ҮРГЭЛЖЛЭЛ
/”Уран шувууны амьдрал”-ыг анх уншиж байгаа хүмүүст өмнөх 6–г нь бас уншихыг санал болгое/
Удаан уулзаагүй 3 найзад ярих юм маш их байлаа. Уран шувуу мөрөөдлөө хайсан урт удаан замыг хэрхэн туулснаа ярьж, Амьдралын хайрын шидэнд умбан олон олон өдөр хоромыг өнгөрөөв. Харин уран шувуу мөрөөдлөө хэрхэн олсон тухайгаа 2 найздаа ярихгүй л байлаа. Тэр нь хаана байсан, чухам ямар мөрөөдөл байсан гээд л зөндөөн юм ярих байх гэж 2 найз нь хүлээсээр л, гэвч Уран шувуу хэлэхгүй л байлаа. Тэгтэл нэг удаа:
- Мөрөөдөл гэдэг түүнийгээ олохдоо байдаггүй юм байна аа. Миний мөрөөдөл үргэлж надтай хамт явсан байна лээ. Ганцхан түүнийгээ танихгүй, түүндээ хэрхэн хүрэхээ л мэдэхгүй явж дээ гэжээ. Нөгөө 2 нь бие биеэ рүүгээ гайхсан нүдээр нэг том хараад “тэгээд л болоо юу” гэсэнд хоер найзынхаа гайхаж хүлээж байгааг мэдсэн уран шувуу мөрөөдлөө хэрхэн олсон тухайгаа ингэж ярьжээ.
Уран шувуу мөрөөдлөө хайж явах замд хэдэн шувуу байнга зүүдэнд нь ирдэг байжээ. Тэрээр тэднийг сайн таньдаг юм шиг мөртлөө хэн гэдгийг нь хэлж мэддэггүй байлаа. Сүүлдээ Уран шувуу тэднийг хүлээдэг болжээ. Зарим нь түүнээс холдон нисэх гээд, харин уран шувуу түүнийг явуулж чадахгүй. Ажиглаад байвал тэд бөөндөө хэзээ ч ирэхгүй. Заримдаа их олуулаа ирсэн ч нэг хоёр нь байхгүй л байна.
Тэднийг зүүдэнд ирсэн шөнө уран шувуу үнэхээр тайван амгалан нойрсно. Тэд тийм нэгэн амгалан оршихуйн ертөнцөд уран шувууг аваачиж, намуухан уянгалаг дуугаар энхрийлэн бүүвэйлнэ. Тэд бас их сайхан гэрэл цацруулсан дотно төрхтэй. Шувуудыг зүүдэнд ирсний маргааш уран шувуу эрч хүчээр дүүрэн сэрдэг байлаа. Уран шувуу бас нэгэн домог уншсан байлаа. Зүүдэндээ ирсэн хэн нэгэнтэй ярьж болдоггүй, тэгвэл дахиад харагддаггүй гэж. Энэ домогт итгээд сайхан шувуудыг алдчих вий гэж айна. Тэгээд удаан бодож, маш их зориг гаргаж байгаад тэдэнтэй ярилцахаар шийджээ.
Түнэр харанхуйг ярж, өнөөх шувуудыг нисэн ирсэн тэр нэгэн шөнө Уран шувуу зориг гаргаж “Та нар хэн бэ” гэж асуулаа. Хэн ч дуугарсангүй... Өнөөх домогийг бодоод айсандаа “надтай яриач, битгий яваач” гэж хашгирлаа. Түүний хашгирах дуунаас цочсондоо ч юм уу. Эсвэл нөгөө домог биелээд ч юм уу шувууд нисээд явчихлаа. Уран шувуу маш их харамсаж, битгий намайг орхиоч хэмээн өчнөөн гуйсан ч тэд эргэж ирсэнгүй. Тэнэг юм хийсэндээ харамсан уйлан сууж байхдаа хэн нэгэн хажууд нь байгааг мэдрэв. Харвал нэгэн өвгөн шувуу байлаа. - Чи яагаад явсангүй вэ, Та нар хэн бэ?
- Тэднийг хэн гэдгийг нь би мэдэхгүй ээ. Тэд бүгд чамд хайртай. Харин чи надад хайртай.
- Юу?
- Би чамаас холдое гэж маш их хүсдэг ч чи намайг явуулдаггүй. Тэгээд бас эдгээр шувуудыг бүгд ирсэн шөнө чи намайг ердөө ч анзаардаггүй. Харин эднийг ирээгүй ч юм уу, зарим нь байхгүй байвал би чамтай үргэлж хамт байдаг гэсэнд Уран шувуу,
- Чи яагаад ийм хөгшин байгаа юм бэ гэж асуув.
- Чи намайг хөгшрүүлдэг. Залуу насыг минь бүгдийг үрж дуусгасан. Бас чи намайг хичнээн их хайрлана тэрний чинь хирээр би өвгөрч, хөгширч бас чамаас салж чадахгүй болдог.
- Чи тэгээд яагаад надаас холдох гээд байдаг юм бэ гэсэнд
- Яагаад гэвэл би чамд маш их хайртай учраас. Уран шувуу бүүр гайхаад
- Би юу ч ойлгохгүй байна, чи надад таалагдахгүй байна. Чи яв гэж ууртай хэллээ.
