
Turuulj usguj udii zeregt hurgesen eej mini minii burhan. Udur tutam derged mini baij namaig urgelj demjdeg and mini ch minii burhan.
Post a Comment