Monday, September 26, 2011

НАЙЗ

Хоёр найз муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ. "Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан"
Хоер найз явсаар дараа нь усад орж байтал алгадуулсан найз нь намагт шигджээ. үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирээд найзыгаа аварчээ. Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр "Намайг миний хамгийн сайн найз аварлаа" гэж бичжээ.
Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь чамайг алгадахад минь элсэн дээр сийлсэн мөртлөө аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаан гэсэнд "Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр сийлэх хэрэгтэй. Учир нь уучлалын салхинд хурдан арилаг. Харин хэн нэгэн сайн зүйл хийвэл тэр нандин зүйлээ чулуун дээр сийлэх хэрэгтэй.  Ямар ч салхи хийсгэн бүү алга болгог" гэжээ.
Эх сурвалж: Сургамжит өгүүллүүд. 5 дахь хэвлэл.

Жинхэнэ найз гэж хэнийг хэлэх вэ. Яг энэ найз шиг хэрэгцээтэй үед нь дэргэд нь байж чаддаг хүнийг найз гэх үү. Өөр ямар хүнийг жинхэнэ найз гэхэв. Уншаад сэтгэгдэл үлдээгээрэй хүмүүсээ.

3 comments:

Anonymous said...

Маш сайн ойлголцддог хүнийг найз гэнэ.

Anonymous said...

Oilgohgui ch gesen oilgoh geed oroldoj baigaa hun naiz mun uu. tegvel.

G OTGONBAATAR blog said...

найзуудад үзэл бодлоороо зөрөлдөж, үг хэлээрээ маргалдах, тэр ч байтугай гар зөрүүлэх үе ч байдаг гэсэн. Үзэл бодлоороо нэгдэж, үг хэлээрээ ойлголцдог бүхэн жинхэнэ найз биш байх магадлал байдаг гэнэ.