БУРХАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ ХҮМҮҮС ЭЭ!!!
Итгэхгүй бол та үүнийг нэг уншаад үзээрэй...
Эрхэм уншигч таньд энэ сайхан гэрэлт нарны доорх гэгээлэг өдрийн мэндийг хүргье. Яагаад ч юм бэ Алтан нар бидэн дээр ав адилхан тусдаг, ав адилхан илчээ түгээдэг... гэдэг мөр аманд орж ирээд байх юм.Итгэхгүй бол та үүнийг нэг уншаад үзээрэй...
Юуны өмнө блогтоо намайг бичлэг оруулахыг зөвшөөрч санал болгосон Бүжээ эгчдээ маш их БАЯРЛАЛАА. Би бол 30 орчим настай жирийн л нэг инженер залуу. Юунаас эхлэхээ мэддэггүй ээ за байз...
Нээрээ би ямар нэгэн шашинг сурталчилах гээгүй, хүн мухруулах гээгүй юм шүү зүгээр л өөрт тохиолдсон наддаа бол маш айхтар сургамж, бодрол, ухаарал хайралсан 1 түүхийг бичих гэсэн юм шүү.
Надад энэ явдал маш их нөлөөлсөн учир би хэтэрхий их нуршчихлаа уучлаарай.
Яг 1 сарын өмнө ийм явдал тохиолдсон юм л даа. Бидний 4 найз хөдөө ажиллаж байгаад жил орчим уулзалдаагүй учир цагаан сараар нэгнийдээ нилээд ууж, ам халцгаагаад 6,7 дахь өдрийг ашиглаад гялс Булган аймаг руу анд явахаар болсон юм. Бид маш сайхан оюутан цагийн найз нар, дандаа л уулзаж учир ч бие биенийхээ алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцэж байдаг гэмгүй сайхан найз нар юм. Уг нь энэ жилийн хийморио үзэх гэж байгаа нь тэр. Архины дуудлагад өртсөн тэр гайт өдөр нь Билгийн тооллын Шинийн 5,6-ны өдөр байсан юм билээ. Монголчууд Шинийн 15 хүртэл ан гөрөө хийж болохгүй, амьтны амь тасалж болохгүй... гээд зөндөө айлдвар, сургааль байдгийг бид ерөнхийд нь мэддэг мөртлөө тэр өдөр хэн нь ч анзаараагүй байна лээ сүүлд бодоод байхад.
Бид тохирсон оройдоо буюу маргааш нь гэр гэрээсээ буу шийдэм, прожектор, дулаан хувцас гэх мэтээ аваад мөнгөө нийлүүлж 2 хайрцаг баахан л идэж уух юм авцгаагаад 20-21цагийн үед бүрэнхий болж байхад андаа гарваа хөөрхий. Уг нь Булган руу Дархан Эрдэнэтээр дамжин шувт асфальтан замаар явсаар ордог гэтэл бид тэгсэнгүй замдаа прожектор тусгаж ангийн нүд олж харах, улмаар амьтны амь таслах зорилготой Атар руу гарч өгсөн юм. Тухайн үедээ бол бүгд гоё, сайхан юм ярилцаад л явж байсан. Би л лав дотроо чоно харчих юмсан, бүр алчих юмсан давраад хүний тоогоор нэг нэг гэж бодож байсан санагдаж байна. Уг нь бид хол явахдаа байнга л овоо сэргээж, аян замынхаа ерөөлийг өргөөд, уул усаа аргадаад явдаг байсан тэр өдөр мөн л тэгсэнгүй, 2 хайрцаг дүүрэн идэж уух юм авчихаад 1 литр сүү аваад уул усандаа өргөж аргадаагүйдээ би одоо хүртэл харамсаж явдаг юм. Шууд зогсолгүй явсаар Атар ороод, цааш 4 км орчим яваад Ж маань прожектороо асаая гэсэн учир тэр газар бид гэнэт зогссон. Тэр үед 23 цаг орчим болж байсан юм билээ. Уг нь гадаа 5-10 градус орчим сайхан дулаахан шөнө байсан ч бид бууж дулаан хувцасаа давхарлаж