ОДОО Ч МИНИЙ ХАЙР. . .
Хаврын шувуудыг зориод ирэхэд
Хамтдаа үргэлж байх юм гэж бодсон
Хүйтэн жаврыг үлээх цагаар
Холдоод нисээд явна гэж бодсонгүй
Зуны анхлим цэцгийн цоморлогийг
Зүс онгоноороо үүрдийнх гэж эндуурчээ
Хагацаж чадахгүй амьдралыг тэтгэсэн
Хайрт минь чиний хайр одоо ч халуунаараа
Намуухан найгах моддын баяслыг
Нойтон шамрагт гунихыг нь ч мэдсэнгүй
Намайгаа жаргаах хайрын
Нандин агшин хагацлын нулимсанд урсахыг санасангүй
Намрын наранд ээсэн тэр жаргалыг
Навчис шиг ганддагыг нь ч би мэдээгүй
Надад хайрлахыг заяасан чи минь
Надаас холддогийг нь би хэзээ ч зүүдлээгүй
Зөөлхөн энхрийхэн уруул шиг салхи чи
Зөвхөн хацар дээр өнжих гэж байх гэж бодсон
Зөрөн хөврөх хайрын тэр л сарууд
Зүггүй алсад замхрана гэж бодсонгүй
Өвлийн хүйтэнд ч халуунаараа чиний минь хайр
Өр зүрхнээсээ холдоно гэж бодсонгүй
Өнчин дэрэнд дуслах миний нулимс
Өглөөний наранд хатдагийг би мэдээгүй
/Хайрт хань А.Энхбаярийнхаа гэгээн дурсгалд зориулж энэ дууг бүтээлээ. Л.Нинжжамц 2010.09.23/
No comments:
Post a Comment