Өнө мөнхөд санаж яваарай хэмээн
Өртөөлж бидэнд үлдээсэн захиас:
- Эцэгтээ чи мөргөж яваарай
- Эжийдээ чи залбирч яваарай
- Эх орноо чи шүтэж яваарай
- Элэг нэгтнээ чи хайрлаж яваарай
Эцэг чинь чамд мөргүүлэх, шүтүүлэх эрхтэй хүн
Ижий чинь чамд залбирууулах, хайрлуулах эрхтэй хүн
Эх орон чинь чамтай шүтэн барилддаг юм
Элэг нэгтэн чинь чамаас хайр л хүсдэг юм. /Оюунт ертөнцийн ухамсарт хүмүүн/
No comments:
Post a Comment