эхэлцгээсэн юм. Учир нь прожектор тусгахын тулд цонхоо онгойлгон цээжээрээ гадагш ил гарч гэрэл тусгах учир машинд маш хүйтэн болдог юм л даа. Тэгсэн гэнэт л хэн нь ч билээ нэг нь бууныхаа овоо харааг шалгая барья болоод л явчлаа шүү. Би прожектороо урд хаалганы завсраар байруу тусгаж, Ж машинаас жаахан хол 5 м орчимд хэвтэж байруу шагайж байхад бүх юм л хяналтанд байх шиг байсан юм уг нь. Харин Э бид хоёрын дунд Ж-ийн баруун гар талд нь зогсож байсан. Ингээд Ж бай руу хараалж эхэлсэн. Ж биднийг бодоход урд нь ан хийж байсан туршлагатай биднийг анд дуртай болгосон, сайн ч бууддаг нөхөрлдөө уг нь. Т болохоор машиныхаа ард ачаагаа янзалж байсан юм билээ. Их ч том буу байсан ядахад дуран хараатай. Скиз байхаадаа. Буун дуу ч аймар чанга тас хийлээ бууны амнаас оч манарч байсныг би санаж байна, гэтэл Э буун дуутай зэргэцэн “Яая яая ямар аймаар дуутай юм бэ, яая яая... “(ЭНЭ УГ НЬ ДОХИО БАЙСАН ЮМ БИЛЭЭ...одоо бодоход) гээд л хэсэг ориллоо. Бид ч цочсоныг нь мэдсэн учир нэг их ач холбогдол ч өгсөнгүй. Тэгээд Э би буудъя гэсэн чинь Ж хар цагаан дуугарсангүй дурангаар байруу харсаар л тэгснээ арай л буруу байх шиг байна гэснээ, ахиад 1 буудаад орхие гээд Э-г тойрон прожекторын урдуур явсаар машины нөгөө талд гаран урд копудан дээр оччих шиг болсон юм. Гадаа тас харанхуй, хамгийн тэнэг нь бид урд оврын гэрэлээ асаагаагүй байсан байна лээ сүүлд бодоод байхад. Ердөө л миний тусгаж байгаа прожекторын гэрэл, Бай өөр юу ч харагдахгүй байсан санагдаж байна.
. . . Гэнэт буун дуу тас хийлээ Ж буудлаа гэж хэлсэнгүй. Тэгсэн ахиад л Э Яая гэж гэнэт ориллоо. Би ч ахиад л цочлоо гэж бодсон гэтэл Э “Ж чи яаж байгаа юм бэ? Чи намайг буудчлаа шүү дээ гээд прожекторын урд гүйгээд ирсэн. Би ч арай үгүй байлгүй гэж бодохтой зэрэгцэн Ж “Э чи яаж байгаа юм бэ? Яагаад урдуур орчив оо” гээд араас гүйгээд ирэхээр л би буудсанг нь мэдлээ. Гэтэл Э зүүн сугаа өргөтөл сугыг нь дагаад аймар их цус урсаж байна, цаашаа эргэтэл яг суганых нь дээд малд 2см орчим нүхээр цус олгойдож байлаа. Яг гарын 3 толгойт булчингаар урдаасаа ороод ардаас нь гарцан юм шиг харагдаж байсан. Гар нь унжаагүйг бодоход яс оноогүй юм шиг байна гэж би дотроо бодож амжсан.
Би хөдөлж ч чадахгүй паниктаад гэрэлээ тусгаад яанаа яанаа гэж байтал тэр үймээнээр Т машины араас гүйгээд ирсэн. За ямарч байсан цусыг нь л тогтоох ёстой. Э орилсоор л... Т гүйж машиныхаа араас 1 даавуу авчраад тэрүүгээрээ боох гэснээ хаяад (бохир санагдсан гэсэн) шууд өөрийнхөө зүүж байсан ороолтыг (тэр өдөр зүүсэн шинэ ороолттойгоо санасан гэсэн ) тайлан Ж, Т 2 шархыг нь боож эхэлсэн. Тэгтэл Э би юм харахгүй байна, юм харагдахгүй болж байна гээд хөл нь гуйваад ухаан алдаж эхэллээ. Ингээд өнгөрчихөж байгаа юм биш байгаа даа...
