Wednesday, March 9, 2011

ЗӨӨЛӨН ҮНСЭЛТ



Хайртай гэж шивнэх үгс чинь
Зүрхний минь сонорыг мялааж
Сэмхэн гэтэх зөөлөн үнсэлт чинь
Сэтгэлийн минь давалгааг эзэмдэнэ.
Халуухан тэврэлтэнд  чинь  
Хорвоо ертөнц тэр чигээрээ  багтахад
Өр зүрхэнд минь эгшиглэх хайрын нандин аялгууг
Өөрийн эрхгүй уянгалуулан дуулмаар...
Энрийлэн үнсэх зөөлөн уруул чинь сэтгэлийг минь хөгөлж
Үнсэх тоолонд зүрхэнд минь цэцэг дэлбээлнэ.
Бидэн  хоёрын ертөнц хайраар ингэж үерлэхэд
Би ганцхан чинийх байхыг хүснэ.

5 comments:

Anonymous said...

Unselt bas husel, sonirholtoi tsug um shuu. Husel sonirhol baihgui bol temuulel baih uu uhselt baih uu tegeed amidral baih uu. Husel sonirholgui unselt bol mayaglal aaliguitel.

Anonymous said...

Aaliguitel gej goe helj...

Anonymous said...

Үнэсэлт нээрээ өөр өөр шүү. Аальгүй үнсэлт, янагийн үнсэлт хайрын үнсэлт, мэндчилгээний үнсэлт гээд л ..

zolkhuu said...

Сайн байна уу. Анхны үнсэлт санаанд орлоо. Бас эхнэрээ анх үнсэж байснаа саналаа. Ээж минь өглөө бүр босоороо миний хүү гэж үнсэж байсан минь санаанд орлоо. Орой бүр сайхан амраагай энхэр хүүхдээ үнсдэг минь санаанд орлоо.
Би 7-р ангид байхдаа үерхдэг охиноо анх үнсэх гэж бөөн комби зохиож билээ. тэгээд яг цагаа тулан үсэнгүүтээ өөрөө зугтаагаад явж билээ кк.
Харин эхнэрээ анх танилцаад л маргаад нь үнсэе гэж хэлээд ичээгээд явуулчихаж билээ. Харин маргааш нь шууд үнсэж билээ.
Үнсэлт ямар тансаг олохыг мэдэрч байснаас биш илрэхийлж байгаагүй юм байна.

Anonymous said...

Маш сайхан шүлэг байна шүү.
HAD ZU...