Өчигдөр орой тэнгэр бүрхэж ширүүн бороо цутгасан уйтгартай орой байлаа. Гэнэтхэн цонхоор нэг тагтаа нисээд ороод ирэх юм. Харвал хар хөх өнгийн мөнгөлөг сортой далавчтай, цагаан хошуутай хөөрхөн тагтаа байлаа. Тэгж байгаад буцаад нисээд гарчих байхдаа гэж бодож байтал өнөөх тагтаа шууд над руу чиглэж нисэж ирээд толгой дээр минь нэг бууснаа намайг айгаад хашгирч үргээснээс болсон уу сандран гэр дотуур нисээд өрөөний буланд очоод суучихсан. Хөөрхий дөө яагаад манай гэрт ороод ирж байгаа юм болдоо, тэнгэрийн илч юм байлгүй дээ гэж ээж маань билэгшээнэ.
Өнөөх тагтаа миний өрөөний үүдэнд ирээд суучихлаа. Би нисэхээр нь айгаад ойртож чадахгүй байлаа. Будаа цацаж өглөө идсэнгүй. Тэгтэл бүүр өрөөнд минь ороод ирлээ. Би айгаад л байх юм. Яагаад юм бол ядаж байхад манай гэрийн бүх эрэгтэйчүүд ийшээ тийшээ явчихсан байдаг. Тэгж тэгж зориглоод ванны алчуур дээрээс нь хаяж байгаад барьж авахаар шийдлээ. Бас л чадсангүй. Тагтаа миний өрөөнд эсвэл миний өрөөний үүдэнд суусаар би компьютер асааж жаал дуу сонсож суулаа. Бас тагтаа тэжээдэг хүний тухай уншлаа. Тэжээж болох л юм байна даа гэж бодлоо. Тэгж байтал дүү минь ирээд өнөөх тагтааг барьж аваад фалкон дээр гараад нисгэх гэсэн боловч алган дээр нь суугаад л байлаа. Ниссэнгүй ээ. Ээж албадаж битгий гарга аа хөөрхий амьтан нисэхгүй бол оруулаад ир байж л байг гээд л. Ингээд тагтаа манайд хонолоо. Өглөө босоод харин хүчээр цонхон дээр гаргасан даа. Хөөрхий эрх дураараа нисэж яваг дээ. Би хараад л байлаа. Хэзээ явах нь вэ гээд Нилээд удаан байж байгаад нэг харсан явчихсан байна лээ. Хөөгөөд явуулчихлаа гэж гомдсон болов уу . Арай үгүй байлгүй дээ. Дуртайяа нисэн одсон биз. Харин би өрөө гагргачихаад нисээд явчихаар нь гомдмоор ч юм шиг санагдлаа. Тэгсэн чинь тагтаа айлд орж ирэх их сайн байдаг гэнээ. Хэн нэгэн сайн хүн ирэхийн дохио гэнэ ээ. Нээрээ ч ээжийн хэлдгээр тэнгэрийн элч ирсэн юм болов уу.

1 comment:
"Hgajmga" ioo mtyutjnay uoyr bny,
Post a Comment