Бид 3 ч санд мэнд Э-г өргөж урд суудал дээр суулгаж ямар ч байсан Атарын эмнэлэг бараадахаар явсан. Замд Э ухаан нь орж гараад л, эмнэлэг азаар ойрхон байсан учир гялс л ирлээ. Ямарч байсан эмнэлэгийн бараа харлаа, миний эмч намайг аварна... одоо ингээд л гайгүй байх гэж дотроо залбирч байлаа. Кинон дээр гардаг шиг л баахан эмч нар гарч ирээд л шууд л насилкан дээр ачаад л хагалгааны өрөөнд оруулаад л мэс засал хийх юм бодтол үгүй юмаа эмч нар нь алга эмэгтэй, эрэгтэй 2 эмчийг гэрээс нь угз татах шахам авчиртал гэрээр бол үүдний пинд, эмнэлэгээр бол бараг коридортоо 1 орон дээр хэвтүүл гэж байна. Эрэгтэй эмч нь цамцыг нь сөхтөл Юу харагдсан гээч. Хөхний толгойноос нь 1см орчимын дээр 5мм орчим диаметртэй дув дугуй нүх харагдлаа. Би анхнаасаа л гарын 3 толгойтоор урдаасаа ороод гарсан гэж итгэсэн байсан учир 1 гайхсанаа, аан дарь марь нь л үсрээд түлсэн юм байх гэж бодсон юм. Ардаасаа цус гарах нь тогтчихжээ ямарч байсан. Яг онож дарж боосон байна гэж эмч нар ярилцаж байснаа цус алдалтыг тогтоох тариа, морфин, дусал мусал залгаж шархыг нь боосон. Гэтэл ашгүй Э ухаан орж хүн таньж эхэллээ бид 3ыг нэрлэж Найз нь үхлээ яг үхлээш дээ...” гээд байдаг эмч нар “Үхэх болоогүй ээ цус их алдаагүй байна чи азтай байна” гээд байдаг, гэтэл нөгөө эрэгтэй эмч үүд рүү гарч явлаа. Би одоо яах бол, хагалгаанд оруулахгүй юм уу гэж асуухаар гартал Т-тэй ярилцаж байна “Сум ЗҮРХЭНД нь туссан байна, артер венийн судас ч дайрсан байж магад, үгүй юмаа гэхэд дотуур цус алдаж байгаа нь тодорхой энэ хүн удахгүй. Ар гэр рүү нь ярь, энд удаан байлгаж болохгүй бид бүх боломжит арга хэмжээгээ авлаа хотын Гэмтэл бараадах хэрэгтэй ар гэрийхнийг нь урдаас тос гэж хэл...
”Энэ хүн удахгүй, энэ хүн удахгүй, энэ хүн удахгүй”. Ингээд л өнгөрчих юм гэж үү ингээд л үү, үгүй ээ... Ямарч байсан цаг алдалгүй хот бараадъя энд өөр юм хийхгүй нь тодорхой боллоо, манай хөдөөний эмнэлэг гэж нээрээ л хөдөөнийх юм билээ юун хагалгааны эмч сураггүй юм билээ... Эрэгтэй эмчийг цуг явахыг хүслээ Э муудвал бид яахаа ч мэдэхгүй гэхэд эмч ашгүй тэгье гэлээ...Э-г урд суулгаж хотруу хөдөллөө Э үхлээ гээд байдаг, бид 3 тал талаас нь үхэхгүй шүү найзаа Эхнэр, хүүхдээ бод, ээж ааваа бод гээд л аль болох дэмжих санаатай... Ухаан нь орж гараад л улам л дуу нь сулраад ам цангаад байна гээд... Би ус өглөө. Кинон дээр ус нэхэхээрээ л өнгөрчихдөг шүү дээ...
Замдаа хэн эхнэртэй нь ярих бэ?... Т эхнэр рүү нь залгаж Ж, Э-г буудчихлаа гэхэд эхнэр нь яаж итгэж чадах бэ дээ хөөрхий цаг гарны өмнө цоо эрүүл гарсан хүн Чи яагаад тоглоод байгаа юм бэ? Гэхэд Т би юу гэж ийм юмаар тоглох бэ дээ? У итгэсэн бололтой За би гарлаа.. гээд яриа дууслаа.
Хүн ийм л үед үнэхээр хэнээс юу гуйгаад байгаагаа мэдэхгүй аврал эрэн гуйдаг юм билээ.
...Аав, өвөө, овог удам, бүх бурхад(лал, христос, будда, есүс...)-аас, ер нь л санаанд орсон гуйж болох бүх зүйлсээс л гуйсан даа. Бурхан минь та үнэхээр л байдаг л юм бол энэ л үед хүүгээ авар, хүүхдүүдээ авар... гээд л. Мэдээж манай хоёр ч гэсэн залбирсан нь тодорхой.
Зам холыг хэлэх үү хичнээн удаан яваваа цаг яваад л байдаг хот болоогүй л байдаг...
Арай гэж хот орж ирлээ. Ядаж байхад тэр шөнө нь 5-6 дахь өдөр рүү шилждэг нөгөө гайт Баасан ахын төрсөн өдөр байж таарч. Бид шөнийн 2цагт орж ирж байхад зам дээр нил машин... Бууны хэрэгтэй учир Гэмтэл авдгүй гэнээ..., гэлдэрсээр гэлдэрсээр Цэргийн госпитальд ирлээ. Эмнэлэг хүрэхэд Э бараг ухаангүй... Дотогшоо авч ороод биднийг оруулсангүй. Ар гэрийнхэн нь бүгд ирж. Бид 3-ыг ч цагдаа аваад явлаа. Амьд, амьд л гараасай. Амьд гарахгүй бол ...
