Wednesday, July 29, 2015

АРДЧИЛАЛ БИДНИЙ АМЬДРАЛД

Болдоогийнх хөдөөгийн нэгэн суманд амьдардаг жирийн нэгэн гэр бүл. Тэрээр агрономич мэргэжилтэй боловч амьжиргаагаа залгуулахын тулд хэдэн малаа аялуулсаар өдий хүрчээ. Эхнэр Урнаа нь сумын сургуульд багшилдаг. Хажуугаар нь гэрээр юм оёж нэхэж хэдэн төгрөг олно. Урнаагийн аав нь насан туршдаа багшийн ажил хийж, түүнийгээ орхилгүй явсаар ганц охиноо ч багш болгож амжсан, 90 хүрч яваа сайхан буурал. Тэрээр өөрийн амьдрал, улс орны хөгжил, үзэж туулсан бүхнийхээ талаар үр хүүхэд, ач зээ нартаа дурсаж ярих дуртай. Нэгэн өдөр тэдний гэрт ийм яриа өрнөжээ.
Аавыг нь бага залуу байхад одоогоос бараг 70 орчим жилийн өмнө байх нь дээ. Лам хуварга, тайж ноёд, мөн ашиг хайж наймаа хийгчид сонгуульд оролцох эрхгүй байлаа. Өнөөдрийнх шиг энэ олон нам, энэ олон нэр дэвшигчийн хэнийг нь сонгох вэ гэж бодох зүйлгүй ганцхан депутатын төлөө саналаа өгдөг байсан. Харин ардчилал хөгжсөнөөр одоо л нэг иргэд төр засгаа өөрсдөө сонгон байгуулдаг болоод байна. Хэнийг сонгох вэ гээд толгойгоо гашилгаж сууна даа гэсэнд Урнаа: - Тийм шүү аав аа. Бид өнөөдөр хэн мөнгөтэй, хэн олон сургууль төгссөн, хэн олон гадаад хэл мэддэг хүнийг биш харин жинхэнэ биднийг төлөөлж чадах тийм хүнийг л сонгомоор байгаа юм. Төр гэдэг чинь ард түмнийхээ төлөө байх ёстой биз дээ. Төрийг иргэд өөрсдөө сонгож байгуулдаг. Бүүр болохгүй бол татан буулгаж ч болно гэсэнд нөхөр нь тэндээс оролцож, - Манай эхнэр чинь уран илтгэгч шиг ярьж байх чинь, ингэхэд миний хөгшин өөрөө нэр дэвшвэл яасан юм гэж наргиан болгон өгүүлэв. Урнаа: - Яагаад болохгүй гэж, чи ч, би ч болно шүү дээ. Одоо манайд мөнгөтэй, нэр цуутай хүмүүс, эсвэл цөөхөн хэдэн бүлэглэл, нам эвслээс ихэвчлэн нэр дэвшээд байгаа юм. Тэгээд иргэд болохоор хэн нэгэн эрх мэдэлтэй, эсвэл өндөр боловсролтой, эсвэл баян хүн нэр дэвшдэг гэж ойлгоод байгаа болохоос уг нь иргэн бүр, бид бүгдээрээ сонгох, сонгогдох эрхтэй шүү дээ гэв. Энэ яриаг сонсож суусан аав нь ихэд баясаж: - Одоо ч сайхан болжээ. Эхнэр нөхөр хоёр хүртэл улс төрийн амьдралын талаар ёстой л “олон ургальч үзэл”-ийг уралдуулж суух болж. Урьд нэг нам дангаар ноёрхож, бусад нь түүнийг үг дуугүй дагадаг байлаа шүү дээ гэсэнд Урнаа: - Тийм шүү, ардчилсан хувьсгал ялснаар олон нам хөдөлгөөнүүд гарч ирлээ. Бас иргэний нийгмийн байгууллага олноор байгуулагдах болсон. Болдоо: - За тэр яахав ээ. Би сүүлийн үед энэ хэдэн малаа мөнгө болгоод хот руу нүүдэг юм уу гэж боддог боллоо. Охидууд маань өсч том боллоо. Хот орж гайгүй шиг сургуульд оруулъя. Овоо хэдэн төгрөгтэй болчихвол нэг хашаа байшин олж аваад төвхнөчихнө. Газар энээ тэрээгээ өмчилж авч болдог юм бол өөрийн болгоод барьцаанд тавьж бизнес эрхэлье. Урнаа чи одоогийн энэ хийгээд байгаа зүйлээ өргөжүүлээд жижиг оёдлын цех байгуулбал ямар вэ гэсэнд аав нь: - Тийм ээ. Миний хүүхдүүд зөв ярьж байна. Энэ бэлчээрийн газар гэдэг бидэнд оногдох ч юм уу үгүй ч юм уу, би ер