Дэлхий
сөнөх нь ч юу вэ. Харин байгалийн ямар нэгэн үзэгдэл газар хөдлөлт, цочир
хүйтрэлт ч юм уу тиймэрхүү юм болбол эн идэр 9-ийн хүйтэнд хэцүүхэн л байх.
Ихэнхи
хүмүүс гайгүй биз гэсэн бодол бас жаахан айдас дотроо тээгээд л хүлээж байх шиг
байна даа Нийгмийн
сэтгэл зүйн талаас аваад үзвэл ийм үед олон нийтийн санаа бодол сэтгэл зүйн
байдал янз бүр л болдог гэж байгаа. Хүмүүст ихэнхид нь үүсч болох аюул ослоос
болгоомжлох, түүнээс зайлсхийх, айх мэдрэмж төрнө. Иймэрхүү айдас бий болсон
үед зарим хүмүүс өөрсдийн зан үйлийг зохицуулах чадвар, хяналтаа хадгалсаар
байдаг. Харин зарим нь бодит байдлыг зөв хүлээн авах, өөрийгөө
эзэмдэх
чадвараа алдаж эхэлдэг. Гэтэл бас яг ийм үед
“дайны хажуугаар дажин” гэж ашиг хонжоо хайх, олз олох гэсэн хүмүүс ч олон
байдаг гэж байгаа.
АНУ-д
“Марсаас халдан ирсэн нь” радио жүжгээс үүдсэн олон нийтийн тэвдэлтийн талаар
Х.Кэнтрилийн хийсэн сонгодог судалгаа байдаг. Шинжлэх
ухааны тодорхой мэдлэгтэй, өндөр боловсролтой хүмүүс
айх,
сандрах,
мэгдэх байдал
бага байсан байна Харин боловсролын төвшин доогуур,
мэдээлэл багатай хүмүүсийн айдас сандрал арай илүү байжээ. Хөрөнгө чинээний статус бас нөлөөлж байсан нь энэ
судалгаагаар тогтоогдсон байдаг.
No comments:
Post a Comment