----------------------“”-------------------------“”-------------------
Ж-ээс байцаалт авч дуусаад 72т хийлээ. Бодвол Ж бүх хэргийг хүлээсэн байх, дээр нь бид гаднаасаа харахад яадгаа алдсан алуурчид харагдаагүй юм байлгүй зайлуул. Бид 2ыг машиндаа гадаа унт гэж хэлэв. Цагдаа ах: Та нар цэрэгт яваагүй юу? Буутай харьцаж сураагүй байж яах гэж явдаг байнаа, миний хүүхдээс ялгаа юу байхав, залуу улс гэнэдсэн л байна. Гол нь өвчтөний байдлаас бүх зүйл шалтгаална гэв. Бид 2ч шөнөжин яагаад ийм юм болсоныг тайлбарлах гээд 1л болж өгдөгүй гайхсаар л... Т машины ард байсан учир юу ч хараагүй, би л гэрэл тусгаж байсан учир харж байсан гэхдээ яагаад ийм юм болчив оо чөтгөр бүү мэд, яах бол амьд гарах болов уу ‘Энэ хүн тэсэхгүй...” гэдэг 3 үг толгойноос салж өгөлгүй үүр цайлгалаа...Өглөө Э маань сэхээнд байгаа Бурханы авралаар амьд ухаан орсон гэсэн сайхан мэдээг утсаар сонсох ямар сонсголонтой байсан гээч. Гэтэл зайлуул Э-гийн аав, ээж 2 нь бидэнд хоол цай барьчихсан ирж байна. Бид 2 нүүрийг нь эгц харж чаддаггүй ээ... Аав нь зайлуул: Э ухаан орсон, цаадах чинь утасдаад та нарыг гаргаж ав, заавал гэж цамнаад байна гэхэд л найздаа маш их хайр хүрч билээ. Хамгийн гоё нь Э маань сэрэнгүүтээ л “Миний 3 найз хаана байна. Яагаад цагдаа аваад явсан юм бэ? Яах гэж цагдаад хэлсэн юм бэ? Би зүгээрээ гээд л босох гээд зүтгээд байсан гэж байгаа. Манай 3ыг гаргаж аваа, тэд нарт ямар ч буруу байхгүй би өөрөө урдуур нь орсон юмаа гээд л... Өнөөгийн нийгэмд ийм хүн, ийм аав ээж хэд байгаа билээ мэдэхгүй л юм... тэгээд Э-ийн бие нь гайгүй ухаан орсон талаар нь аав, ээж нь байцаагчид нь хэлж гуйгаад бид 2ыг ямартай ч явуулахаар болов. Шууд л Э дээр очлоо. Тэр оройдоо уулзаж чадсангүй, маргааш нь 2уул эртхэн эмнэлэг дээр очоод Э-г дуудуултал зайлуул гар нь боолттой өөрөө 1 юм муухан алхаад ирж байна. Амьд байгааг нь өмнө нь сонссон ч гэсэн нэг л итгэж чадахгүй байсан учир алхаад муухан инээчихсэн ирж явааг нь хараад өөрийн эрхгүй нүдний нулимс бүрхээд л ... ямар баярласан гээч. Бид бөөн баяр хэсэг ярилцсан. Ухаан санаа нь саруул... царай нь цонхийсон цагаан...
... Миний найз яагаад ийм юм болчвоо? гэхэд “Би 2 дахиа буудахад Ж-г хаанаас буудсаныг мэдээгүй шүү дээ... эхний удаа буудахад нь айхтар цочсон. Чих дөжрөөд хэсэг хугацаанд паниктаад Ж-г байрлалаа солисоныг мэдээгүй юмаа” ингэж л бүх зүйлийн учиг тайлагдлаа.
Эмч нарын дүгнэлт “Сум зүрхний яг дээр1хэн см зайтай гарсан байна, цээжний хөндийг гэмтээгээгүй, уушиганд хүрээгүй, артер венийн судас тасарсан, одоо маш хүнд хагалгаанд орно... Хамгийн азтай нь артер, венийн судас 2ууланг нь дайрсан мөртлөө одоо болтол амьд байгаад үзсэн бүх л эмч гайхаж хүн уг нь ийм тохиолдолд 5минутын дотор л үхдэг гэлцэн ямар азтай юм бэ? Хэрэв энэ залуу 1.5 см өндөр байсан бол сум зүрхэнд..., 10 градус баруун тийш эргэсэн бол уушиг, ахин 10градус орчим эргэсэн бол цээжний хөндийг гэмтээн цээжинд цус дүүрч (Кинон дээр гардаг даа амнаас нь цус гараад үхдэг) өнгөрөх байсан, зүүн тийшээ 10 градус эргэсэн бол гарын бугалганы яс бяц, хэрэв 20м-с хол байхад нь сум туссан бол юун 5мм-2см нүх шууд зад татаж 20-30см диаметртэй нүх гарч газар дээрээ өнгөрөх байсан гэлцэж байлаа... Ямар их аз, Яамар их од вэ...
