Saturday, April 10, 2010

Блогийн гишүүд бичиж байна. ХАЙР, ИТГЭЛ

Сайн байна уу Бүжээ эгч ээ. Сайн байцгаана уу миний адил энэ блогийн фенүүд ээ. Би гое үг хэрэглэж ухаантай загнаж чадахгүй нь ээ. Бүжээ эгч ээ. Гэхдээ миний хамгийн их ухаарсан нь хүлээцтэй ухаантай байх хэрэгтэй, бас итгэх хэрэгтэй гэдэг үг...
. . .  Миний найз залуу надаас олон ах, бас том болсон охинтой, тэгснээ нэг хүүхэнтэй найзлаад надад болохоор салчихсан гээд л байсан мөртлөө холбоогоо таслаагүй байсан.  Эхлээд би их харддаг байлаа.
. . . Тэр хоерыг мэдсэнээс хойш тэр хүүхнийг утасдахаар нь би утсыг нь аваад ярь ярь гээд өгдөг болсон. Харин миний хайр ярьдаггүй л дээ.  Гэсэн ч түүнээс намайг гэсэн хайр ханхалж байгааг мэдэрдэг болохоор би итгэдэг. Бас тэр хүүхэн л миний хайрыг эргүүлээд байна даа гэж өөртөө итгүүлэхийг хичээдэг. Тэгж ч ойлгодог. Тэгээд л өмнөх шигээ хардахаа больсон. Тэр хүнийг хайрлаж байгаа шигээ хэзээ ч харддаггүй.  Тэр хүнийг хайрлаж байгаа бол түүнийг хүлээх бас тэвчих хэрэгтэйгээ ухаараад алдаагаа засч байгаа. Би түүндээ хайртай.  Түүнийг ч бас охиныг нь ч хайрлана.  Ингээд бодохоор би хүнийг хайрлах сэтгэлтэй, итгэлтэй хүн. Бүх хүн хүлээцтэй байгаасай ингэвэл бүхнийг ялж чаддаг юм байна гэдгийг ухаараасай.  Би бас түүндээ уурлаж чаддаггүй. Гэхдээ заримдаа хэтэрхий зөөлдөөд байгаа юм болов уу гээд уурлах гэхээр "Миний хайр аа чамд зохихгүй байна аа" гээд инээхээр нь тэгээд л уучилчихдаг юм. Одоо тэр надгүй байж чадахгүй болсон яагаад гэвэл би тэрэнд, тэр надад хайртай. Амьдралд хайр, итгэл, хэрэгтэй юм байна лээ.


12 comments:

Anonymous said...

Энэ блог сүүлийн үед гишүүд нь бичдэг болоод улам сонирхолтой болж байна аа. Энэ бичлэг бас л ухаарал бэлэглэсэн сайхан бичлэг болж. Нээрээ бид итгэл, хүлээц, тэвчээр гэдэг үгийг мэддэг мөртлөө амьдрал дээр тэр бүр хэрэглэж чаддаггүй. Бас нэг зүйл хүн бүхэнд амьдралд тохиолддог зарим зүйлээ бид хүчээр нууц болгож явдаг. Тэгээд тэрнээсээ ичиж, тэрийг хэлсэн нэгнээ шоолдог маань харамсалтай. Энэ бичлэгийг бичсэн бүсгүйд хамгийн их аз жаргал ерөөе. Халуун хайраа харамгүй зориулсан бүх хүмүүс чинь өөрт чинь хэмжээлшгүй аз жаргал өгөх байх аа.

Anonymous said...

Сэтгэлийн тэнхээтэй мундаг бүсгүй байна. Чамайг олсон тэр азтай залууд атаархаж байна.

Bujidmaa said...

Миний дүү өөрөө зөв явдаг болохоор ажил амьдрал бүх зүйл чинь өөдрөг сайхан байна аа. Бас чадвал эгч нь тусалж, сайхан үгээр, урмаар тэтгэж явахыг хичээнэ ээ. Эгч нь дүүдээ хайртай шүү.

Anonymous said...

Hi neree yaj nuuj bichih ve?

Anonymous said...

Aan za odoo bolj bn bi neg yum asuuy gej bodloo. Jaahan evegui yum daa gehdee Bichihl gej bodoj bn. Bi odoo 2 nastai neg ohintoi l doo. Gehdee haaya ehner ohin 2 huurdag l daa. ene talaar yu gej bodoj bn?
Buruu l baih l daa. Gehdee zarimdaa amidral der baidag zuil baih gej bodoh yum. sanaa onoogoo bicheerei ok.

Anonymous said...

Амьдралд тийм юм байдаг юм аа. Гэхдээ эрэгтэй хүн эхнэр хүүхдээсээ өөр хүнд дурлана гэж хэзээ ч байдаггүй юм. Байлаа ч энэ нь хүнд аз жаргал авчирч байсан нь цөөн.

Болормаа said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Эхнэртэй бас амрагтай. Шал дэмий юм хийж явдагаа больсон нь дээрдээ. Хэзээ нэгэн цагт эхнэр ч үгүй,амраг ч үгүй болох байх даа.

Anonymous said...

За даа. Энэ чинь байдаг л зүйл. Хүүхнүүд ч гэсэн өөрсдөө амрагтай л байдаг биз дээ. Аягүй бол маниусаасаа илүү. Гэхдээ ер нь бол хэтрүүлж болохгүй.

Anonymous said...

За би энэ блогийг уншдаг. Гэхдээ энэ дээр л нэг үг биччихмээр санагдчихлаа. Эмс хатад садарлавал төр улс мөхдөг гэж үг байдаг шүү.

Anonymous said...

Yarshig aa erchuud ingedeg baikhgui uy.

Anonymous said...

Ýõíýð õ¿¿õäýý õóóðíà ãýäýã áàéæ áîëøã¿é ÿâäàë ø¿¿. Ýìýãòýé õ¿í ÿëàíãóÿà õ¿¿õýäòýé ýìýãòýé÷¿¿ä ººð õ¿íòýé ÿâàëäàíà ãýäýã áàðàã ë àìüäðàë äýýð áàéäàãã¿é þì ø¿¿ ýð÷¿¿äýý.