ойлгохгүй байгаа юм. Харин хотод очоод хашааны газраа хувьдаа өмчилж аваад эргэлтэнд оруулж, бизнес хийх хэрэгтэй. Ер нь хүн өөрөө мэдэж, захиран зарцуулж, чөлөөтэй үржүүлж, ашиг шимийг нь хүртдэг тийм л өмчтэй болж байж, эдийн засгийн хувьд бяртай болно. - Яг үнэн аав аа. Бид эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байх ёстой. Тэгээд ч хүн бүр адил тэгш эрхтэй. Хөдөөнөөс ирсэн энээ тэрээ гэлгүй төр засаг иргэдээ дэмжих биз. Нээрээ ч хот руу нүүдэг юм уу гэсэнд аав нь мөн л санааширсан хэвээр: - Урьд биднийг бага залуу байхад анги, ангийн тэмцэл гэж их ярьдаг байлаа л даа. Тэр бүү хэл сэхээтнүүдийг “гуйвамтгай хэсэг” гэж нэрлэдэг байсан юм даг. Шал дэмий юм гэж ундууцсанд Урнаа: - Бухимдаад яахав ээ аав аа. Одоо бол өөр болсон. Шинэ Үндсэн хуулинд хүн амаа элдвээр ялгаварлах, аль нэг хэсгийг нь гадуурхахыг шууд хориглосон. Харин Төрийн үүрэг нийгмийн хөгжлийг хангах, эдийн засгийг зохицуулах, нийгмийн халамж хамгааллыг хангахад чиглэгдэх ёстой. Ингээд бодохоор Болдоогийн яриад байгаа зүйлүүд биелэх боломжтой ч юм шиг санагдах юм. Гэхдээ би хот руу нүүнэ гэхээр нэг л итгэж, зориглож чадахгүй байна. Төрж өссөн энэ газар нутгаа орхиод явна гэхээр аав таны санаанд багтаж байна уу. Тэгээд ч хотод очоод юу ч болоо билээ. Болдоо: - Урнаа миний найз энд нийт гэр бүлийн асуудал яригдаж байхад өөрийнхөөрөө зүтгээд, өөрийнхөө санааг тулгах гээд байх юм. Бас аавыг ятгах санаатай. Аав та ямар бодолтой байна гэсэнд аав нь: - Би ч гэсэн үр хүүхэддээ, шавь нартаа ганцхан үзэл тулгаж, ганцхан үзлээр хүмүүжүүлэхийг зорьж байсан үе бий. Бидний үед социалист, коммунист онолыг үзэл суртлын ганц үндэс гэж тунхаглаад өөрөөр сэтгэхийг хориглодог байсан юм. Харин одоо л оюун санааны чөлөөт байдал гэгчийг хуулиар бататгаж өглөө. Тийм ч учраас өнөөдөр бид хот руу нүүх үү, үгүй юу гэдгээ хүртэл “хэлэлцэж” сууна шүү дээ. Урьд бол аав нь ээжтэй чинь “чиний мэддэг юм биш би мэддэг юм” гээд л хэрүүл маргаан болдог байж. Яс юман дээр би өөрийнхөө ч амьдралыг мэддэггүй байсан юм билээ. Хэ хэ. Ганцхан социалист үзэл гээч юм хүнийг хааш нь ч хөдөлгөхгүй яг таг барьж байж дээ. Аав нь харин багш болоод овоо жаахан юм уншдаг болж, дараа нь ардчилал улам бүр нүдийг минь нээж, энэ бүхнийг өөрөөр хардаг болсон доо. Одоо миний хүүхдүүдийн цаг иржээ. Харин тэр хот руу нүүх асуудлыг сайн бодох хэрэгтэй дээ гэсэнд Урнаа: - Би өөрийн бодлоо тулгаж байгаа юм биш ээ. Би ч бас саналаа хэлэх эрхтэй биз дээ. Хөдөөдөө ч гэсэн сайхан амьдарч болно шүү дээ, ялгаа юу байна, аль аль нь л гэр бүлийнхээ сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө санал шүү дээ гэсэнд Болдоо: - Одоо чинь ардчилсан нийгэм ээ хө. Миний хань үнэхээр л гэр бүлийнхээ хөгжил дэвшлийн төлөө гэж бодож байгаа бол гэр бүлээрээ хэлэлцээд санал хураачихая л даа гэж байтал гаднаас хоёр охин нь орж ирээд “Ээжээ юун санал хураах юм. Гэрт сонгууль болох юм уу. Бид оролцох юм уу. Тэгэе