Өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Цас хайлж хаврын сайхан гэрэлт тунгалаг наран ээсэн өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна даа. Би "Цагийн менежмент" хичээл орохдоо оюутнууддаа хэлдэг юм хэрэгцээтэй үед “Үгүй” гэж хэлж сур гэж. Гэвч өөрөө тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэж нилээд зүдэрдэг. Тэгээд юм бүхнийг амжуулах гэж гүйгээд заримдаа үр дүнгүй болох тохиолдол гардаг л даа. Хүн гэдэг амьтан амьдралын зарим ачааг хаях хэрэгтэй байдаг. Эс гэвээс үүрээд л яваад байвал эцсийн буудалд хүрэх зам мөн ч бартаатай байх биз. Өнөөдөр би маш чухал нэг ажлын төлөө 2 ч хүнд “ҮГҮЙ” гэж хэлээд, хичээлээ хүртэл тасалчихаад учиргүй баяртай сууна даа. Хэ хэ. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ. Би урьд нь хэзээ ч хичээлээ хүртэл зоригтой хаяж чаддаггүй байсан юм. Яг тэрэнтэй адил нуруун дээрх зарим нэгэн ачаагаа хаячихаад сэтгэл нэг л уужим, баяртай, тэгээд бас дараагийн сонголт хийхийн өмнө алийг нь вэ гээд тунгааж сууна. Заримыг нь хаяхад тун бэрх байна л даа. Гэвч хэн нэгэн надад “зарим АЧААГАА хэрэгцээт газар нь хүргээд хаях хэрэгтэй” гээд шивнээд байна даа. Өнгөрснөө хаяж ирээдүйгээ аварна аа хө. Гэхдээ амьдралын бартаат замыг гэрэлтүүлэгч “ХАЙР”-ын хүчийг хэрхэвч хаяж болохгүй, бусдад сайхан сэтгэл, хайр энэрэл, баяр баясгалан түгээх тэр нэгэн зүйлийг яасан ч умартаж болохгүй юм даа.
Хамгийн түрүүнд бичигдсэн нэг комментийг ил тавилаа. Үргэлжлүүлээд бичээрэй хүмүүсээ.
Золоо: Хэ хэ нээрээ ч үгүй гэж хэлэх хэцүү шүү. сайхан өдөр байна даа. Яг одоо үгүй гэж хэлээгүйгээсээ болоод нэг хүнийг гомдоочоод сууж байна даа. Ажил + ажил + ажил + асуудлууд. Кк хэний төлөө вэ бас юуны тулд вэ. Хавар болж байна даа, кк бөөн зөрчил байна даа.
Их сонин үгүй гэхээр тийм болгохоор зүтгэдэг хүмүүс байдаг тээMarch 9, 2011 2:18 PM
13 comments:
Хэ хэ нээрээ ч үгүй гэж хэлэх хэцүү шүү. сайхан өдөр байна даа. Яг одоо үгүй гэж хэлээгүйгээсээ болоод нэг хүнийг гомдоочоод сууж байна даа.
Ажил + ажил + ажил + асуудлууд
кк хэний төлөө вэ бас юуны тулд вэ. Хавар болж байна даа, кк бөөн зөрчил байна даа.
Их сонин үгүй гэхээр тийм болгохоор зүтгэдэг хүмүүс байдаг тээ
Хавараас болоод байгаа юм биш биз.
Duu ni SAAK umaa
Bagsh aa ta bid nariig hayachihaad bayarlaad baigaa um yy. Arai ugui biz dee. Bujee bagsh aa.
Больж зарим юмыг зоригтой хаях хэрэгтэй. Баяр хүргэе. Эс тэгвээс таныг хаяна шүү дээ. нэг л өдөр. Та ухаантай болохоороо зөв шйидэж. Үгүй гэж хэлж сурцгаая.
Аливаа зүйлийг
чухал бөгөөд яаралтай
чухал биш яаралтай
чухал бөгөөд яаралтай биш
чухал биш бөгөөд яаралтай биш гээд ангилчихвал хэнд юуны төлөө ҮГҮЙ гэж хэлж байгаа нь утга учиртай болно шүү дээ. хэ хэ. АМЖИЛТ, УРАГШАА
аливаа нэг зоригтой шийдвэр эрсдэл бас боломжийг хосоор нь дагуулж байдаг алийг нь ашигтайгаар өөртөө эргүүлэх нь таны чадвараас болох байх даа
үгүй гэхээр тийм болгохоор зүтгэдэг хүмүүс ted nariig yah ve. tegeed bas za gesen ch uursduu hamt za gehgui. sonin humuus baidag tee.
Neeree ch ersdel bolomj hoer iher um daa. Ersdeliig bolomj bolgono oo he he.
Setgegdel uldeesen bukh humuust bayarlalaa.
Sonirholtoi bas hugjiltei um aa. Zolhuu yagaad hun gomdooj baigaa um be. Ugui gej helj sur l daa. Bujee bagsh aa ta odoo hervee songolt hiih gej baigaa bol bas songoogui nuguuh ni hayagdana gesen ug bna tiimee. Tiimees ta songoj chadahgui bish harin hayaj chadahgui baigaa um baina tiim uu. Tiimees ch ta eniig bichij dee. Ene Tanii uuriin chini helsen ug shuu. urjigdriin hicheel deer. Bi mash mergen unen ug gej boddog. Hayah geed l hayaj chadahgui baigaa zuilee setgel shuluudaad l tsonhooroo chuluudchih. Amjilt husee.
Багш аав Яагаад явж байгаа юм бэ ,,,,,,,,,
AHSH! MB ee. Amjilt husie
Post a Comment