Tuesday, May 17, 2011

БЛОГИЙН ГИШҮҮД БИЧИЖ БАЙНА.


Бүжидмаа багш маань Монгол эх орныхоо ирээдүй нь болсон үр хүүхдийнхээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө санаа тавьж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж  явдаг гайхалтай сурган хүмүүжүүлэгч нэгэн. Иймээс багшийнхаа блокт өөрийн хүүгийн бичсэн энэхүү эссэ илтгэлийг тавья гэж бодлоо.  Миний хүү өнөөдөр 13 настай. Нийгмийн амьдралын болж бүтэхгүй бас болж бүтэж байгаа талаар өөрийн санал бодлоо бичсэн нь энэ л дээ.  Би ч гэсэн хүүгээ дэмждэг. Хүүгийн маань бичсэн энэхүү илтгэл эссэ сургуулийнхаа илтгэлийн уралдаанд түрүүлсэн бүтээл нь.
Иймээс эрхэм уншигч таныг хүүгийн минь бичсэн энэ эссэгээс нэгийг бодож хоёрын эрэгцүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Уншигч та таалан болгооно уу.
Хууль бус үйлдлүүд ба
миний амьдралын эргэн тойронд
Өнөөдөр хүүхдүүд бид хууль бус үйлдлийн тухай ярихдаа тээ тэнд байгаа хятадын тухай тэр уул уурхай тухай, бас улс төрийн тухай, намуудын тухай ярьж байна ингэж ярих нь зөв л дөө гэхдээ үүнээсээ илүү бид эргэн тойрноосоо эхлэх ёстой гэж бодож байна. Хаа байгаа тэр уул уурхай, шашин, улс төр яах вэ эхлээд бид өөрсдийгөө хууль бус үйлдэлээс  цэвэрлээд авбал аяндаа тэр бүгдтэй тэмцэж болно гэж бодож байна. Иймээс илтгэлээ хүүхэд бидний амьдарч буй орчин миний эргэн тойронд болж буй асуудлаас эхэлж байна.
1.   Цэцэг үрнээсээ эхлэж ургадаг биз дээ. Бид ч гэсэн энэ улс орныхоо үндэс нь,  үр нь, Бид ямар байна улс эх орны минь ирээдүй тийм л байна.
Бид өөрсдөө шударга байж хууль бус үйлдэл хийхгүй байж улс эх орон минь цэцэглэн хөгжинө.
Миний амьдралын эргэн тойронд хууль бус үйлдэл гарсаар л байна. Жишээ нь. Хүүхдүүд байрны ханан дээр юм бичиж байна..  Хүүхдүүд бие биенээ дээрэлхэж зодож байна.  Энэ бүгд биднээс шалтгаалсан  хууль бус үйлдэл гэж бодож байна.  Үүнийг би ч бас та ч харсаар байгаа хирнээ дуугай л өнгөрдөг. Заримдаа хүүхдийн ертөнц дэндүү харгис болсон юм шиг санагддаг. Ийм байж болно гэж үү. Гэхдээ мэдээж бас бүх зүйл хүүхдүүдээс шалтгаална гэж байхгүй. Нэгэнт би энд анги хамт олноо төлөөлөн үеийн хүүхдүүдээ төлөөлөн илтгэл тавьж байгаа учраас биднээс шалтгаалахгүй олон хууль бус үйлдэл байгааг хэлмээр байна.
2.   Цэцгийг услахгүй бол тэр цэцэг яаж ургах билээ. Томчуул та бүхэн л бидэнд сургамж хэлж үлгэр дуурайл болохгүй бол бид жинхэнэ хүн болж төлөвшиж чадах болов уу
Өнөөдөр мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монгол улсын хэмжээнд сургуулийн 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь сургууль гэр бүлийн орчинд зодуулж, дарамтанд орж байна.
Өнгөрсөн онд дээрмийн гэмт хэрэгт 14-18 насны 89 хүүхэд хамрагдсан байна. Мөн нийт 35 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 24 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт өмнөх оныхоос 3,3 хувиар, гэр бүл цуцлалт 2,7 хувиар өссөн байна. Үүний цаад талын хохирогч хүүхэд болж байна.

Энэ мэт
хүүхэд биднээс хамаарахгүй сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлаас үзэхэд Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдээ хөгжүүлэх бодлого, хүүхдийн хүмүүжлийн асуудал  ус, агаар мэт хэрэгтэй болоод байна..
Хүүхэд гэр бүл
, сургуульдаа  аюулгүй, амар тайван амьдрах эрх нь зөрчигдөж, олон хүүхэд гудамжинд, асрамж халамжийн газар өсч, сургуулиасаа гарч байна. Энэ нь дээрхи судалгаагаар нотлогдож байна. Би энэхүү судалгааг интернетээс  УИХ-ын гишүүн Оюунхоролын тавьсан “Хүүхдийн орчинд тулгамдаж буй асуудал” гэдэг илтгэл дээрээс иш татаж авсан.

3. Энэ бүгдийг ингээд байлгаад байх уу эсвэл өөрчилөх ямар нэгэн арга зам байна уу. Үүнд би өөрийнхөө саналыг хэлье.
1.   Багшийн үйл ажиллагааг хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн үзүүлэлтээр дүгнэдэг болгох;
2.   Хүүхэд залуучуудын чөлөөт  цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амрахад зориулсан үйлчилгээний  хэлбэрүүдийг өргөжүүлэх;
3.   Хүүхэд залуучууд, гэр бүлд  зориулсан  орон нутгийн нэвтрүүлэгтэй болж түүгээрээ зөвөлгөө өгдөг болох
4.    Хүүхдэд тавих эцэг эхийн болон олон нийтийн хяналтыг сайжруулах
5.   Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй хүүхдийн эцэг эхтэй хариуцлага тооцох
6.   Сургууль дээр сэтгэл санааны хямралд орсон хүүхдүүдтэй ганцаарчилан уулздаг  клубтэй болох гэх мэт зүйлийн хийж хэрэгжүүлэх нь зүйтэй болов уу
Эцэст нь хэлэхэд өөдрөг үзэлтэй хүмүүс онгоцыг бүтээсэн харин уруу үзэлтэнгүүд онгоц унаж магадгүй гэж шүхэр бүтээсэн гэдэг Ямар ч зүйлд боломж заавал байдаг гагцхүү түүнийг өөдрөгөөр бодож эрж олох нь та бидний үүрэг билээ.


ш8б ангийн сурагч
 Б. Идэржавхлан
13настай

2 comments:

Anonymous said...

хөөх ямар сайн бичээвээ 13хан настай гэхэд. Яанаа Монголд 13хан настай хүүхэд ингэж эх орнийхоо төлөө сэтгэл зовинон бичинэ гэж үэнэдээ санасангүй гэтэл энэ улс орны байж байгааг ичээсээ энэ хүүхдүүдээс...

legioner said...

saikhan blog bna shvvvv