- Тиймээ, чи ингээд л намайг хөөдөг, уулзалгүй олон өдөр хоног өнгөрөөдөг гэхдээ л чи намайг санадаг, тэгээд дууддаг. Харин би чамайг дахиад намайг битгий дуудаасай гэж хүсдэг мөртлөө дуудахаар чинь ирэхгүй байж чаддаггүй юм. За баяртай гээд нисэн одлоо. Гэтэл яг энэ үед нөгөө шувуудын нэг нь буцаад ирлээ. Тэрээр нас бие гүйцсэн сайхан шонхор шувуу байлаа.
- Чи бас хэн бэ гэж уран шувуу ширүүхэн асуусанд
- Эхлээд саяын хөөж явуулсан шувуугаа хэн гэдгийг нь таниарай, бас дахиж түүнийг битгий дуудаарай. Би чиний дэргэд байнга байхыг хүсдэг ч чи саяын өвгөн шувууг харангуутаа надаас зугатдаг. Надад бас нэг найз бий. Харин чи түүнтэй илүү дотно байдаг гэсэнд нэгэн бүргэд шувуу нисэн ирэв. Тэрээр:
- Тиймээ Уран шувуу минь чи бид 2 үргэлж хамт байдаг. Энэ олон шувуудын дундаас чи намайг л онцолдог. Надад тийм сайн байдаг болохоор чинь би чиний дэргэд үргэлж байдаг юм даа. Харин миний энэ найз шонхор дандаа намайг дагаж явдаг юм.
- Би чамайг бас заримдаа хөөж, чамаас зугатаадаг уу гэж уран шувууг гайхан асуухад
- Бараг үгүй дээ. Тун цөөхөн тохиолдолд
- Ямар тохиолдолд
- Энд байхгүй байгаа нэг шувууг ирэхээр
- Тэр шувуу одоо ирэх үү?
- Үгүй ээ, харваас ирэхгүй, тэгээд ч чи тэрэнд дургүй гэсэнд уран шувуу,
- Ашгүй дээ чи надад маш их таалагдаж байна. Та нар тэгээд хэн юм бэ. Хэлээч дээ гэж шалгааж байтал нэгэн сайхан дэглий цагаан шувуу нисэн ирэв.
- Гайхаад хэрэггүй ээ найз минь, би чамд бүгдийг хэлээд өгөе. Би чиний ухаан байна. Харин чиний хамгийн дотно байдаг энэ бүргэд бол чиний тэвчээр, түүний найз шонхор бол чиний зориг юм л даа.
- Тэгвэл одоо байхгүй байгаа, ирэхгүй байх гээд байгаа тэр шувуу хэн юм бэ гэж уран шувууг тэсэн ядан асуухад
- Тэр бол хэрээ, чиний уур. Бидний дотроос чи түүнд л маш дургүй, яагаад гэвэл түүнийг харахаар бүргэд чамайг хаяад явчихдаг учраас чи түүнд дургүй.
- Тэгвэл та нарыг нисээд явахад надтай үлдсэн тэр өвгөн шувуу хэн юм бэ?
- Тэр бол чиний айдас.
- Хөөх тийм үү, хөгжилтэй юм байна даа. Би айдасаас салах дургүй юм байна. Бас түүнийг хөөгөөд явуулахаар зориг чи ирдэг юм байна. Миний хамгийн дотнын найз бол тэвчээр байх нь ээ. Би та нарыгаа тэгвэл бүгдээрэнг чинь ижилхэн хайрламаар байна гэсэнд шувууд баярлан Уран шувууг тойрон дуулалдаж эхлэв. Харин бүргэд дуугүй суугаад байсанд уран шувуу:
- Чи яагаав ээ. Чи миний хамгийн дотно найз шүү дээ гэсэнд:
- Чи бүгдийг нь хайрлах юм бол хэрээг бас ижилхэн гэсэн үг үү. Би түүнтэй хамт байж чадахгүй ээ. Хэрээг би үзэн яддаг.
- Хэрээ та хоёр эвлэрч болдоггүй юм уу.
- Үгүй ээ, Тэр бас их муу санаатай. Тэгээд чи өөрөө ч дургүй шүү дээ.
- За за ойлголоо доо. Чи миний хамгийн дотно найз юм бол надад нэг зүйл хэлээд өгөөч би өөрөө та нараас хэнд чинь хамгийн их хайртай юм бэ гэсэнд
- Амьдрал. Чиний мөнхийн хайр бол Амьдрал.