Сониноос Цэргийн госпиталь эмчилгээ маш муутай юм билээ, найзыг маань бараг 4хоног ямарч эмчилгээ хийлгүй байлгаад л байсан юм. Гэмтлийн эмнэлэг рүү шилжүүлсэн чинь та нар хүн алах нь уу юугаа хийгээд цаг алдаад байдаг юм бэ шууд ирэхгүй яасан юм бэ гээд маргааш нь хагалгаанд орсон доо.
Хагалгаанд орсон өдөр нь би тэсэлгүй бачимдаад өдөржин уйлсан даа... Яах бол амьд гарах болов уу... Гэхдээ найз маань маш хүнд хагалгаанд ороод хагалгаа амжилттай болсон... Одоо амьд сэрүүн, ухаан санаа эрүүл, ойр зуур явж байгаа ... Энэ бас л БУРХАНЫ АВРАЛ биш гэж үү.
Одоо найз маань эмнэлэгтээ байгаа, зүүн гар мэдээгүй, яваандаа мэдээ орох ёстой гэсэн. Тэр аймшигт үхлийн аюулаас амьд гарч чадсан юм чинь найзын минь гар заавал мэдээ орно, эдгэнэ. Би итгэлтэй байна.
Хүнд зөн совин байдаг, зөн совин хүнд дохио өгдөг, хүн зөн совиндоо итгэх хэрэгтэй юм билээ. Учир нь: Би замд гардгийн урд шөнө Ажил тараад харих замд машинууд ирээд намайг мөргөх гээд би айгаад шувт нэгдүгээр эгнээгээр явсаар харьлаа гэж зүүдэлсэн юм. Тэгээд ч би нэг их ан гээд байдаггүй л дээ тэр өдөр нэг л явмааргүй санагдаад, ажил ихтэй ч байсан. Нэг нь л явахаа болих уу гэвэл дуун дээр нь зөвшөөрөх байсан юм...
Т тэр шөнө бас ингэж зүүдэлсэн гэсэн. Бууных нь дуранг нь аваад хаячихсан, Яагаад миний дуранг аваад хаячихсан юм бэ, маш сайн дуран шүү дээ, яг онодог гээд зүүдлээд байсан гэсэн.
Бас 1 сонин гэвэл Ж-ийн карманд өөрийнх нь энэ жилийн зурлагын жижиг ном явж байсан байналээ. 2010он таний харш жил, ан гөрөө хийж болохгүй, буу шийдмээс хол бай, уул устай болгоомжтой харьц, баруун болон баруун урагшаа явж болохгүй, болгоомжтой бай.. гээд бидэнд тохиолдсон бүх зүйл зурлага дээр бичигдсэн байсныг хэрэг болдгийн маргааш өдөр надад карманаасаа гаргаж үзүүлж байсан. Урд нь уншсанч гэсэн 1 их ач холбогдол өгөөгүй гэсэн. Өөрөө шөнөжин уншиж, харамссан байхдаа зайлуул.
ЗҮРХЭНД ТУССАН СУМ ЯАГААД АМИНД ХҮРЭЭГҮЙ ВЭ.
Бид цаг алдалгүй цусыг нь тогтоож эмнэлэг хүргэсэн. Хэрэв цус их алдсан бол, хэрэв цусанд бохир орсон бол...
Азаар АТАР-ын эмнэлэг ойрхон байсан учир анхны тусламжийг цаг алдалгүй хүргэсэн. Атарын эмч нартаа баярлалаа. Хэрэв бид хойд замаар явж байхдаа ийм явдал тохиосон бол, эмнэлэг хол байсан бол...
Э маань өөрөө хүнтэй маш нийцтэй, хөгшин залуу гэлтгүй маш олон салбарт олон найзтай, хүнтэй их амархан нөхөрлдөг, нийтэч, хүнд муу санадаггүй сайхан сэтгэлтэй хүн л дээ. Э-г муулж ярьдаг, муу хэлж байгаа хүн би лав харж байгаагүй юм байна. Их сэргэлэн гүйлгээ ухаан сайтай нөхөр л дөө. Гэм нь жаахан чанга дуутай аймар чанга ярьдаг хэхэ...
Дөнгөж ой хүрсэн 1 хөөрхөн хүүтэй. Эхнэр нь сайхан тайван, дөлгөөн үзэсгэлэнтэй монгол бүсгүй бий инээгээд л сууж байдаг юм.