л дээ. Би ч бас санал өгч үзмээр байна” гэцгээгээд бөөн шуугиан нэмэрлэв. Урнаа: - Тоглосон юм аа, ээж аав хоёр нь та хоёрын ирээдүйн төлөө л элдэв мөрөөдөл ярьж сууна гэсэнд том охин нь: - Харин тэгээд л бид хоёрын ирээдүй юм бол бид хоёроос асуух ёстой биз дээ. Манай сургууль дээр хүний эрхийн талаар хичээл орсон. Ер нь ээж та тэгж яривал идэх дургүй хоолыг минь хүртэл асуухгүй хийчихээд ид ид гээд байдагдаг гэв. Энэ үгийг сонсоод ээж аав хоёр нь өөд өөдөөсөө нэг харснаа учиргүй баясан инээлдэв. Харин өвөө нь: - Миний ач чинь харин цовоо охин болох нь дээ гээд духан дээр нь үнссэнээр өвөөгийн дурсамжаас үүдсэн энэ яриа өндөрлөжээ. Түүнээс хойш 6 сар өнгөрч, Болдоогийнх хотод нүүж ирэв. Эхлээд хамаатныхаа айлын хашаанд бууж, хүүхдүүдээ сургуульд оруулав. Болдоо уйгагүй хөөцөлдсөний хүчинд нэгэн танилаасаа хашааны газар худалдан авч, өмчлөлдөө шилжүүлэв. Ингээд Болдоогийнх газар хэмээх үл хөдлөх хөрөнгөтөй болжээ. Гэвч өмчтэй болсон хэдий ч түүнийгээ хэрхэн зарцуулж амьжиргаагаа дээшлүүлэх талаар сайн мэдэхгүй л байлаа. Тиймээс заримдаа Болдоо хэдэн малаа зарсан хөрөнгөө идэж ууж дуусгалаа. Цаашид яаж амьдрах вэ хэмээн бухимдана. Нэгэн удаа Урнаа хорооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн шугамаар зохион байгуулагдсан сургалтанд сууж ирээд: - Болдоо би төсөл хэрхэн бичих талаар мэдлэгтэй боллоо. Одоо төсөл бичнэ ээ гэж баясан өгүүлэв. Нөхөр нь: - Тийм үү болж дээ. Ер нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг бизнесийг дэмжих олон төсөл байгаа энэ талаар Интернетээр бас радио телевизээр зөндөөн мэдээлэл байгаа гэх юм, нээрээ ч заримдаа би сонсоод заримыг нь гайхах юм. Үнэн ч байдаг юм уу, тэгээд хаана ч хандах юм хэн мэдэх вэ гэсэнд аав нь: - Сонингуудаар дүүрэн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн талаар гарсан байна лээ. Та хоёр үзээч. Бас хороо, дүүрэг, банкин дээр тэр талаар зөндөөн мэдээлэл байгаа гэж хөгшчүүд ярьж байхыг сонслоо. Урьд бид нар ганцхан л телевиз үзэж, ганцхан л радио сонсдог, тэр нь төр засгийн хатуу хяналтанд байсан. Одоо тэгэхэд сайхан болжээ. Олон телевиз, энэ олон FM радио гээд л. Үүнийг сонсоод ач охин нь ихэд гайхаж байгаа бололтой: - Өвөө, тэгээд ганц телевизтэй, FM ч байхгүй уйтгартай байсан уу. Нээрээ тийм байсан юм уу гэсэнд: - Тийм ээ. Энэ талаар ярьвал зөндөөн юм байна. Мянга нэгэн шөнийн үлгэр болно доо. - Тэгвэл өвөө, та яриад өг л дөө. Тэгээд тэр нэг телевизээр нь юу гарах вэ. - Орой 6 цагаас шөнийн 11 цаг хүртэл л гарна. Ихэвчлэн мэдээ, баримтат кино, хөрөг нэвтрүүлэг, хааяа нэг жүжиг гарна. Нэг удаа хүүхэлдэйн кино- “Ну погоди” эсвэл үлгэр явна. Одоогийнх шиг ийм олон кино ший, чөлөөт ярилцлага, цэнгээнт нэвтрүүлэг, та нарын дурлаад байдаг ямар шоу билээ тийм зүйлүүд огт гардаггүй байсан даа. Зарим нэг нь шөнө дөлөөр шуугиж шаагисан долгионоор гадны дуу хөгжим сонсож, элдэв зурагтай сэтгүүл үзэж байгаад баригдсан сураг байдагсан. Энэ бүхнийг хөрөнгөтний үзэл суртал гэж үзэж хорьдог байсан юм. - За. Өвөө тоголж байгаа байлгүй дээ, хөгжим сонссоны төлөө баригдана гэж юу байх вэ дээ. Би л лав үнэмшихгүй юм байна гэсэнд Болдоо: - Тийм л байсан юм даа миний охин. Аав нь тэр үед бага байсан болохоор юмны учир мэддэггүй байж. Харин одоо бид ийм зүйлийг өвөөгийнхөө дурсамжаас л сонсож, гайхаж суух тийм сайхан нийгэмд амьдарч байна даа. За тэр яахав тэр жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн талаар ямар сонин дээр байсан юм бол. Би ерөөсөө түүнийг чинь сайн судлаад ирдэг хэрэгээ гэсээр гарч одов. Хэсэг хугацааны дараа Болдоогийнх газраа барьцаалан зээл авч, оёдлын цех байгуулан, Урнаа хамаатныхаа хоёр охины хамт ажиллах болсон байна. Гэвч Урнаа мэргэжлийнхээ ажлыг хийх юмсан хэмээн хүснэ. Тэрээр ойр хавийн сургуулиудаар орж ажил хайсан боловч багшийн ажил олдохгүй л байлаа. Харин Болдоо төсөл хөөцөлдөж, хороо, дүүрэг, халамж үйлчилгээний газраар нилээд явахдаа олон ч хүнтэй уулзаж, түүнээс хойш хорооны ажил амьдралд идэвхтэй оролцох болжээ. Тэрээр иргэд төр засгийн шийдвэрт нөлөөлөх, саналаа хэлэх, шаардах эрхтэй юм байна, бас бид өөрсдөө амьдарч буй орон нутгийнхаа амьдралд идэвхтэй оролцох ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгож авчээ. Ингээд Болдоо хорооныхоо хэсэг иргэдтэй нийлж, гудамжиндаа гэрэлтүүлэг тавиулах, айлуудын хашаанд мод тарих ажлыг санаачлав. Тэгээд хорооны Засаг дарга дээрээ очиж, - Та бидний энэ ажлыг дэмжиж өгмөөр байна. Одоо энэ харанхуй гудмаар орой үдэш явахад хэцүү болж, хэд хэдэн удаа гэмт хэрэг гарлаа. Уг нь бидний яриад байгаа гэрэлтүүлгийг тавьчихвал бид харанхуй гудмаар тэмтчиж явахгүй болно доо гэсэнд Хорооны Засаг дарга: - Манай Болдоо мөн ч идэвхтэй шүү. Дэмжилгүй яахав. Хэдүүлээ хороон дээрээ хэлэлцүүлэг зохион байгуулж, саналаа нэгтгээд Иргэдийн нийтийн хуралд оруулж, шийдвэр гаргуулаад дүүрэг рүү өгөөд үзье. Бас манайхаас сонгогдсон төлөөлөгчдөө хандъя, тэд нар чинь л бид нарын жинхэнэ төлөөлөл шүү дээ. Ер нь дараагийн сонгуулиар Болдоо чи нэрээ дэвшүүлвэл яасан юм бэ гэсэнд Болдоод дээр үед гэрт нь болж байсан яриа санаанд нь орж, - Тэгэе л дээ. Би иргэнийхээ хувиар сонгох, сонгогдох бүрэн эрхтэй шүү дээ гэжээ. Түүнээс хойш Болдоо нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, гэр хорооллын иргэдийн амьдралын орчныг сайжруулах талаар хэд хэдэн ажил санаачлан амжилттай хэрэгжүүлжээ. Энэ ажлыг хөөцөлдөж явахдаа тэрээр оршин суугчидтайгаа нилээд танил болж, иргэд ч түүнд итгэдэг болж, зарим асуудлаа Болдоотой зөвлөх болсон байна. Тэрээр удалгүй Дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдов. Иргэд ч бмдний төлөөлөл болж чадах хүн хэмээн дуртай саналаа өгчээ. Харин Урнаа оёдлын цехээ үйлдвэр болгон өргөжүүлэхийн зэрэгцээ, багшийнхаа ажилд дуртай тул сургалтын төв байгуулж, өөрөө захиралаар нь ажиллах болжээ. Зохиогч Ц.Бүжидмаа, доктор, Улс төрийн Боловсролын Академийн багш.

