Толгодын цаагуур бороо орно
Тосоод өмнөөс нь очье гэтэл
Тойроод өнгөрч магадгүй санагдана.
Айсуй бороо зэрэглээ биш байтал
Аюулхай зүрх минь юунд болгоомжлов
Аз жаргалын хуурамч зэрэглээгээр
Амьдрал намайг гомдоосон бил үү
Хээр талынхаа бороонд ч итгэхгүй
Хэдийдээ ингэж сэтгэл минь хөрөв
Хувь заяандаа найдах ч юмгүй
Хурцхан зан минь яагаад мөхөв
Цайран наашлах бороонд чинь би
Цамцаа нэвт нормоор байна
Цаг хугацаа талийн өнгөрөхөд
Чиний тухай дурсахыг ч хүсэхгүй.
О.Мягмаржав
No comments:
Post a Comment