Бид 4 дөрвүүлээ инженерүүд. Их бүтээн байгуулалтын салбарт ажилладаг бүгд л дор хаяж 100аас дээш ажилчид удирдаж ажилладаг. Энэ олон хүний аж амьдрал бидний удирдах чавдараас шууд хамаардаг. Энэ олон хүний зөв энерги нөлөөлсөн болов уу.
Дээрх бүх зүйл нийлж Э-д маань нөлөөлсөн байх, өөрийнх нь сайхан чанар, хүнд дандаа эерэг энерги өгдөг нь нөлөөлж, Эхнэр хүүхдийн заяа түшиж, мөн бид 4-ийн заяа түшиж, хамгийн гол нь найзын маань өөрийнх нь босоо хийморь, заяа нь их түшсэн дээ. (Нээрээ сүүлд өөрөө тэгж ярьсан. Анх буудуулчаад ухаан алдахад та нарын дуу улам холдоод л... нээх сонин битүү шар гэрэл дотор л нисээд, нисээд л байсан... тэгсэн буцаад та нарын дуу тодроод би ухаан орсон шүү гэж ярьсан тэр бараг чөтгөр сүнсийг нь авч явж байсан байхаа даа. Тэгээд яахав дээ Бурхан чөөгийд битгий хуцөө наад залуу чинь дэлхийдээ хэрэгтэй гээд буцаагаад аваад ирэхгүй юу хэхэ)
Хагалгаа амжилттай болсон гэсэн мэдээг дуулсаны Маргааш өглөө ажил руугаа явахаар гэрээс гарахад АЛТАН НАР гэдэг ямар гайхамшигтай гэрэлтдгийг, илчээ ямар сайхан түгээдгийг, гэрэлт нарыг харах ямар сайхан байдгийг, амьдрал гэдэг ямар гайхамшигтайг, амьд байх, хүн болж төрөх гэдэг ямар сайхан байдгийг би тэр л өглөө бүрэн дүүрэн ойлгосон доо... Хүн болж төрөх гэдэг бол “Шуудай шар будааг зүүний үзүүр дээр 1 бүрчлэн унагаахад 1нь л тогтсонтой адил их хувь заяа” гэдэг биздээ.
Эрхэм Та миний оронд өөрийгөө байсан гэж төсөөлөөд маргааш өглөөний мандах нарыг нэг ажиглаарай таньд ямар санагдсанаа надад бичээрэй... Би уг нь их муухай ааштай хүн л дээ. Одоо би их засрах гэж хичээж байгаа, хүн загнаж зандрахаа болихыг хичээж байгаа. Дандаа хүнд сайн сайхныг хүсч, сайхан гэгээлэг амьдрахыг хүсдэг болсон доо. Одоо би буу барьж байна гэж зүүдлэхийг ч хүсэхгүйгээр хаширсан. Ямар сайндаа саяхан 1 найзындаа очтол хүү нь жижигхээн тоглоомон буу гаргаж ирээд надруу чиглүүлсэн чинь би бүр үнэнээсээ айгаад бушуухан булаагаад авсан шүү хэхэ.
Э-д минь амьдрал хайралсан Алтан гартай бүх эмч нартаа маш их баярллаа. Цэргийн Госпиталийн Сэхээн амьдруулах тасгийн нийт бие бүрэлдэхүүнд баярллаа. Хагалгааг гардан хийсэн Гэмтэлийн Бүргэдэй эмчдээ баярллаа. Гэмтлийн эмнэлэгийн нийт эмч нартаа баярллаа. Эмч нарын яруу алдар мандан бадартугай!
Хөөрхий эхнэр нь ханиа өдөр шөнөгүй л хажууд нь сахисаар хүн болгож авч байна даа. Энэ сайхан гэр бүлд аз жаргал хүсээрэй...
Э миний найз амьдрал чамд хайртай юм байна, амьдралд миний найз хайртай яваарай.
ТА БҮХНИЙГ ЭНЭ НУРШУУ ТҮҮХИЙГ ДУУСТАЛ НЬ УНШСАНД МАШ ИХ ГЯЛАЙЛАА, БАЯРЛАЛАА.
Хүндэтгэсэн И...ТА БҮХНИЙГ ЭНЭ НУРШУУ ТҮҮХИЙГ ДУУСТАЛ НЬ УНШСАНД МАШ ИХ ГЯЛАЙЛАА, БАЯРЛАЛАА.
33 comments:
saixan uyerxel, aztai l zaluus bn, E-d eruul enxiig xusye,
ta buhend bugded chini amjilt husey. hurdan edgeerei. bas nzuudaa bitgii orhioroi.uurd iim shan nzuud heveeree bgaarai.uneheer surgamjtai tuuh bna.