1 comment:

Anonymous said...

[Shurangama Sutra]
[The Diamond Sutra]
[The Heart Sutra]

~oṃ maṇi padme hūṃ~

/Six samsara /
/Cause and effect/
/Engages in introspection sees the nature/
/Do not beg abhiññā/

Ksitigarbha
Maitreya
Akșayamati
Samantabhadra
Mañjuśrī

Avalokiteśvara
Mahāsthāmaprāpta
Amitābha

"Bhaiṣajyaguru
The Twelve Vows of the Medicine Buddha upon attaining Enlightenment, according to the Medicine Buddha Sutra are:
To illuminate countless realms with his radiance, enabling anyone to become a Buddha just like him.
To awaken the minds of sentient beings through his light of lapis lazuli.
To provide the sentient beings with whatever material needs they require.
To correct heretical views and inspire beings toward the path of the Bodhisattva.
To help beings follow the Moral Precepts, even if they failed before.
To heal beings born with deformities, illness or other physical sufferings.
To help relieve the destitute and the sick.
To help women who wish to be reborn as men achieve their desired rebirth.
To help heal mental afflictions and delusions.
To help the oppressed be free from suffering.
To relieve those who suffer from terrible hunger and thirst.
To help clothe those who are destitute and suffering from cold and mosquitoes."