Tuesday, December 9, 2008

ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН АНХААРАХ ЗҮЙЛ

Дотроо итгэлтэй, бүтээлч чадвартай л болохыг юуны өмнө эрмэлз. Учир нь хүний жинхэнэ чанар бүрэлдэхэд зөвхөн төрөлхийн бус мөн олж эзэмшсэн шинж байдал чухал. Залуудаа олж, сурсан мэдлэг чинь итгэлийн дэлбээ мэт дэлгэрч, ирээдүйн их үр бүтээлийн илч болно. Ариухан залуу амьдралд чинь чамд бэлэн зэлэн юм хаана ч олдохгүй. Харин алхам бүр чамаас хүчин чармайлт, бодлого, уян хатан хийгээд авхаалж самбаатай байхыг шаардана. Хичээл чармайлтгүйгээр, ажил хөдөлмөргүйгээр амжилтанд хүрэхгүй. Эхлээд тарь, дараа нь ургасныг хураа. Практик үйл ажиллагаа болон бүтээлчээр хандах чадвар хоёр л амьдралын их сургуульд хамгийн сайн багш нь болдог.
Ернст Тельман. Охиндоо бичсэн захидлаас. 1934 он

2 comments:

Anonymous said...

Орчин үед гол нь хүнтэй зөв харьцдаг байх нь чухал. Гэхдээ энэд бичсэн зүйлүүд дандаа л үнэн байдаг.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.