Удахгүй үүр цайна гэж бодохоор түнэр харанхуй ч гэрэлтэй. Тэр харанхуйг гэрэлтүүлэх ганцхан зүйл тодоос тод өөдөөс минь гэрэлтэнэ. Хайр татам гоёмсог өнгөөр гэрэлтэх тэр нандин эрдэнэ гагцхүү надад л харагдана. Харин бусад хүмүүст бас тийм нандин эрдэнэ бий болов уу. Зарим нь тэр эрдэнээ танихгүй дэргэдүүр нь өнгөрөө болов уу. Эсвэл олж харахгүй, эсвэл огт мэдэхгүй явна уу. Зарим нь олсон эрднээ хайрлаж гамнаж мэдэхгүй үүрд алдаад харанхуйд бүдчиж явна уу. Юутай ч гэсэн түмэн нугачаат амьдралын нэгэн шөнийг ялж, өглөө бүр үүр цайдаг нь хорвоогийн жам. Өглөө бүр ... маргааш, нөгөөдөр, түүний маргааш гээд мянга, мянган удаа. Тийм ээ удахгүй үүр цайна даа.
1 comment:
Муу зуршлаасаа салах нь миний зорилго
Хүн бүрт өөрийн гэсэн муу зуршил байдаг. Гэвч бидэнд түүнээсээ яаж салах вэ? гэдэг том саадыг даван гарахын тулд өөрийгөө дайчлах муу зуршлаасаа салъя гэсэн чин хүсэл байвал тэр муу зуршлаасаа ангижирч болох юм байна гэдгийг өнгөрсөн хэд хоногт миний хувьд өөрийн биеэр мэдэрч эхлэх шиг боллоо.Миний хувьд салахыг хүссэн хэд хэдэн муу зуршлууд байдаг юм.Юуны түрүүнд би өөрийн хамгийн муу зуршил болох ямарваа нэгэн ажлыг хойш тавих өнөөдөр хийгээд болчих ажлыг маргааш гэж хойшлуулах маргааш нь болхоор дахин маргааш гэсээр нөгөө Монголын маргааш дуусдаггүйн үлгэрийг байнга давтдаг бараг л энэ үгийг жинхэнэ зөв үг мэтээр бодож өөрийгөө зөвтгөж өдийг хүрсэн байна.Одооноос энэхүү муу зуршлаасаа салж болох юм байна гэдгийг жинхэнэ ойлгож эхэлж байх шиг Би үргэлж өнөөдөр хийх боломж байсаар байтал маргааш,маргааш хэмээн хойшлуулсаар нэг мэдэхэд цагийг нь тулгасан байдаг заримдаа аль хэдий нь хугацаа нь өнгөрөн хэнд ч хэрэггүй болсон байдаг.Харин одооноос би энэ муу зуршлаасаа салахын тулд өөрийгөө дайчлан өмнөх ажлаа бага багаар хийж хэвшил болгохын төлөө чармайн ажиллаж байна.Жишээ нь: дахь өдөр өгөх хичээлээ 2-3 хоногийн өмнө хийх.Маргааш хэрэгтэй зүйлээ дараа больё,эсвэл орой больё гэх мэтээр хойш тавьдагаа больж биеэ дайчлан өдөрт нь хийхийг зорьдог болсон. Ер нь ямар нэг юмыг хийхдээ хойш тавихгүй цагийг нь тулгахгүй тухайн үед нь хийж байх нь сайн юм. Магистрант Л.Өлзийбат
Post a Comment