Хөөрхий царай муут
/кейс/
Хөөрхөн царайлаг хэмээн тооцогддог хүмүүс төрөлхийн царай муутай хүмүүст
нөхөн төлбөр өгч байх ёстой гэсэн компанит ажлыг нэгэн аргентин эр эхлүүллээ.
Энэхүү марзан санаачлага нь Аргентин дахь улс төр, бизнес,боловсролын салбарт нөлөөтөй
байдаг гоо сайхны талаарх маргаан мэтгэлцээнд түлхэн өгөх зорилготой гэнэ.
“Царайлагуудаас татвар авах “Компанит ажлыг санаачлагч нь 31 настай зохиолч
Гонсало Оталора тэрээр Бумнес Айрес дахь ерөнхийлөгчийн ордны өмнө зогсч,
нийгэмд царай муутай хэмээн үзэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг цагаан
хоолойгоор шаардаж байна.