Ажилдаа явахаар гэрээсээ гарч ирэхэд өглөөний наран намайг инээмсэглэн угтаж авлаа. Хавар болж байгаа нь хичнээн сайхан бэ.
Хүүхдээ салхилуулж байгаа ээжтэй таарлаа. Аз жаргалтай залуу сайхан хатагтай байлаа.
Явах замаа товчлон кино үйлдвэрийн арын гудамжаар явлаа. Худагны дэргэдүүр өнгөртөл тэнд маш олон машин байхыг хараад нилээд гайхлаа. Машиныхаа арын багажнаас хэд хэдэн 20-ийн канистр гаргаж байгаа хүмүүс ч байна. Бүүр портер дээр маш том усны сав тавьсан хүмүүс ч харагдлаа. Ингээд бодохоор монголчуудын амьдрал дээшлээд ч байгаа юм шиг. Тэгээд би 40-ийн бетоноор худгаас авдаг байсан бага насаа дурслаа. Манайх цагаан хуаранд миний мэдэхийн намайг 8 нас хүртэл байсан юмдаг. Манайд усны тэрэг байхгүй. Хажуугийн айлын тэргийг гуйх гэж бөөн юм болдог байж билээ. Заримдаа өгөхгүй. тэр үед бетонтой усаа өнхрүүлж гэртээ ирнэ. Өвлийн хүйтэнд /би багадаа ч биеэр жижигхэн охин байсан юм/ жаахаан охин 2 км-ийн цаанаас 40-ийн бетоноор ус зөөж, ганцаараа мод хөрөөддөг байснаа саналаа. "Хүүхдийн эрхийг дэндүү зөрчиж байсан байна шүү" гэж одоо би аав ээждээ тоглон хэлдэг юм. Одоо бодоод байхад 6-8 насандаа тэгж хөдөлмөрлөж байсан санагдана. Удалгүй манайх намайг 2 дугаар ангид байхад байранд орж, гэр хорооллын амьдрал, "хүүхдийн хүнд хөдөлмөр"-өөс би чөлөөгдсөн юм даа. Магадгүй захын хорооллын нэг худаг дээр очвол усаа зөөж байгаа хүүхдүүдтэй таарах л байх л даа. Гэхдээ би өнөөдөр машинаараа усаа авч байгаа хүмүүсийг хараад гайхах ч шиг, баярлах ч шиг болж билээ. Багадаа ус зөөдөг байсан тэр ажилдаа их л түүртдэг байсан шиг байгаа юм. Тэгээд би бодлоо. Тэрнээс хойш ямархан амьдрал туулснаа товч гүйлгээд л... хэ хэ.
Амьдралын зорилгоо анх 16 насандаа тодорхойлж байснаа саналаа. Өнөөдөр ч зорилгодоо хүрэх шатаар өгсөж л явна. Хүн бүрийн амьдралын зорилго ялгаатай ч бусдад таалагдаж бусдыг хүссэнээр амьдрахад оршдоггүй . Өөрийнхөө мөрөөдлөөр, зорилгодоо хүрч, өөрийнхөө сайн сайхан амьдрахад оршдог. Харин энэ сайн сайхан байдалд маань миний ертөнцийг бүтээж буй гэр бүл, үр хүүхэд, аав ээж, хамт олон, найз нөхөд минь бүгд багтана. Өөрөөр хэлбэл бусдад таалагдах шаардлагагүй гээд бусдад муу зүйл хийж, бусдыг үзэн ядаж явах биш сайн санаа, сайхан сэтгэлээр жигүүрлэж амьдрах нь жинхэнэ аз жаргал болдог.