Naizuud baihiin utga uchriig ta 4-s yalanguya E-s olj harlaa. Magadgui uur humuust iim zuil tohioldson bol uuruu hedii buruutai ch uuchlahgui bhda. Ger buliinhen ni ch ter. Ta 4 gaihamshigtai sain naizuud yum. Bugded chini az jargal husie
Minii bichsen tuuhiig unshij bgaa ta buhend mash ih bayarlaa. Nadad mash saihan bnaa uchir n medeej ta buhnees aygui goy eireg energy tsatsarch bgaa ter energy n my naizad shuud hurch bgaa gej bodohoor MASH IH BAYARLAA.
Woow. Uneheer sonsuushtai, gaihaltai tuuh bn! Yamarch bsan asuudal sainaar ergesend bayar hurgeye! Hediigeer burhand itgedeggui ch hestuudsen uyed BURHAAN gej duuddag shuu... Hun gej...
Zugaa tsengeliin toloo amitan horoohoo bolitsgooyoo!!! Za tegeed sogtuugaar buu shiidem baitugai teevriin heregsel...Tavan tolgoi-n amraltand ochij bai buudah ch bas zugaatai shuu. Ayul bagatai.
Naizaa ehniihiig n zovshoorch bnaa but bid sogtuu bgaagui shuu tsoo eruul bsan... zalruulga
би та бүхний өмнөөс их баярлаж байна. хэдийгээр энэ явдлыг мэдэж байгаа ч хүний амнаас сонссон болхоор нэг их зүйл тунгааж бодоогүй ээ. Ямар азтай юм дээ ах нар минь л гэж бодсон, гэхдээ И ах таны найруулан бичсэнийг уншаад би их олон зүйл ухаарч авлаа.Уншиж байхдаа нүдэнд минь нулимс бүрхэж байлаа шүү хэхэ. за ямар ч гэсэн манай Э ах удахгүй эрүүл энх болно гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна.Та бүхнийг хүндэтгэе
Үнэхээр гайхалтай... Чамд эрүүл энхийг хүсье... Анд нөхдийн аугаа үерхэл мандан бадраг.... Амьдрал чамд хайртай юм байна....
gaihamshig gej baidagiig haruulj bn ta bugd aztai bn. eh oron ehner huuhdiinhee tuluu iluu ihiig buteelgehiin tuld burhan end uldeesen yum aa. burhan gej baidag yum. chi ch bas zuv bodoltoi mun saihan bichdeg yum bn. ta bugded amjilt husie. buh zuv bodoltoi humuust amjilt husie.
uneheer surgamjtai tuuh bna, bas nzuud gj yamar goe bdag ym be gj bodoj suuna,,,ta nar-n ajil amidrald amjilt husie. Nz ruu n msg bichne ee. Amjilt
Uneheer and nuhdiin nuhurlul hundlel gedeg aguu zuil shuu dee. Hund tohioldohgui gehiin argagui l yum bn. Setgel hudulj bn. Az gedeg uur zuil, amidrah huvi tavilan us uuh honogiin toono guitseegui l bj dee gej hugshchuul yaridag shuu dee ta ah duu naiz nariinhaa shan setgeliig bodoj hurdan edgeed garaarai.
aguu ih haan Chingisiin ur sad argaguil mon doo chi!
Uheed bosson hun ovchnoo diileed bosood irnee chamd amjilt!
E uneheer aztai zaluu yum bna.bas tegeed uneheer sain hun yum shig bna.tiim bolood l burhan tuuniig harj uzed erguuleed hani ur aaw eej naizuudad ni awaad irjee.bas halamjit hani huurhun uriinh ni zaya tushij.yum bolgon uchirtai baidag gej ene dee.E chamd bolood chinii ger buld hamgiin sain saihaniig husey.Chi aztai, odtoi denduu hiimorlog zaluu yum. I bolon busad naizuudad ni bas amjilt husie.odoo ta nar bugdiig uur untsuguus harj sursan biz dee. Hunii Amidrald xair,itgel, hani ijil, ur huuhed, nuhurlul ymar une tsenetei geech. Ene bugdiin hundlungiin hen negen bitgii hel burhan ch uhel ch bulaaj awch chaddaggvi yum gedgiig oilgoson biz dee I.
ta nariigaa harahaar unendee ataarhadag shuu. uneheer gaihamshigtai naizuud.im naizuud howor shu.ta bugdiig mini burhan salgaj ul bolno gej zurganda zurchihsan bgaa du nartaa hairtai shuu
hun gants l buruu gishgehed amidral 180 gradus irgej boldog tiim l emzeg baidag yum bna tiimees ene bgaa amidralaa hamgaalj hairlaj yvah gedeg hamgiin chuhal. J...
