Saturday, May 7, 2016

ХУВИЙН ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖ ИРСЭН ХҮНД “ТӨРД” ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ.

 Иргэд яагаад, яах гэж өөрсдийгөө төлөөлүүлэн хэсэг нөхдөө сонгож, төрийг байгуулдаг вэ. Бидний өмнөөс хууль тогтоогоорой, улс орны хөгжлийн гол гол асуудлыг бидний өмнөөс шийдвэрлээрэй, үр хүүхдийн минь сургууль соёл, эрүүл мэндийн асуудалд анхаарч эмнэлэг сургуулийн асуудлыг зохицуулаарай, бүүр бүх хүнээс асуух юм гарвал биднээс асууж шийдээрэй, хамгийн гол нь нийтийн хэргийг шударгаар шийдвэрлэж ажиллаарай, бид гарах зардлуудыг гарганаа, тэр мөнгийг зөв зарцуулаарай, бидэнд тэгээд ил тод тайлагнаарай, бид та нарт дүн тавина аа, тэгээд дараагийн сонголтоо хийнээ гэж. . . 

Wednesday, July 29, 2015

АРДЧИЛАЛ БИДНИЙ АМЬДРАЛД

Болдоогийнх хөдөөгийн нэгэн суманд амьдардаг жирийн нэгэн гэр бүл. Тэрээр агрономич мэргэжилтэй боловч амьжиргаагаа залгуулахын тулд хэдэн малаа аялуулсаар өдий хүрчээ. Эхнэр Урнаа нь сумын сургуульд багшилдаг. Хажуугаар нь гэрээр юм оёж нэхэж хэдэн төгрөг олно. Урнаагийн аав нь насан туршдаа багшийн ажил хийж, түүнийгээ орхилгүй явсаар ганц охиноо ч багш болгож амжсан, 90 хүрч яваа сайхан буурал. Тэрээр өөрийн амьдрал, улс орны хөгжил, үзэж туулсан бүхнийхээ талаар үр хүүхэд, ач зээ нартаа дурсаж ярих дуртай. Нэгэн өдөр тэдний гэрт ийм яриа өрнөжээ.

Monday, June 29, 2015

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ 12

"Уран шувууны амьдрал"-ыг бичилгүй уджээ. Өмнөхийг нь уншаагүй хүмүүс миний энэ блогоос уншиж болно шүү. 

Уран шувуу гайхалтай холын аяндаа сэтгэл шулуудан гарсан тэр цагаас олон газраар явж, сонин хачин зүйлүүдтэй таарч, сайхан түүхээ улам баяжуулсаар байлаа. Амьдралд өгсөн түүний хайр энэ он жилүүдэд хагасарч дундарсангүй, харин ч урт холын аяны хүнд хэцүү өдрүүдэд итгэл сэтгэлийг нь хөгөлсөн гэрэлт дэнлүү болж байлаа. Ганц жижигхэн шувуу алс холын аяндаа түүртэж, шантрах үе байсан ч анх л үүрч гарсан тэр зорилго хүсэл мөрөөдлөө хаялгүй урагшилсаар... Энэ хугацаанд Уран шувуунд бидэнтэй хуваалцаагүй олон түүх бий болсны нэгийг нь Та бүхэнд толилуулж байна.

Thursday, February 26, 2015

Эрдэмтэн бүсгүйчүүд ....

Хүмүүс хувийн эрх ашгийг илүүтэй чухалчилдаг болсон, мөнгө эд хөрөнгө, эрх мэдлийн төлөө улайран хөөцөлддөг болсон сөрөг хандлага нийгэмд улам газар авсаар байна.  Нэг хэсэг маань мэдээлэл авах, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх, өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээгээ хангаж чадахгүй, сэтгэл хангалуун сайхан амьдарч чадахгүй түүнээсээ болоод эрх нь зөрчигдсөөр байна. Нийгэмд бухимдал, үл итгэлцэл газар авсаар, сайн сайхан гэхээсээ илүү болохгүй бүтэхгүй муу муухай зүйлийн талаарх мэдээлэл сошиал медиад илүү их цацагдсаар ...

