ҮРГЭЛЖЛЭЛ:
Уран шувуу мөрөөдлөө олох урт замдаа шантрахгүй зүтгэсээр л байлаа. Энэ хугацаанд "амьдрал" тэр хоёрын хайр улам лавширав. "Амьдрал" хайрт бүсгүйнхээ Мөрөөдлөө олох замыг нь сэтгэл шингэсэн хайр, баяр баяслаар байнга чимж байлаа. Тэр хайр нь өглөө бүр шинэ. Үдэш бүр улам гэгээлэг. Ийм их хайртай учирсандаа Уран шувуу үнэхээр азтайд өөрийгөө тооцно. Харин тэр их хайр, баяр баясал, итгэл, найдварыг Уран шувуу бусдад харамгүй түгээж тэрнээсээ өөрөө бас эрч хүч авч мөрөөдлөө олох холын аяндаа зүтгэсээр.
ГЭВЧ ганц үнэт зүйл нь “ИТГЭЛ НАЙДВАР” гэж үнэн сэтгэлээсээ итгэж, байсан болохоор хүмүүст бас хэтэрхий итгэж найдаад тэрэндээ болж дандаа л бүдрээд байлаа.
Тэгээд нэгэн өдөр Бурхан, "Амьдрал" хоёр дээр очоод “Яах гэж надад “Итгэл” гэдэг зүйлийг өгсөн юм гэж уйлан байж хэлжээ. Хэр барагтайхан уйлдаггүй Уран шувууг мөрөөдлөө алдаад уйлж байснаас нь хойш олон жил нулимс асгаруулж байхыг нь ер хараагүй болохоор Бурхан маш их сандарч "Амьдрал" чамайг хуураа юу гэж яаран асуужээ. Үгүй дээ. Бид хоёрын халуун хайр улам лавширч тэрний хүчээр л би хорвоог туулж байна. "ИТГЭЛ". Би түүнийг чинь сайхан харсан, сайхан ярьсан бүхэнд өгчихөөд тэрнээсээ болж үргэлж зовж шаналж байна дахин би хэнд ч итгэхгүй гэжээ. Тэгтэл Бурхан тэгвэл чи "АМЬДРАЛ"-д бас итгэхээ болж байгаа юм уу гэж асуужээ. ЭНЭ АСУУЛТАНД ХАРИН УРАН ШУВУУ ЯАРАН ХАРИУЛЖ ЧАДСАНГҮЙ.
Тэгтэл "Амьдрал" ингэж хэлжээ: "Би чамайгаа жаргалтай байлгахын тулд бүхнийг зориулж чадна гэвч би нэг л зүйлийг чадахгүй. Бид хоёрын өглөө бүр хамтдаа хардаг нарны шаргал өнгө, мөрөөдлийг чинь байнга сануулдаг тэнгэрийн цэнхэр өнгийг би өөрчилж чадахгүй. Чиний итгэлийг хулгайлсан тэр хүнийг би өөрчилж чадахгүй. Хорвоо ертөнцийн юм бүхэн өөр өөрийн өнгөтэй. Түүнийг хэн ч өөрчилж чадахгүй. Тэрэнтээ адилхан алдсан ч, гомдсон ч , хууртсан ч итгэсээр байдаг чинийхээ энэ гэнэн, баян сэтгэлийг өөрчилж чадахгүй байна даа гэжээ. Харин Уран шувуу "Амьдрал"-ын хэлсэн энэ үгэнд итгэж ядан санааширсаар.
1 comment:
Ih goyo uhaaral hairlasan umaa. Bayarlalaa!
Post a Comment