Бусдад түгээх хайрын илч нь гал шиг бадамлан байгааг харахгүй байна уу. Бурхан минь.
Бусдад зөвхөн сайхан сэтгэлийн цацал өргөж явдаг хүн орчлонгийн түмэн хүнээс 100-д нэг л байдаг юм харамсалтай нь.
Итгэхээсээ хардах нь их, түшихээсээ түлхэх нь олон хүмүүсийн дунд цөөхөн хүн амьдралын сайн мууг тэнцүүлж явдаг юм.
Цаг нь болоогүй байхад диваажингийн шат хичнээн харанхуй байх бол, Бурхан минь
Битгий яваач гэж, битгий аваач гэж сэтгэлийнхээ тэнхээг барагдтал хорвоогоор дүүрэн хашгирмаар байна.
Үлдсэн насаа өнгөрөөх торгон мөч бүр нь БУЯН-аар хэмжигдэх энэ эрхэм хүнийг хэдхэн хором ч болтугай хүмүүст үлдээгээч . . .
Сэтгэлийг минь Нулимсыг минь хурааж далай болгое гэвэл
Сэтгэлээ хоосортол, нулимсаа дуустал бүхнээ зориулья.
Гагцхүү энэ эрхэм хүнд АМЬДРАЛ ХАЙРЛА.
No comments:
Post a Comment