Friday, June 4, 2010

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-5


Уран шувуу нэгэн өдөр Амьдралд “би согтмоор байна” гэжээ.
-          Чи архи ууж үзээгүй. Тэгээд ч дарс гэдэг ууж суухад сайхан ч дараа нь тийм биш байдаг юм гэсэнд "хамаагүй ээ, би уумаар байна" гээд зүтгээд байж. Гэтэл Амьдрал тэгвэл би чамдаа хамгийн сайхан дарс авчирч өгөе гэжээ. Ингээд амьдралын түмэн жаргал зовлонг туулж яваа хүмүүсийн сэтгэлийн дуслыг цуглуулж түүгээрээ дарс нэрээд Уран шувуунд авчирч өгчээ. Хэмжээлшгүй их хайраа шингээж нэрсэн тэр дарсыг шимж уран шувууны сэтгэл хөөр баяраар гийж, сайхан нүд нь хайраар гэрэлтээд ирэв. Тэгээд урьд нь тэр бүр Амьдралд ярьдаггүй байсан зүйлүүдээ сэтгэл хөдлөм урнаар дүрслэн ярьж гарав. Тэрээр итгэл мөрөөдлийг нь хулгайлсан хүмүүсийн тухай биш харин мөрөөдлөө хайх замд нь таарсан тэдгээр хүмүүсийн сайн сайхан гэгээтэй талыг дурсана. Дотно хүмүүсээ хайрлах гэгээн хайр, бусдад жаргал баяр бэлэглэх сэтгэлийн дэм, зовсон үед нь сунгасан гар, жаргал баярыг нь хуваалцаж ертөнцөд хадаасан уянгалаг дууныхаа тухай зөндөөн удаан ярьжээ.  Бас хүрч чадаагүй ертөнцийн хязгаар, санаж сарвайж чадлаараа зүтгэсэн ч авч чадаагүй зүйлийнхээ тухай, хорвоогийн жамаар буяны замдаа жолоо залсан итгэлт сайн нөхрийнхөө тухай баяр гуниг хослуулан ярина.  Хайртыгаа тийм жаргалтай байхыг нь харсан Амьдрал гэгээн хайраа дэвсэн, амтат дарсыг аягалсаар өдөржин,  шөнөжин  ярьж, дуулжээ.
 
      Маргааш өглөө нь Уран шувуу сэрээд Мөрөөдлөө олох урт замдаа түүртээд заримдаа чамайгаа ч анзаарах сөхөөгүй байжээ. Хэдэн удаа, хамгийн сүүлд хэзээ чамдаа хайртай гэж хэлснээ ч санахгүй байна. Харин өчигдрийн чинийхээ өгсөн дарсыг уугаад хичнээн жаргалтай байсныг үгээр хэлэхийн аргагүй. Нисмээр байна л . . . ингэж тэд хайрын баландаа умбасаар. . .
Хэдэн өдрийн дараа “Тиймээ би жинхэнээсээ нисмээр байна. ... харин чамдаа хэлэх үг байна.  Хүй их орчлонгийн уран шувуудын дундаас хөөрхий намайг олж хайрласанд, гайхамшигтай сайхан жаргал бэлэглэсэнд баярлалаа. Амьдрал чи надад Санан дурсах сайхан учралууд, гансран мөрөөдөх хөөр баяр, агуу их сэтгэлийн хүч  бэлэглэдэг.  Харин би одоо энэ бүхнээс  зугатахыг хүсэж байна. Яагаад гээч Чинийхээ хайранд умбан мөрөөдлөө мартах шахлаа. Одоо би явлаа. Мөрөөдлөө олж авахаар ...
Амьдрал тэгтэл Уран шувуунд анх удаа хязгааргүй ихээр гомдож  “ХУЛЧГАР” гэдэг ганцхан үг хэлээд эргэж ч харалгүй явчихав. Тэрээр сэтгэлдээ дүүрэн гомдол гуниг тээсээр нэгэн сайхан арал дээр очиж Уран шувууг хүлээсээр.
Хэмжээлэшгүй хайр, сэтгэлийнхээ хатыг шалгахаар явсан Амьдралын хойноос Уран шувуу нулимстай нүдээр харж "Давж туулж чадна гэсэндээ чи надад түм буман сорил тавидагын нэг нь энэ сайхан хайр чинь байжээ.  Мартахаар шийдсэн маань зөвхөн айсандаа" хэмээн сэтгэлдээ шивнэсээр хоцров.

