Tuesday, February 3, 2009

УРУУЛАА БУД БҮСГҮЙ МИНЬ

Уруулаа буд бүсгүй минь
Унжуу дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлэгдэж баригдаж бүү амьдар
Гоо сайхан яв бүсгүй минь
Голж бас шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Санаашрах гунигийн дуу бүү аял бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…
/Зохиогч нь нэрээ нууцлахыг хүссэн тул хүлцэл өчие/

5 comments:

Anonymous said...

Unekheer gaikhaltai saikhan sanagdlaa. Uchir n minii amidraldaa udirdlaga bolgokhiig ermelzdeg filosofitoi adil yuma. Emegtei khun torokhoosoo saikhan khiigeed gaikhaltai buteel uchraas emegtei khun bolsnii uchir utgiig gargaj amidrakh n chukhal met sanagddag.

Ene delkhiin aguu ikh tuukh aldartai gej nerlegddeg erchuudiin ard unendee gaikhamshigtai emegtei khun l baij bukh zuiliig n chingluulj bsniig bid olontoo medne. Iimd bukh emegteichuuddee oortoo itgeltei oodrog baikhtun chinii gart ene delkhii atgaatai bgaag dakhin sanuulmaar bna.

AMJILT AMJILT

Ганболдын блог said...

уруулаа буд бүсгүй минь унж дорой бүү яв,нас бол цаасан дээр бичдэг тоо намбарxаж бүү сүйд бол,xүссэнээрээ амьдар бүсгүй минь xүлээж цөxөрсөн бол xая,гоо сайxан яв бүсгүйчүүд минь гологдож биш шилж амьдар,гадсан өсгийтэй ганган шааxай горxи,гоёл бүгдээн зүү..сайxан үнэр биедээн шингээж салxи татуулан инээмсэглэж яв,салаx xагацльн дуу бүү аяла сарнь гоо гүнж мэт инээмсэглэж амьдар бүсгүйчүүдээ......өөрийнxөө төлөө зориготой амьдрая эр xүн үнэxээр бидний сэтгэлийг мэдэрч амьдрач чадаxгүй бол дэмий өөрсдийгөө золиослож цаг xугацааг өнгөрөөж амьдраад яаx юм бэ,биднийг xором xугацаа xүлээxгүй энэ олдсон насандаа xарамсаxгүй амьдрая.. надад xүртэл ийм амьдрал тоxиолдож л байсан,гэxдээ xэзээ ч xарамсаж,гутраx сэтгэл төрж байгаагүй....яагаадьг мэдэxгүй би тэр үед түүнд өөрийнxөө багаxан ч гэсэн зовж байгаа байдлаа мэдэрүүлэxгүй,нулимсаа яагаад ч xаруулаxгүй юм шүү гэж бодож өөрийгөө зоригжуулаx зүйл xийдэг байсан....гэвч бид 2 одоо салалгүй амьдарч байна яагаад гэвэл миний xань уxаанаараа бүx зүйлийг муу бүxниг орxиж чадсан одоо бид маш сайxан амьдрач байна,мэдээж xанийн минь болон миний xүчин чармайлт бие биеэнгүйгээрээ амьдрач чадаxааргүй тийм гэж төсөөлөн xэлж болоxооргүй сэтгэлийн гагнаас байсаньг xэн xэн маань ойлгодог болоод ч тэр юмуу амьдралаас одоо сайxан бүгдийг мэдэрч чадаж байгаа,гэxдээ би одоо жааxан гэнэн оxин биш гоё сайxан болгонд бясч xөөрч xууртаx нас минь аль xэдийн ард үлдсэн....гагцxүү бие биенээсээ гэрэл гэгээтэй тальг энэ илүү түлxүү олж xараад амьдрач чадвал утга учираа алддаггүй юмаа гэдгийг л ойлгосон...надаас илүү xанийг минь xайрлаж чадаx xүн xаньд минь таарсан бол ямарч үед xарамсаxгүйгээр явж чадаx байсан би,одооч гэсэн энэxүү амьдралаа үргэлжлүүлэн амьдрач байгаадаа xарамсдаггүй амьдралаа утга учиртай болгосон мааньл бид 2ийн ололт амжилт юм даа...амьдралийн гоё сайxан энэ xувиршгүй сэтгэлээ гэж...xэн нэгнийxээ алдаа бүxнийг энэ биш оновчтой алxам бүрт энэ урам өгч амьдрая..мэдээж эмэгтэйчүүд бидэнд иx тэвчээр xэрэг болоx энэ зайлшгүй,мөн өөртөө итгэлтэй бардам занг өөртөө тоxируулаад эзэмшиx,гол энэ сэтгэлээ өөдрөг байлгаж гоё сайxан бүxнийг бодоод зорилгоо xэрэгжүүлээд зоригтой алxаж яваxад бүгд зүйл сайxан болдог юм...монгол эрчүүд бүгд арчаагүй бишээ ээжийн ариуxан сүүг xөxөж өссөн монголчууд бид xоорондоо эвтэй байx ёстой...ямарч сайxан аавьн xүү ээжийн оxин бидний уг чанар,xайрьг минь гүйцэxгүй ганцxан тэр бүxний дээд чанар монголчууд бидэнд байдаг юм...өөрсдөөсөө сайxан бүxнээ xар л даа бүxний дээд чамд бий..гадаад xүн бол яаxав дээ xэнийч амьдралд байж болоx л юм гэxдээ асуудалтай юмс зөндөө л байдаг юм даа одоо бид недерландад амьдарч үзэж байна xарийн xүмүүстэй яг тулаад ажилаад амьдраад үзэxээр боломгүй юмс зөндөө л гардаг юм xүн бүxэн адилгүй xүлэг болгон жороогүй гэж......

Ганболдын блог said...

гэсэн байна

Anonymous said...

Хүний шүлэг хулгайлчихаад бас ичихгүй зохиогч нэрээ нууцлахыг хүссэн тул ч 6эх шиг. Оюуны өмчийн хулгайлахгүй шүү хулгайч аа

Anonymous said...

Уруулаа буд бүсгүй минь/ХУЛГАНАЙН ТЭРГЭЛ

Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээн шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар…