Saturday, January 31, 2009

АМЬДРАЛЫН АЧАА

Эрт цагт Бурхан энэ ертөнцөд амьдрах хүмүүсийн зургийг зурахаар шийджээ. Ингээд л том жижиг, өндөр нам, хар цагаан, эрэгтэй эмэгтэй, хүч, чадалтай, сул дорой, ухаантай, хөөрхөн гээд л янз бүрийн хүн зуржээ. Зурсан хүн бүрийнхээ бодгаль чанарыг ургуулан бодож амилуулсан тул хүмүүс нь бүгд хоорондоо өөр өөр болжээ. Гэтэл бурхан тэдгээр хүмүүсийг зурахдаа амьдралын ачааг хэрхэн хуваахаа ерөөсөө бодоогүй байж. Ингээд амьдралын ачааг тэнцүү хуваах гэж хичнээн оролдоод чадаагүй гэдэг. Зарим нь бурханы хуваарилсан ачааг даахгүй байсан тул ачаа даах хүмүүст нь ахиухан оногдож гэнэ. Заримд нь бүр дааж давшгүй их ачаа оногджээ. Харин хүндхэн ачаа үүрсэн өнөөх хүмүүс хэзээ ч бурханд гомдоллодоггүй гэнэ. Амьдралын тэр их ачааг үүрч явдаг хүч чухам юунд байдаг бол? Эрхэм уншигч та бодож үзээд коммент үлдээгээрэй.
ЮМЧМАА Цэрэндорж said...

итгэл, талархах сэтгэл.
намайг бүтээсэнд талархаж, хичнээн ачаатай байсан ч жаргалтай байгаадаа итгэх итгэл

June 21, 2009 10:37 PM

Saturday, January 3, 2009

ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаж дуусашгүй жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ

Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ.


Миний блогийг үзэж суугаа эрхэм нөхөддөө шинэ жилийн мэнд хүргэж, сайн сайхныг ерөөе. Шинэ онд та бүхэн олон шинэ мэдээллийг миний блогоос уншиж коммент үлдээгээрэй.