- Яагаад, үнэн юм уу,
- Яагаад гэвэл Амьдрал чамд бид бүхнээс илүү хайртай. Өөрийг чинь тэгж их хайрладаг болохоор чи түүнд хайртай байдаг гэснээ
- “Амьдрал аа, амьдрал аа би чамд хайртай” хэмээн уянгалуулан дуулж гарахад бусад шувууд нь даган түрж уран шувуунд зориулан бүхэл бүтэн оркестр тоглох нь тэр. Уран шувуу энэ бүхэнд үнэхээр сэтгэл хөөрч шувуудын хамт дуулан баясаж байтал галт шувуу нисэн ирээд
- Сайн уу хонгор минь, би чиний баяр баясгалан байна. Би ч бас хэрээ, өвгөн шувуу хоерт маш дургүй шүү гэж хөгжилтэй хэлэв. Түүнийг ирмэгц шувуудын дуу хуур улам нэмэгдэв. Гэнэт уран шувуунд хэн нэгэн үгүйлэгдээд байх шиг санагдсанд дэглий шувуун дээр очоод,
- Сайхан сэтгэл? Сайхан сэтгэл яагаад байхгүй байгаа юм бэ гэж асуулаа. Энэ үгийг сонсоод бүгд чимээгүй болчихов. Яасан бэ?
- Тэр яагаад бидний дунд байхгүй байгаа вэ гэвэл. . . энэ их урт түүх ээ. Чамайг хүсэл мөрөөдлөө, бүх зүйлээ алдаад байхад чинь муу санаа түүнийг хөнөөхөөр ирсэн юм. Тэгэхэд тэрээр чамд үлдсэн зүйлийг хөнөөлгөхгүйн тулд бүгдийг нь аваад чиний дотор нисээд орчихсон юм. Түүний сүүлийнх нь үг “бие минь харагдахгүй ч уран шувууны дотор сэтгэлээс та нарыгаа үргэлж тольдон байгаа шүү. Та нар байгаа цагт би та нартайгаа хамт байна гэсэн үг, намайг хайсны хэрэггүй шүү” гэж хэлсэн юм даа гэжээ. Уран шувуу энэ үгийг сонсоод ийм учиртай юм вий хэмээн эргэцүүлэн бодож суухад өөрийг нь дотроос нь хэн нэгэн жолоодоод байх шиг санагдана. Би түүний хүчээр олон сайхан нөхөдтэй, сайн сайхан яваа юм байна даа гэж бодов. Тэгээд хайж байгаа мөрөөдлийнхөө тухай санав. Тэрээр дэглий шувуунд хандаж, мөрөөдлөө алдсан тухайгаа бас түүнийгээ ингэтлээ их хайж яваагаа хэлж, олоход минь туслаач гэж гуйлаа. Гэтэл хажууханд нь нэгэн шувуу
- Дэргэд чинь байгааг мэдэхгүй,
- Дэндүү гомдмоор юмаа хэмээн гунигтайхан дуулж байлаа. Энэ түүний хамгийн сайн таньдаг, хамгийн их мэддэг Хараацай шувуу байлаа. Уран шувуу үнэхээр гайхаж,
- Юу, чи юу, энэ хугацаанд чи надтай хамт л байсан байна шүү дээ би тэгээд юу хайж явсан болж байна гэсэнд дэглий шувуу,
- Тиймээ мөрөөдлийг олох биш түүнийгээ таних ухаан, түүндээ хүрэх зориг, тэвчээр, авьяас, сайхан сэтгэл чухал. Эдгээрийн тусламжтайгаар чи мөрөөдөлдөө хүрнэ дээ гэжээ.
Энэ сайхан түүхээ уран шувуу шөнөжингөө хоёр найздаа ярьж, үүр цайсныг ч анзаарсангүй. тэгээд уран шувуу 2 найзыгаа анхааралтай харснаа би нэг зүйлийг ойлгосоон. Мөрөөдөлдөө хүрэх, түүнийгээ биелүүлэх гэсэн хүсэл, зориг, тэвчээр, ухаан гээд энэ бүхнийг хэрхэн цогцлуулахаа би мэдэхгүй явж, бас бэрхшээлээс айх айдас. Айдасаа хаяж чадахгүй бол юунд ч хүрч чадахгүй юм байна гэдгээ ойлгосон доо гэжээ. нээрээ ч тийм дээ гэсэн байдалтай - найз чимээгүй сууж байснаа гэнэт Бурхан "Ёстой гомдмоор юм аа. Чиний ярианд миний тухай ерөөсөө гарсангүй, чи миний тухай шувуудад хэлээгүй юм уу" гэсэнд үгүй дээ чиний тухай дараагийн хэсэгтээ ярина. Тэр бол үүнээс ч дутахгүй урт түүх, тэгээд ч бас надад чамаас асуух юм байна гэснээр 3 найзын яриа энэ удаа өндөрлөжээ.
4 comments:
Блог дээрээ удаан юм бичээгүй болохоор хүлцэл өчие. Уншсан хүн ялангуяа эхний хүн заавал коммент үлдээгээрэй.Баярлалаав
Uneheer saihan bichleg bna. Anai amjilt husie. Uran shuwuu burhanii tuhai yu gj yarih n sonin bna... Amidrah saihan shuu humuusee uneheer saihan. Amidral gdg yamar saihan ongolog, yamar saihan uyangalag, yamar saihan amtlag, yamar saihan unertei, yamar saihan baylag yum b dee
Uran shuvuu shig sonirholtoi amidardag bol ch.
ikh sonirholtoi um aa tanii blogiig bugdiig uzej amjihgui l bna
Post a Comment