Monday, November 14, 2011

ХАЙР ЗӨӨЛӨН БАЙДАГ

Манай нэг оюутан ярьж байна. Охин нь 3 дугаар анги гэнээ. Тэгсэн хажууд нь суудаг хүү үргэлж чимхээд байдаг гэнэ. Охин нэг өдөр багшдаа хэлж л дээ. Багш аа энэ дандаа намайг чимхээд байх юм гэсэнд багш нь за яахав дээ. Чамд сайн болоод л тэгж байгаа хэрэг гэсэнд охин "Үгүй дээ. Арай л чанга чимхээд байгаа юм даа" гэсэн гэнээ.  10 хан настай охин хүртэл "Хайр зөөлөн байдаг" гэж боддог байх нь ээ. Хүмүүсээ бие биенээ хайрлаж, сайхан үгээр сэтгэлийг нь тэтгэж, хайртай хүндээ зөөлөн хандаарай. Бид золоор ирсэн энэ хорвоодоо нэг л удаа амьдрана шүү дээ. Бас амьдралын энэ урт замын нэгээхэн хэсгийг хамт туулж, хамтран ажиллаж, амьдарч байгаа хүмүүс маань нэг л  төрдөг, тантай нэг л удаа таардаг гэдгийг бүү мартаарай.   

2 comments:

Anonymous said...

Бүжээ багш аа танд хайртай шүү.

G OTGONBAATAR blog said...

кк. 10 настай хүүхэд хайр зөөлнийг ухаарсан байхад, 5 настай хүүхэд дурласан гэж байгаан. таны блог их сонирхолтой юм.