Khorvood gantshan amidrah nasandaa hun saikhan zuiluudee tanij medehgui, hairlaj, haramlaj chadahgui yavsaar tuuniigee aldakh shig haramsmaar zuil ugui. Tiimees l amidraliig, bas ter amidrliig saikhan bolgodog engiin buguud aguu zuiluudiig hairlaj nandignaj yavah estoi baidag.
МИНИЙ НАЙЗАД УРАМ ХАЙРЛАЖ БАЙГАА ТА БҮХЭНДЭЭ МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙНА ШҮҮ. АХИАД Э-Г МИНЬ ДЭМЖЭЭД ӨГӨӨРЭЙ. ХАЙРТАЙ ШҮҮ ТА БҮХЭНДЭЭ
ӨНӨӨДӨР, ӨЧИГДӨР МАШ САЙХАН БАЙНАА, МАРГААШ БАС НӨГӨӨДӨР ТҮҮНЭЭС ЦААШ БҮР САЙХАН БОЛНОО. АМЬДРАХ САЙХАН ШҮҮ Э МИНИЙ НАЙЗ ХУРДАН ЭДГЭЭРЭЙ
Ahiadl bi. Neeree bi ta buhend negen saihan medee duulgya teh uu! E maani emnelegees garsan bie n dajgui sain bna lee. Sayhan bur ooroo mashinaa barij 1 odor yavsan gsn 1 garaaraa joloo bariad shuu. Odoohondoo medee oroogui bgaa yum. Hooe chi yadarchivaa gsnchin harin tiimee ih yadarch bna gj avsan hehe. Saihan sahilgagui gar shuu...
hunii saihan setgel gdg ene delhiin hamgiin une tsenetei zuil
E.d ene horvoogiin hamgiin sain saihan buhniig chin setgeleesee husey
Hi. Bid ta nariig mash sain tanidag humuus bna. Ta 4-n tuhai sonsson. Ta nar mash aztai bna. Burhan uneheer ta nariig harj uzsen bna shuu. Uuniig hezee ch bitgii mart. Ta nariin humuust hiisen buyantai ajil uils chin iveej, nart horvood us uuh tavilan zayasan shuu. Bid nar E chinii tuluu sanaa,setgel zovj, surag tavij suudag shuu. Bie chin saijirsan mash ih bayartai bna. Burhanii iveeliig turtdeg hun gej bdag, turtehgui ch hun bdag shuu. Amidral, burhan 2 chamd hairtai yum bna.
aztai hiimortoi zaluud amjilt husii,
hurdan edgeerei
Хөөх, Ууууухай. Ямар сайхан бичлэг вэ.
Би эхнээс нь аваад л уйллаа. Амьдрал гайхалтай бөгөөд үргэлж агуу хүч биднийг ивээж байдгийг ойлгуулсанд баярлалаа. Баярлалаа. БАЯРЛАЛАА.
Minii nuhurt uram ugch demjij bsan ta nart mash ih bayrlalaa. Ta buhend ene horvoogiin sain saihan buhniig husie. Gants oldoh amidraliinhaa horom buriig hairlaj haramlaj yavaarai.
Komment bichsen bukh humuust bayarlalaa.
E minii naiz hurdan edgeerei chamd tiim huch chadal baigaa gedegt buren itgej baigaa. Ta 2 mini biden dundaa hamgiin ulger jishee saihan ger bul yum shuu ta 2-ooroo uneheer baharhaj baina. U-iin hairt naiz O-oos ni. Az jargal hamgiin sain saihniig husei hairtai shuu!
timee burkhan baidag yum bn zaluusaa amjilt kkk
Би энэ бичлэгийн уншаад Бурхан байдаг эсэхээс илүүтэйгээр найз нөхөд, сургамж гэдэг үгийг л саналаа. Э гэдэг залуугийн найз нөхөддөө гаргасан сэтгэл, энийг бичсэн хүний сэтгэлээс гарсан үгнүүд цөм л "НАЙЗ" нөхөр гэдэг хичнээн үнэ цэнэтэйг харуулж байх шиг. Одоо лав Э эдгэрсэн байх гэж бодож байна. Юутай ч гэсэн та бүхэнд эрүүл энхийг хүсэе. Сайхан нөхөрлөл чинь үүрдийнх байг гэж ерөөе.
nziigaa hund emnelegt hevtej bgaa gdgiig sonsoh ch ehleed hetsuu itgehgui bsii shuu minii nz amidrald hairtai amidral chamd hairtai bolhoor chamaig tiim ch hurdan yavuulahgui shuu garaa hurdan edgeegeerei hairtai shuu amjilt husie chi chadnaa
hurdan edgeerei!
az jargaliin deed buhniig husey
Post a Comment