Saturday, June 27, 2009

ҮНЭН

Үнэн ямагт тодорхой байдаг. Байнга давтагддагч үнэн үнэнээрээ л үлддэг.
ҮНЭН гоёж чимсэн ХУДАЛ-аас сайхан байдаг. Өөрөөр хэлбэл ҮНЭН гэдэг гоёж чимээгүй бодит байдал юм. Юуг ч гоёж чимж болох боловч түүний мөн чанарыг өөрчилвөл ХУДАЛ болно. Ингээд бодохоор хамгийн энгийн зүйлд ч агуу их үнэн оршдог. Хамгийн сэтгэл татам, хамгийн их баяр баясгалан авчирдаг зүйл бол ҮНЭН юм.
Худал үгс сэтгэл гонсойлгож, гуниг зовлон авчирдаг бол ҮНЭН үгс амттай ч бай, гашуун ч бай СЭТГЭЛ ТАТАЖ чаддаг. Тиймээс би үнэнд дуртай. Өөрийгөө хамгаалах гэж ҮНЭН-ийг гуйвуулдаг өчүүхэн хүмүүст харин би дургүй.

1 comment:

Бадар-Ууган.С said...

Таньтай санал нэг байна. Гэхдээ үнэн ялхад хэцүү хорвоо болсон юм шиг санагдах юм. Шудрага үнэнийг би энэ нийгмээс олж харж чадахгүй байна.