Sunday, November 9, 2014

Эмэгтэйчүүд Шийдвэр гаргах түвшинд

Дэлхийн улс орнуудын засгийн газруудын нийт сайд нарын  17%-ийг эмэгтэй сайдууд  эзэлдэг. Тэд ихэвчлэн  нийгмийн хамгаалал, боловсрол, гэр бүлийн яамдуудыг тэргүүлэн ажиллаж байна. Харин дэлхийн нийтийн хэмжээнд 5 парламентын гишүүн тутмын нэг нь л эмэгтэй  гишүүн байна.
  • Руванда улс  парламентад суух эмэгтэй гишүүдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт суудлын 63,8%-ийг эмэгтэй гишүүд эзэлдэг байна.

Thursday, October 16, 2014

HE FOR SHE

HeForShe – НҮБ-ийн Эмэгтэйчүүдийн сангаас санаачлан өрнүүлж буй хүйсийн тэгш байдлын төлөөх хөдөлгөөн бөгөөд хүйсийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, хөвгүүдийг илүүтэй татан оролцуулах тэдний идэвхийг өрнүүлэх замаар энэ чиглэлд шинэ дуу хоолой болох зорилготой юм. Энэ хөдөлгөөнд нэгдэж, хүйсийн тэгш байдлын төлөө үгээрээ үйлдлээрээ тэмцэхийг уриалж байна.

Tuesday, October 14, 2014

ӨМНӨХ БИЧЛЭГҮҮД

УРАН ШУВУУНЫ АМЬДРАЛ-1

Бурхан уран шувуунд ухаангүй дурлажээ. Тэгээд хайр сэтгэлээ янз бүрээр илэрхийлж, уран яруу шүлэг түм бумыг зохиож, ертөнцийн хамгийн сайхан цэцэгсийг илгээж, гоёмсог тансаг бүх зүйлийг бэлэглэжээ. Нарны сайхан цацрагаар уран шувууны уруулыг илбэж, тэнгэрийн өнгөөр мэлмийг нь баясгаж, анхны бороо, анхны цасыг түүнд л зориулж, яруу сайхан бүхнээр өглөө бүр сэтгэлийг нь мялаана. Уран шувуу хаана байна тэнд солонгын өнгө туяарч, тэнд өнгө өнгийн цэцэг дэлбээлж, инээмсэглэхэд нь ертөнц тэр чигээрээ даган баясна. 

Sunday, October 5, 2014

Дархлааны системийг сайжруулдаг хүнсний ногоо


Дархлааны системийг сайжруулдаг хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэх нь таны амьдралынхаа хэв маягт хийж болох хамгийн чухал өөрчлөлт юм. Төрөл бүрийн хүнсний ногоо нь таны эрүүл мэндэд тустай. Тэдгээр нь зүрхний өвчин, зарим төрлийн хавдар гэх мэт  архаг өвчнүүдийн эрсдлийг бууруулдаг. 

Хүнсний ногоо нь зөвхөн эрүүл мэндэд тустай төдийгүй сайхан харагдахад ч бас тусалдаг. Таны бие махбод хүнсний ногооноос шим тэжээл авч  байдаг бөгөөд таны үс, арьс, нүд гэх мэт эрхтнүүдээр эрүүл мэндийн тань байдал илэрч байдаг гэнээ.  

Friday, August 29, 2014

Царайлагчуудаас татвар авна.

Хөөрхий царай муут
 /кейс/
Хөөрхөн царайлаг хэмээн тооцогддог хүмүүс төрөлхийн царай муутай хүмүүст нөхөн төлбөр өгч байх ёстой гэсэн компанит ажлыг нэгэн аргентин эр эхлүүллээ. Энэхүү марзан санаачлага нь Аргентин дахь улс төр, бизнес,боловсролын салбарт нөлөөтөй байдаг гоо сайхны талаарх маргаан мэтгэлцээнд түлхэн өгөх зорилготой гэнэ.
“Царайлагуудаас татвар авах “Компанит ажлыг санаачлагч нь 31 настай зохиолч Гонсало Оталора тэрээр Бумнес Айрес дахь ерөнхийлөгчийн ордны өмнө зогсч, нийгэмд царай муутай хэмээн үзэгдсэн хүмүүсийн эрхийг хамгаалахыг цагаан хоолойгоор шаардаж байна.

Saturday, September 28, 2013

БОДЛОГО


   Нэгэн байгууллагын ажилтнууд цуглаж цаашид хамтран ажиллах боломжгүй болсноо захиралдаа илэрхийлжээ. Та олон жил биднийг удирдсан боловч манай байгууллагын үйл ажиллагаа олигтой өргөжиж чадсангүй. Энэ бүхний буруутан нь та. Тиймээс та өөрийн саналаар ажлаасаа гарах ёстой гэжээ.

Saturday, July 20, 2013

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг

Далай хичнээн арвин ч хүн савныхаа хирээр л авдаг гэдэг. Харин амьдралын их далай, хөлгүй номин оюун санааны орон зайгаас сувд эрдэнийг нь шүүрдэж авах тэр сав үнэхээр хэмжээтэй байдаг уу. Хэнийх хир том, хэнийх нь хир жижиг байдаг юм бол. Хэмжээг нь томруулж болох уу гээд л олон асуулт оюун бодлыг минь эзэгнэнэ. Мэдээж хүн гэдэг амьтан шунал ихтэй, аль болох ихийг л авахыг хүсэж байгаа.  Хүн өөртөө итгэх итгэлээр жигүүрлэж, өөрийгөө болон бусдыг урмаар тэтгэж, амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, эерэг сайхан бодол хүсэл өвөрлөж, ирээдүйдээ итгэж найдахын гал цог сэтгэлдээ тээж явах учиртай. Энэхүү ирээдүйдээ итгэх итгэл найдвараа бас алдаж ч магадгүй тийм зан заримдаа хүмүүс гаргадаг нь нууц биш. Нэг л удаа ирээд буцдаг энэ сайхан хорвоод утга учиртай, сайхан амьдралаар амьдарч, энэ амьдралаа жолоодохыг хүсэж л байгаа бол  ухаалаг зоримог зан, зорьсондоо хүрэх хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь хичээл зүтгэл, чармайлт чухал. Ийнхүү хичээн зүтгэхдээ зарим нэг шаардлагатай зүйлийг зоригтой хаяж, урагшлах явдал ч олон тохионо.  Энэ бүхнийг өөртөө цогцлуулж чадсан хүн савныхаа хэмжээгээр биш хүссэнийхээ хэмжээгээр авах боломжтой болдог юм даа.  

Tuesday, June 25, 2013

ХООСОН

Сайхан хусын төгөлийг
Саран орхин одоход
Түнэр харанхуйн дунд
Шугуй бүхэлдээ хоосон
Намрын салхи навчсыг хийсгэн үлээхэд
Нарсан төгөлд ая эгшиггүй хоосон 
Ганган шувууд алсыг зорин одоход
Гансрах нулимсаар давалгаалсан нуур өөрөө хоосон

Saturday, June 22, 2013

Аз жаргалын алагхан солонго 
Алганд багтахаар ойрхон харагдана.
Сэтгэлийн нууранд хурсан шувууд
Сэрээд харахад зэрэглээ биш.

Тэглээ ч
Хувь заяанд найдах ч юмгүй
Хэрсүүхэн сэтгэлд итгэл ч үгүй.
Тэглээ ч 
Урсан өнгөрөх цагийн эргүүлэгт 
Уянга яруу дурсамж чангаасаар.
Loading...