Friday, February 1, 2008

ХАМГИЙН ....ЮУ ВЭ

ХАМГИЙН ХАМГИЙН. . .
Эрт урьд цагт нэгэн ноён гурван хүүгийнхээ ухааныг сорихоор шийдэж ууган хүүгээсээ асуужээ. Хамгийн амттай, хамгийн тарган, хамгийн мэргэн нь юу вэ гэхэд ууган хүү: -хамгийн амттай нь чихэр, хамгийн тарган нь гахай, хамгийн мэргэн нь ноён гэжээ. Харин дунд хүү нь:- хамгийн амттай нь зөгийн бал, хамгийн тарган нь хонь, хамгийн мэргэн нь цэцэн түшмэл гэжээ. Гэтэл отгон хүү нь :- хамгийн амттай нь давс, учир нь хоол бүхэнд амтыг тааруулдаг. Хамгийн тарган нь дэлхий Түүн дээр бүх юмс оршин байдаг. Хамгийн мэргэн нь үзэг. Үзгээр орчлонгийн хэрэг явдлыг бүхнийг тэмдэглэн бичиж, ном хэмээх гайхамшгийг бүтээдэг хэмээн хариулжээ. Та бүхэн ч бас энэ асуултанд хариулаад үзээрэй.

2 comments:

Anonymous said...

hamgiin amtt ni ter hunii hamgiin durt yum ni,hamgiin buduun ni hamgiin zalhuu ni archaagui,hamgiin uhaant ni buh yumiig medej zovoor hariuldag hun

Puugiitei taniltsn uu said...

Миний хувьд энэ сорилтонд хамрагдаж хамгийн өндөр оноо авсан нь G, хамгийн бага оноо авсан нь D байлаа.
G- Асүүдалыг шийдвэрлэхийн тулд " буруутгах- шийтгэх" бус харин суралцах хандлагыг дэмжинэ гэсэн.
D- Шийдэмгий бас оролцоог ханган зохицуулдаг.
Иймд цаашидынхаа ажилд D буюу шийдэмгий бас оролцоог хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй юм байна гэж бодож байна.