/Жич: Хүмүүсээ коммент үлдээгээрэй. Уран шувуу Амьдрал өөрийг нь хүлээж буй арал руу очих болов уу. Юу гэж бодож байна/

10 comments:

Хосбаяр said...

Хүн хүсэл мөрөөдөлтэй байх нь зүй ёсны хэрэг гэхдээ агуу хайр шинэ хүсэл мөрөөдөл шинэ амьдрал өгдөг тийм учираас Уран шувуу Амьдрал өөрийг нь хүлээж буй арал руу очих нь зүй ёсны хэрэг. Энэ бол цаг хугацааны асуудал.

Anonymous said...

Уран шувуу очихгүй ч байж магад, хичнээн очмоор санагдаж хичнээн Амьдралыг саналаа ч очихгүй байсаар мартаж чадах байх. Гэхдээ Амьдрал зүгээр хүлээгээд байх уу ямар алхам хийхээс бас шалтгаална байх. Уг нь мөрөөдлөө ч хайгаад хайраа ч орхихгүй байвал.

Anonymous said...

Ochij l taaraa

Номун Бөх-Очирын said...

Уран шувууны амьдралын утга учир нь юу байхаас шалтгаалаад шийдвэр гаргах байх. Нэг ийм үг мэдэх юм байна "амьдралын утга учир гэдэг зорисондоо хүрэх биш, зорилгынхоо төлөө тэмцэж байх тэр мөчүүд юм". Магадгүй уран шувууны амьдралын утга учир мөрөөдлийнхөө төлөө зүтгэхэд оршиж байгаа бол түүнд арал руу явах шаардлагагүй байх

Золжаргал said...

Уран шувуу амьдралруу очих байхаа. Ганц мөрөөдлийн хойноос явааад юунд ч хүрэхгүй, хайр дурлал, өөрийг нь гэсэн бусдын сэтгэл ямар хүчтэй вэ гэдгийг замын дундаас ойлгож ухаараад, амьдрал дээр очино гэж би бодож байна

davaa said...

уран шувуу арал дээр заавал очно гэдэгт итгэлтэй байна, тэр зөвхөн айсандаа л түүнийгээ мартахыг хичээсэн, гэхдээ үнэнхүү хайр сэтгэл бол хүнийг юунаас илүү зоригтон болгодог гэж боджын. тиймээс зүрх сэтгэлдээ хөтлөгдөн заавал арал дээр очноо :)

Zaya said...

Bujee egchiin site-ru orohod l setgel sergej baina, Uran shuvuu setgel zurheeree hairtai "Amidral" - aa medreed zaaval ochnoo, hair gej ugui bol shuvuu bolj tursun ch dalavchgui baihtai l adil baih,

Zaya said...

Бүжээ эгчийн сайтаар ороход л сэтгэл сэргэлээь Уран шувуу хайртай Амьдралаа сэтгэл зүрхээрээ мэдэрч заавал тэр хоёр эргэж уулзанаа, Хайргүй амьдрал жигшшртэн шувуу болж төрсөн ч далавчгүйьэй адил юм.

Bujidmaa.Ts said...

"Жигүүртэн болж төрсөн ч ХАЙР үгүй бол далавчгүйтэй адил" энэ чинь харин яасан сайхан үг вэ. Баярлалаа Заяа.

Otgoo said...

Хүсэл мөрөөдөл байгаад хайр сэтгэл байхгүй бол яаж тэр мөрөөдөлдөө хүрэх вээ дээ. Мөрөөдлийг хөглөгч аялгуу нь би хайр л гэж хэлнээ.