Thursday, April 14, 2011

Хавар болж шувууд ирлээ.
Сайхан дуугаараа хорвоог уяараан
Дэвэн дэвэх далавчаараа хайрын мөр цацруулсаар
Хавар болж  шувууд ирлээ.
Ирэх шувуудын ганганаан
Эргэх хорвоог хайраар хөглөхөд
Цэнгэл жаргалын далайд хүслийн шуурга дэгдэж       
Сэтгэлд харин хөнгөн гуниг нөмөрлөнө.

      Сэрүүхэн тунгалаг зүүдний хорвоод
      Сэрж мэдрэх жаргалын далай цалгиж
      Ариухан хайр гунигийг хулжаан довтлоход
      Амьдрал өөрөө үлгэрээс ч сайхан санагдана.

1 comment:

B said...

Шувуудын ганганаан хорвоог хайраар хөглөнө гэж ямар сайхан үг вэ. Гэхдээ яагаад хөнгөн гунигтай байгаа юм бол доо миний найз. Үргэлж л сэргэлэн цовоо гялалзаж явдагсан. гэхдээ л амьдрал чинь сайхан, бүр үлгэрээс ч сайхан байгаа юм байна тийм үү. Найз нь чиний өмнөөс баяртай байна. Сайн сайхныг хүсье дээ.